2111-р сар, 2026Бямба гараг

"Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлах бүсчлэл өөрчлөгдөөгүй" гэлээ

1 сар 9. 11:491 мин унших

"Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлах бүсчлэл өөрчлөгдөөгүй" гэлээ

Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт мөрдөгдөж буй. Харин хязгаарлалтын бүсчлэл шинэчлэгдсэн гэх мэдээлэл иргэдийн дунд гараад байна.

Энэ талаар ЗХУТ-ийн олон нийттэй харилцах хэлтсээс лавлаж асуухад "Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт мөрдөгдөж байгаа. 2020 оны НЗД-ын захирамжаар батлагдсан хязгаарлалтын бүсчлэл өөрчлөгдөөгүй. Өвөл, зуны хуваарь гэж байхгүй.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн автобус зорчдог болсон. Тухайн хэсгийн хязгаарлалтын бүсэд ч өөрчлөлт ороогүй" гэв.

Тээврийн хэрэгсэлд одоогийн мөрдөгдөж байгаа хязгаарлалт:

  • 1, 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Даваа гараг
  • 2, 7-оор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Мягмар гараг
  • 3, 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Лхагва гараг
  • 4, 9-өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Пүрэв гараг
  • 5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Баасан гарагт 08:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохгүй.

Хязгаарлалтын бүсчлэл:

Долоо хоногийн Бямба, Ням гараг болон бүх нийтээр амрах баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй билээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.