
2026 оны хаврын ээлжит чуулган ирэх гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийнэ. Хаврын чуулган нээхтэй зэрэгцэн хаврын улс төр идэвхжиж эхэлдэг. Тэгвэл ирэх хаврын чуулганы халуун галтай сэдвүүд юу байх тухай тоймлон хүргэе.
Өмч хувьчлал явуулах “дүрэм” тодорхой болно

Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу Засгийн газар шийдвэр гаргаж баялгийн сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа руу “Эрдэнэт” үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр зэрэг компаниудыг шилжүүлсэн. Улмаар төрийн өмчит компаниудын тодорхой хэсгийг хувьчлах шийдвэр гаргасан байдаг. Хамгийн сүүлийн мэдээллээр 33 компанийг гурван бүлэгт хуваан хувьчлах асуудлыг хэлэлцэн баталжээ. Үүнд нэмэлт хувьцаа гаргаж хөрөнгийн биржийн нээлттэй хувьцаанд оруулах 18 компани, шууд дуудлага худалдаагаар худалдаалагдах долоон кампанийн жагсаалт гаргажээ. Үлдсэн компаниудыг нь өөрчлөн байгуулах, нэгтгэн нийлүүлэх, татан буулгахаар оруулжээ. Энэ ажил 2026-2028 оны хооронд хэрэгжих бөгөөд УИХ-ын хаврын чуулганаар үндсэн шаардлага, чиглэлийг батлах юм. Төрийн өмчит Монголын цахилгаан холбоо, Хөдөө аж ахуйн бирж, Үндэсний давхар даатгал,Монголын хөрөнгийн бирж, Хөдөө аж ахуйн корпораци, Шивээ овоо, Багануур, “МИАТ”, Төрийн банк, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Эрдэнэт үйлдвэр, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ, Дулааны III цахилгаан станц, Дулааны IV цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Дарханы дулааны цахилгаан станц, Амгалан дулааны станц зэрэг 18 хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган, биржээр олон нийтэд нээлттэй худалдана. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой Дулаан шарын гол, Цемент шохой, Монгол шуудан, Багануур дулааны станц, Налайхын дулаан станц, Хөвсгөл дулааны станц, Ховд дулааны станц, Улаангомын дулааны II станц ТӨХК зэрэг найман компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдахаар төлөвлөсөн байна. Эрдэнэс монгол, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Мэдээлэл технологийн үндэсний парк, Автоимпекс, Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор, Автозам засвар арчлалтын нэгтгэл зэрэг долоон төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх арга хэмжээ авч ажиллахаа зарлаад байгаа юм.
УИХ-ын тогтоолоор Монголын эрх ашгийг хангуулж чадах уу?

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зорилгоор УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулж, тогтоол батлуулсан. Түр хороо Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцээгүй, ногдол ашиг авах хугацаа хойшилсон, зардал хэтэрснээс өгөөж эрс буурсан, шийдвэр гаргах түвшинд Монголын талын оролцоо бодитой хангагдаагүй, ил тод бус гэсэн дүгнэлт гаргасан. Улмаар УИХ-аас баталсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх алхмуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд “Оюутолгой” ХХК, хөрөнгө оруулагч “Рио Тинто” группийн удирдлагуудад хандахаар болжээ.

УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газраас томилсон Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлэлцээрийн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн байна. Оюутолгойн гэрээний нөхцөлийг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх, 34 хувийн ногдол ашиг авах хугацааг тодорхой болгож, хувьцаа эзэмшигчид эрх тэгш байх зарчмаар үр ашиг хүртэх нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн тайлан, зардлыг ил тод, нээлттэй болгох, хөндлөнгийн аудит оруулах, шийдвэр гаргах түвшинд Монголын талын оролцоог бодитоор хангах, төслийн зардал, санхүүжилтэд УИХ-ын хяналтыг хангах зэрэг тодорхой асуудлуудыг хөндөж, тус төслийн хөрөнгө оруулагчтай хийж буй хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх талаар “Оюутолгой” ХХК, “Рио Тинто” группийн удирдлагуудад хандахаар болжээ. Энэ нь хаврын улс төрийн бас нэг чухал сэдэв байх нь.
Хоёр ч хянан шалгах сонсгол болж магадгүй байна


Харбины төмөр замын гэрээг гуравдагч тал байхгүй буюу гаднын хөрөнгө оруулагчгүйгээр хоёр улсын Засгийн газар хооронд шууд гэрээ хийсэн нь ил тод байдал алдагдсан байж болзошгүй гэдэг асуудал улс төрийн хүрээнд яригдаж байгаа. Иймээс уг гэрээг ил тод болгох нууцын зэрэглэлээс гаргах асуудлаар Хянан шалгах түр хороог байгуулах санаачилгыг зарим гишүүн гаргасан юм. УИХ-ын Ж.Ганбат, Ж.Баярмаа нар 16 жилийн турш 50 хэдэн ам.доллараар Хятадад нүүрсээ зарах гэрээ яагаад хийснийг ил тод болгох ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Тэдний санаачилсан Харбины гэрээг хянан шалгах түр хороог одоогоор байгуулах эсэхийг хаврын чуулганаар шийднэ. Мөн УИХ-ын гишүүн Э.Болормаа нарын гишүүд Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаанд парламентын хяналтыг хэрэгжүүлэх, санхүүгийн удирдлага, хяналтын тогтолцооны хэрэгжилт, ил тод байдал, үр ашигтай байдлыг үнэлэх, бодит нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор Хянан шалгах түр хороо байгуулахаар саналаа УИХ-ын даргад өргөн бариад байгаа билээ. Тэгэхээр хаврын чуулганы хугацаанд хоёр ч хянан шалгах сонсгол болж магадгүй байна.
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд Зөвшөөрлийн хуулийг батлуулна

УИХ-ын дарга Н.Учрал “2026 оны хаврын ээлжит чуулган иргэнээ хүнд суртал, хууль журмын чөдөр тушаа, төрийн зуршлыг халж, хувийн хэвшлээ чөлөөлөх, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн эрүүл цэвэр үндэс хөрсийг суулгах хаврын тариалалтын өдрүүд байх болно” хэмээн зарласан. Мөн тэрээр захирамж гарган, “Чөлөөлье” санаачилга боловсруулан дэвшүүлж, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан билээ. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх энэ хуулиар зөвшөөрөл нэртэй ч хориглолт, авилгын хөрс тэжээл болж, хүний хүслийг хяссан хүнд суртлын хана хэрэм, шат дамжлага, зүс нэрээ өөрчилсөн элдэв төрлийн саад тээгийг нэг мөр хуульчлан цэвэрлэхийг зорьж байгаа юм. Хориглоогүй бол зөвшөөрөгдөж, 30 гаруй үйл ажиллагааг төрийн шийдвэрийг хүлээлгүй шууд мэдэгдээд эхлэх эрхийг хуулиар нээхээр болсон билээ.
Эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулна

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Олон улсын нөхцөл байдал, технологи, хиймэл оюуны өндөр хурдтай хөгжлийн эрин үед цаг үеэсээ хоцрохгүй байх, салбар дундын хуулиуд гарах хэрэгцээ шаардлага тухай бүрд үүсэж байгаа хэмээн үзжээ. Хуулиар бизнесийн эрх зүйн харилцааны чухал дэд бүтэц болох дампуурлын буюу төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг үр дүнтэй зохицуулж, хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчдийн итгэлийг хамгаалах, эрсдэлийг бууруулж, урьдчилан сэргийлэх, дахин хөрөнгөжүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх, санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх, хуулийн хүрээнд “өр төлбөрөөс” чөлөөлөх юм. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг бид хатуу баримтлах ёстой. Үүний тулд эрх зүйн орчныг бүрдүүлж, зах зээлд оролцогчдод “тоглоомын дүрэм”-ийг тодорхой, ойлгомжтой болгох шаардлагатай гэж үзэж хуулийн төслийг Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Шадар сайд Ж.Энхбаяр өргөн бариад байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ
2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
"Онцгой анхаарал хандуулах сэдэв бол хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох явдал юм"

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 63.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байжээ
Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
Таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлажээ
Улстөрчдийн хэн юу хэлэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...
М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
ТҮҮХ: Монгол Улсын Төрийн дууллаа орон даяар эгшиглүүллээ
“Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй, шалгаж байна гэв
ФОТО: Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.