
Он солигдох босгон дээр Ногдол ашиг тараана, тараахгүй гэсэн мэдэгдэл хийж иргэдийг төөрөгдүүлсэн. Тэгвэл гэр хорооллын иргэд ногдол ашгийг байнга шахуу л хүртэж байгаа гэх нь тэр.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу "2025 оны санхүүгийн үзүүлэлтээр ногдол ашиг тараахад хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа. Маш олон төсөл хөтөлбөрүүдийг бид бэлэн мөнгөөр санхүүжүүлж ажиллаж байна. Тухайлбал, 300 тэрбум төгрөгөөр гэр хорооллын иргэдийн шахмал түлшнийх нь татаасны өнгөрсөн зургаа, долоон жилийн хугацаанд олгож иржээ. Ирэх жилтэйгээ 2 их наядын санхүүжилтийн олгож ажиллаж байна" хэмээн ярилаа.
Түүний энэхүү ярианаас дүгнэхэд, сар шинийн өмнө ноогдол ашиг хүртэх гэж хүлээлт үүссэн иргэдийн хувьд авах эсэх нь тун эргэлзээтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ногдол ашиг тараах эсэхийг ТУЗ-ийн хурлаар шийднэ. Ер нь ч сүүлийн үед дээдүүд нь биш доод албан тушаалтнууд нь иргэдийг загнах зандрах нь ихэсээд байна уу гэлтэй. Шатахууны хомсдол үүссэнд иргэд аль зуны агаарт гарах далимаараа нутаг орныхоо наадамд очсон нь буруутай болчихсон тууж явсан. Өөрсдөө ажлаа хийхээс ялархаад хүн рүү буруугаа чихдэг нөхдүүд төрийн албанд олширсны гай нь энэ биз.
Эрдэнэс Тавантолгой компани өнгөрсөн зургаа, долоон жилийн хугацаанд шахмал түлшинд 2 орчим их наяд төгрөгийг зарцуулсан нийслэлийн гэр хорооллын иргэд шахмал түлшээ хэд дахин бага үнээр авах боломжийг бид энэ санхүүжилтээрээ олгосон гээд байгаа нь тун хачирхалтай. Ноогдол ашгийг та нар нүүрсээр дамжуулж аваад байгаа гэж зандраад ч байх шиг ээ. Нөгөөтэйгөөр, шахмал түлш хэрэглэдэггүй иргэд тэгээд яах болж байна. Угтаа бол үндсэн хуулиндаа иргэн бүр байгалийн баялгийг тэгш хүртэх эрхтэй гэж заасан байдаг. Хуулийг "гууль" болгодог том толгойтой улс юм аа.
Эх орны хишиг, газар доорх баялгийн ашгийг иргэн бүрд тэгш хуваарилах нь зүйтэй гээд 2012 онд Монгол Улсын Засгийн газар шийдвэр гаргаж 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн иргэдэд 1072 хувьцааг эзэмшүүлэхээр болсон. Тэр цагаас хойш 2020 оны хүртэл уг хувьцааны өгөөжийг иргэд бодитоор хүртэж чадаагүй. Харин 202 онд Эрдэнэс Тавантолгой компани анх удаа нэгж хувьцааг 81 төгрөгөөр бодож 1072 хувьцаатай 857.491 иргэнд тус бүр 86.832 төгрөгийн ногдол ашиг олгосон байдаг. Үүнд 180 орчим тэрбум төгрөг зарцуулжээ.
Үүний дараа 2022 онд 104.000 төгрөг, 2023 онд 256.000 төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр иргэдэд олгосон. 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн нь энэ.
2024 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэдэд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгох шийдвэрийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл гаргаж байсан юм. Тус шийдвэрийн дагуу 2024 оны арванхоёрдугаар сард буюу шинэ жилээр 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 21,500 төгрөг, 2025 оны хоёрдугаар сард буюу цагаан сарын өмнө 100.006 төгрөгийн ногдол ашиг, 2025 оны дөрөвдүгээр сард 93,500 төгрөгийг иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр тус тус олгосон байдаг.
Иргэдийг алаг үзэж талцуулсан зүйл ярихаа улстөрчдийн гар хөл хэзээ болих вэ? Хуулийнхаа дагуу олгогдсон ашиг хүртэх хувиа л авах гэж буй. Тэрнээс улстөрчдийн халааснаас биш. Тэднээс ч сонгуулийн жил биш тул өнөө жил санхүүгийн хүндрэлтэй байна өгөхгүй гээд шийдчихдэг асуудал биш л байлтай. Өгөх тогтолцоогоо тогтоочихсон бол цааш сонгуультай, сонгуульгүй тасралтгүй өгөөд явах нь зүйн хэрэг.


Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхаарууллаа
"Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна"
Н.Номтойбаяр: Суурьшлын бүсэд баавгай ойртсон 557 тохиолдол илэрлээ. Есөн баавгайг устгасан
О.Батхүү: Өрхийн хэрэгцээний ганц гараашаас татвар авах нь шударга бус
Хүн амины хэргээр ял эдэлсэн Б.Махбал шоронгоос СУЛЛАГДЛАА
Олон улсын үнэлгээний агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "тогтвортой" гэлээ
Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо
Улстөрчдийн хэн, юу хэлэв
А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол
Амралтын өдрүүдэд хаагдах зам
Монгол, Хятад иргэд бараа, материал, багаж хэрэгсэл түрээсэлсэн асуудлаас үүдэн маргалджээ
ТОДРУУЛГА: Баавгайд бариулсан эмэгтэйд мэс заслыг хийж дууслаа
ФОТО: "ОВГОР" киноны нээлтээс дурандав
14 сая төгрөгийн үнэ бүхий 1000 боодол хадлангийн өвсөө хулгайд алджээ
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
Баавгайд бариулсан эмэгтэй гавлын ясандаа гэмтэл авсан учир мэс засалд орохоор болжээ
Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ
БАЙР СУУРЬ: Эпштейний сонсголоор хэн, хэн юуг өгүүлэв
Эмчлүүлж байгаа эмэгтэйн хувьд гэрээс зугтаж гарсан учраас амьд үлджээ
ТОДРУУЛГА: "Баавгайд бариулсан" гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн
ҮНЭ ХАНШ: Махны үнэ буурсан бол өндөг нэг ширхэг нь 620 төгрөг болжээ
ТАНИЛЦ: Шатахуун олгож буй ШТС-уудын нэгдсэн мэдээлэл
А.Баярцэцэг: Б.Баатарыг цагдан хорьж, төслийн хамгийн гол бүтээлч хүнийг ажлаас нь тасалдуулж байгааг харахад үнэхээр хүнд байна
III улиралд хийсэн худалдан авалтын баримтуудаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлнэ үү
“South Moon цээжний наалт 28 хоногийн дотор уушги цэвэрлэнэ” гэх мэдээлэл худал
Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна
Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.