2111-р сар, 2026Бямба гараг

Ерөнхийлөгчийн засаглал гэдэг ерөөсөө ч айгаад байх хувилбар биш

1 сар 8. 9:492 мин унших

Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш албан ёсоор парламентын засаглалтай улс гэж өөрсдийгөө тодорхойлсон. Гэвч бодит байдал дээр парламентын ба Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хослуулсан, олон улсын судлаачдын тодорхойлсоноор “холимог засаглалтай” тогтолцоотой гэхэд болно. Энэ нь Үндсэн хуулийг хэд хэдэн удаа өөрчилж, засаглалын бүтэц, эрх мэдлийг тодорхой болгох тухай яригдсаар ирсэн гол шалтгаан билээ.

Зарим хуульчид Ерөнхийлөгчийн засаглал Монголд тохирохгүй, хоёр хөршийн нөлөөлөл ихэснэ, улмаар дарангуйлагч төрнө гэх мэт жишээг хэлж, айдас төрүүлэхийг хичээдэг. Гэвч онолын хувьд Ерөнхийлөгчийн засаглал гэдэг нь шууд утгаараа дарангуйлал гэсэн үг биш.

 

Ерөнхийлөгчийн ба парламентын засаглалын үндсэн ялгаа нь ердөө л Засгийн газрын тэргүүнийг шууд бүх нийтээр сонгох уу, эсвэл парламентад суудалтай намыг сонгож, уг намын санал болгосон хүнийг Засгийн газрын тэргүүнээр томилуулах уу гэдэгт л оршдог. Ерөнхийлөгчийн засаглал нь иргэдэд Засгийн Газрын тэргүүнийг сонгох шууд боломж олгодог систем бөгөөд парламентын засаглалтай адил хууль тогтоох, хяналт тавих механизмтай хослуулж болдог.

Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн засаглалтай болсон ч гадаад бодлогын болон олон улсын гэрээ хэлцэл, зээлтэй холбоотой асуудлыг парламент л яг өнөөгийнх шиг шийднэ гэсэн үг. Иймээс ч ямар ч тохиолдолд бид айдаст хөтлөгдөх биш, бодитой судалгаа хийн, хоёр засаглалын давуу болон сул талуудыг нь харж шийдвэр гаргах нь чухал.

 

Монголд маш сайн тохирох засаглалын хувилбар ямар байх вэ гэдэг нь зөвхөн онолын асуудал биш, ирээдүйд улс орны тогтвортой байдал, иргэдийн оролцоо, эрх чөлөөг хэрхэн хамгаалахтай шууд холбоотой. Иймээс ч Ерөнхийлөгчийн засаглал бол тэр чигтээ дарангуйлал гэсэн хуурмаг догма, зохиомол айдсаас ангижирч, өөрсдийн онцлогт тохирсон засаглалыг сонгох цаг нь болсон.

Ерөнхийлөгчийн засаглал гэдэг нь айдсаар дүүрсэн дарангуйллын тогтолцоо гэсэн үг биш. Харин иргэдийн саналыг шууд илэрхийлэх боломж, засаглалын ил тод байдлыг нэмэгдүүлэх нэгэн хувилбар гэдгийг ойлгох цаг болжээ.

 

 

Э.Солонго

www.SONIN.mn

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

601

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

571

У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ. Ерөнхийлөгч огцрох нь шинэ юм болохоос У.Хүрэлсүх огцрох хаяж явах нь бол шинэ юм биш

989

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Сэлэнгэ цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч Ардын хувьсгалын өлгий нутгийн иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа. Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсанд Сэлэнгэ аймгийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэдийн хувь нэмэр өндөр байсныг тэмдэглэв. Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг онцоллоо. “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж 330 сая ам.долларт хүрсэн

965

У.Хүрэлсүх: Баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно

2027 онд Монгол Улс Оюутолгойгоос ногдол ашиг авахаар болсон. Засгийн газрын тооцоолсноор ирэх онд ГУРВАН ИХ НАЯД төгрөгийг ногдол ашигт авна гэж буй. Мөрдөгдөж буй хуулийн дагуу уг ногдол ашгийг Хуримтлалын санд байршуулах учиртай. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ногдол ашгийг иргэн бүрд хүртээх ёстой гэсэн байр суурийг Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нартай уулзахдаа илэрхийлжээ. Тодруулбал Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монголын ард түмний баялаг болох Оюу толгойн анхны ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, нийтийн өргөдлийн системд 100 мянга гаруй иргэн ногдол ашгаа шууд хүртэх саналыг ирүүлээд байна. Дэлхий даяар бий болсон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, бензин шатахууны хомсдол, тээвэр ложистикийн саад бэрхшээл нь улс орнуудын эдийн засагт цохилт өгч байна

1 062


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.