2111-р сар, 2026Бямба гараг

Улс төрийн намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд “горилогчид”

1 сар 9. 12:442 мин унших

Улс төрийн намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд “горилогчид”

​​​​​​​

2027 онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Сонгуулийн бэлтгэл ажил улс төрийн намууд дотор улам эрчимжиж байна. Үндсэн хуульд "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо оршин суусан, Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж заасан. 

 

Тэгвэл парламентад суудалтай улс төрийн намууд энэ шалгуурт тэнцэх, олон нийтийн дунд рейтинг, нэр хүнд өндөртэй улстөрчдөө өрсөлдөөнд оруулна. Нам дотор Ерөнхийлөгчийн сонгуульд “горилогчид” ч эрчимжээд эхэлжээ.

 

АН-аас намын дарга асан, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, С.Баярцогт нарын нэр яригдаж байна. С.Баярцогтын хувьд нэлээд хугацаанд нам жим байсан ч саяхан болсон Оюу Толгойн гэрээний сонсголоор ил гарав. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хувьд телевиз сайтын ярилцлага болгонд нэлээд идэвхтэй “уягдаж” харагдана лээ. Ер нь тэдний үйл хөдлөлийг анзаарвал тун идэвхтэй байгаа нь харагдана. 

 

Харин МАН-ын дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч болохоор Ерөнхий сайд Г.Занданшатар, Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын нэр түлхүү яригдаж байна. 

 

ХҮН намаас Шадар сайд Т.Доржханд, “Датаком” Д.Энхбат, “Дефакто” Д.Жаргалсайхан нарын хэн нэг нь нэр дэвшиж магадгүй байна. Түүнчлэн “Үндэсний эвсэл”-ээс МАК компанийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир, ИЗНН-ын тухайд УИХ-ын гишүүн Б.Батбаатар ч нэр дэвших боломжтой.

Ер нь Ерөнхийлөгчид горилогч улстөрчдийн дийлэнх нь сүүлийн үед сүрхий идэвхижжээ. Наанаа, одоогийн эрхэлж буй албан тушаалынхаа дагуу ажиллаад байгаа мэт боловч цаанаа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байна. 

 

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

394

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

783400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.