
-УИХ-ын намрын чуулганаар “Ногоон эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр”-ийг дэмжих чиглэлийг Засгийн газарт өгсөн. Уг тогтоолын зорилго юу вэ?
-Тогтоолын зорилго нь эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, эрчим хүчийг хэмнэх, хэт урт шугамаар тэжээгддэг хэрэглэгчдийн хүчдэлийн уналт, эрчим хүчний алдагдлыг багасгах, цахилгаан хангамжийг найдваржуулах, агаарын бохирдлыг бууруулах, хэрэглэгч илүүдэл цахилгаанаа сүлжээнд нийлүүлж орлого олох боломжийг бүрдүүлэх, цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх цэгүүдийг байгуулж, түлш шатахууны хамаарлыг бууруулах явдал юм. Тогтоолоор гурван төрлийн сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг эрчимжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн. Тэр нь айл өрхийн тархмал эх үүсвэр, аймаг сумдын тархмал эх үүсвэр, автомашиныг цэнэглэх тархмал эх үүсвэр юм.
-Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр гэж яг юуг хэлж байгаа вэ. Энэ эх үүсвэр нь манайд тохиромжтой юу?
-Тархмал гэдэг нь тархаж байрладаг эх үүсвэр гэсэн үг. Бага чадалтай нар, салхины эх үүсвэрүүд цахилгаан түгээх сүлжээнд олноор холбогдохыг хэлнэ.
Манайх шиг өргөн уудам нутагтай, тархсан байрлалтай, хэт урт шугамаар хэрэглэгчээ цахилгаанаар хангадаг улсын хувьд тархмал эх үүсвэр тохиромжтой гэж үздэг. Цахилгаан хангамжийн аюулгүй, найдвартай байдлыг хангах үүднээс дэлхийн чиг хандлага ч төвлөрсөн эрчим хүчний системдээ тархмал эх үүсвэрийг их холбож байна.
Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь анхдагч нөөцийг худалдаж авахад мөнгө зарцуулахгүй, дахин сэргээгдэх үүсвэр юм. Манай дуусашгүй сэргээгддэг нөөц бол нар, салхи, агаар. Зарим орны хувьд нар, салхи бага байдаг бол Монгол Улсыг нар, салхины асар их нөөцтэй улс гэж үздэг. Иймд бид дулаан, цахилгаан хангамжийн асуудлаа шийдвэрлэхэд энэ сайхан нар, салхи, агаараа тултал ашиглаж, агаарын бохирдлыг бууруулж, нэмэлт орлого олж, эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдрах бүрэн боломжтой.
-Айл өрхүүд тархмал эх үүсвэрийг хэрхэн ашиглаж байгаа бол. Мөн тулгамдаж байгаа асуудлууд юу байна. Тэдгээрийг шийдэхийн тулд Засгийн газар юу хийх ёстой вэ?
-Сүүлийн үед айл өрхүүд нарны панель, халаагуур суурилуулж, гэр, байшингаа дулаан байлгаж, зуух, яндангаас салж, агаарын бохирдлыг бууруулж, түлээ нүүрстэй зууралдахгүй, цэвэр орчинд амьдрахаас гадна илүүдэл цахилгаанаа сүлжээ рүү борлуулж орлого олж эхлээд байгаа. Гэхдээ энэ шийдлийг цөөн айлууд хэрэгжүүлж байгаа учраас нэг айлын хөрөнгө оруулалт харьцангуй өндөр байна. Үүнээс шалтгаалаад агаарын бохирдлыг их хэмжээгээр бууруулж чадахгүй. Учир нь шат дамжлага ихтэй учраас цахилгаан түгээх сүлжээнд холбогдож чадахгүй, нэмэлт орлого олох боломж нь хязгаарлагдмал зэрэг олон хүндрэлүүд байна. Тиймээс Засгийн газрын зүгээс эдгээр хүндрэлүүдийг арилгах, жилд 10 мянган айл өрх нарны панель, батерей, халаагуур суурилуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, анхны хөрөнгө оруулалтын 30-аас дээш хувьд санхүүгийн дэмжлэг үзүүлэх механизмуудыг бий болгох, ногоон зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг сайжруулах, түгээх сүлжээнд холбох процессыг хялбаршуулах, стандарт, дүрэм, журмыг боловсронгуй болгох, илүүдэл цахилгаанаа сүлжээнд зарсан орлогыг сар бүр олгодог болгох зэрэг олон ажлуудыг хийж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.
-Нарны панель, батерей, халаагуур айл, өрхийг яндангаас салгаж чадна гэдгийг баталж харуулсан төсөл байна уу?
-НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 3.4 кВт-ын нарны панель, 2.4 кВт-ын халаагуур, 5.0 кВт-ын инвертор, 5.0 кВт.цаг-ын батерей суурилуулах төслийг нийт 68 айлд хэрэгжүүлэн хоёр дахь өвөлдөө амжилттай ажиллаж байна. Энэ жил 80 айлд хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хувьд цөөн айлд хэрэгжүүлсэн учраас нэг айлын хөрөнгө оруулалт 10 сая төгрөг болсон байна. Хэрэв энэ төслийг 10 мянган айлд хэрэгжүүлбэл нэг айлын хөрөнгө оруулалт долоон сая төгрөг болж багасах боломжтой юм. Энэ айлуудын халаагуур нь 9-17 цагт нарны панелиас тэжээгдээд, 23 цаг хүртэл халуунаа бариад, 23-9 цаг хүртэл сүлжээнээс тэжээгдэж, гэрийг 24 цаг дулаан байлгадаг. Ийм айлууд өмнө нь түлээ нүүрс, сүлжээнээс авдаг цахилгаандаа жилд 2-2.5 сая төгрөг зарцуулдаг байсан бол одоо түлээ, нүүрсэнд ямар ч мөнгө зарцуулахгүй бөгөөд зөвхөн сүлжээнээс авдаг цахилгаандаа жилд 1.5-1.8 сая төгрөг зарцуулж байна. Энд түлээ нүүрс татах цаг зав, бохирдсон гэрийн бүрээсийг солих, хашаа, хороо цэвэрлэх, ханиад томууны эм эмчилгээ гэх мэт шууд бус хэмнэлт их гарсан. Энэ айлууд хэрэглээгээ хэмнээд хавар, зун, намартаа илүүдэл цахилгаанаа сүлжээнд зараад жилд 300-350 мянган төгрөгний нэмэлт орлого олох боломжтой юм. Нарны системийн чадал томрох тусам, сүлжээ рүү нийлэх цахилгааны хэмжээ ихэсч, олох орлого нэмэгдэнэ.Энэ төслөөс гадна олон айлууд өөрсдийн хөрөнгөөр нарны систем суурилаад, болж байгаагаа баталж харуулсаар байгаа.
-Айл өрх илүүдэл цахилгаанаа сүлжээ рүү зарах тариф хэдэн төгрөг байдаг вэ?
-Айл өрхүүд илүүдэл цахилгаанаа сүлжээнд 6-17 цагийн хооронд өгвөл нэг кВт.цаг нь 285 төгрөг, 17-21 цагийн хооронд өгвөл нэг кВт.цаг нь 300 төгрөгийн тариф бий.
-Айлууд сүлжээнд зарсан цахилгааны орлогыг сар бүр өгч болдоггүй юм уу?
-Одоогоор илүүдэл цахилгаанаа сүлжээнд зараад орлогоо авсан нэг ч айл байхгүй, цахилгаан түгээх компани дээр өр үүсээд явж байгаа. Эрчим хүчний зохицуулах хороо энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Айл өрх илүүдэл цахилгаанаа сүлжээнд зарсан орлогыг сар бүр олгодог болгох ёстой буюу цахилгаан түгээх компаниудад хэрэглэгчээс цахилгаан худалдаж авах зардлыг баталж өгөх ёстой юм. Орлогыг сар бүр олгодог болох нь эрчим хүчээ хэмнэх сэдлийг бий болгох давуу талтай. Жишээ нь, та сүлжээнээс энэ сард 100 мянган төгрөгийн цахилгаан худалдаж авсан гэж бодъё. Харин нарны системээсээ 50 мянган төгрөгийн цахилгаан зарсан байна гэж тооцъё. Дараа сард 100 мянган төгрөгийг 80 мянган төгрөг болгохын төлөө, энэ 60 мянган төгрөгийг 70 мянган төгрөг болгохын төлөө эрчим хүчээ хэмнэж эхэлнэ, зөв үү.
-Тогтоолын айл өрхийн 20 кВт хүртэлх нарны системийг сүлжээнд техникийн нөхцөлгүй, нэг стандартаар хангуулж, холбох гэсэн заалтыг тодруулж өгөхгүй юу?
-Цахилгаан түгээх сүлжээнд холбогдож, цахилгаан худалдаж авахад техникийн нөхцөл авдаг. Техникийн нөхцөл гэдэг нь та сүлжээнд холбогдохын тулд ийм техникийн шаардлагуудыг хангана шүү гэдгийг бичсэн бичиг баримт юм. Ихэнх айлын хувьд техникийн нөхцөл аваад, сүлжээнд холбогдсон цахилгаан худалдаж аваад олон жил болж байгаа айлууд байдаг. Энэ айлуудын хувьд эрчим хүчээ хэмнэх гээд олон сая төгрөгөө зарцуулаад нарны панель тавиад сүлжээнд холбоё гэхээр дахин техникийн нөхцөл ав гэж шаарддаг. Энэ техникийн нөхцөлийг авах хүсэлт илгээх онлайн системд газрын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, анхны техникийн нөхцөлөө илгээхийг шаарддаг. Гэтэл газрын гэрчилгээ барьцаанд байх, байшинд нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байх, анхны техникийн нөхцөл нь алга болсон байх зэрэг олон шалтгаанаас болоод эдгээр бичиг баримтуудыг илгээж чадахгүй, техникийн нөхцөл авч чадахгүй, нэмэлт орлого олох боломжоо алдсан олон айл байна. Иймд энэ асуудлыг шийдэх зорилгоор айл өрхийн 20 кВт хүртэлх нарны системийг техникийн нөхцөлгүй нэг стандарт хангуулаад сүлжээнд шууд холбодог болгож байна. Бусад улс оронд ч бага чадлын нарны системийг хялбар байдлаар сүлжээнд холбодог. Жишээ нь, Австралийн хувьд 30 кВт хүртэлх чадалтай нарны системийн автоматаар зөвшөөрдөг. Техникийн нөхцөлгүй гэдэг нь техникийн шаардлагыг хангахгүй гэсэн үг биш юм. Эрчим хүчний салбар нарны панель, батерейн зураг төсөл, угсралт, суурилуулалт, хамгаалалтын системтэй холбоотой бүх стандарт, гарын авлага, заавар, зөвлөгөөг website дээрээ тавих ёстой. Тэгж байж нарны системийн аюулгүй, найдвартай ажиллагаа хангагдана.
-Тэгээд энэ стандартуудыг хангах ёстой гэж анхааруулж, стандарт хангасан нарны системийг л холбох ёстой гэсэн үг үү?
-Тийм. Түүнээс биш стандарт дээр байх ёстой шаардлагуудыг бичсэн бичиг баримт буюу техникийн нөхцөлийг авах гэж хэрэглэгч зовж, зүдрэх ёсгүй. Мэдээж хүчин чадлын хувьд тухайн байршил дээр боломжтой эсэхийг тооцоолж үзээд, ийм хүчин чадлаар угсралтыг эхэлж болно гэсэн зөвшөөрлийг хурдан өгдөг байх хэрэгтэй.
-Таныг энэ салбарт мэргэжлийн хүн гэж хардаг. Ер нь нарны панель, батерейны хувьд чанар ямар байдаг вэ?
-Нарны панель, батерейн хувьд чанар маш чухал. Чанаргүй нарны панелийн цахилгаан гаргах чадвар огцом буурдаг бол батерейны хувьд дэлбэрэх аюултай. Иймд хэрэглэгч энэ асуудал дээр онцгой анхаарах ёстой юм. Өөрөөр хэлбэл, олон жилийн чанарын баталгаатай бүтээгдэхүүн авахыг зорих хэрэгтэй. Австралийн хувьд хэрэглэгчиддээ туслах зорилгоор стандарт хангасан чанартай нарны панель, батерейны жагсаалтыг “excel” гаргаад “website” дээрээ тавьсан байдаг.
-Айл өрхийн нарны системийн хөрөнгө оруулалтыг бууруулахын тулд ямар бодлого хэрэгтэй вэ?
-Нарны системийн хувьд анхны хөрөнгө оруулалт өндөр тул олон айл хэрэгжүүлж чадахгүй байна. Иймд цөөн тоогоор биш, олон айлыг нарны системтэй болгох төсөл хэрэгжүүлбэл нэг айлын хөрөнгө оруулалт багасна. Мөн хөрөнгө оруулалтын тодорхой хувьд санхүүгийн дэмжлэг үзүүлэх санхүүгийн механизмыг хэрэгжүүлэх, татварын буцаалт хийх боломжтой болгох, ногоон зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг сайжруулах зэрэг тодорхой аргуудыг хэрэглэж байж л олон айл зуух яндангаас салж, агаарын бохирдлыг бууруулж, нэмэлт орлого олох боломжтой болно. Бусад улс орнууд айл өрхийнхөө нарны системийг дэмжих олон хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилладаг. Жишээ нь, Австрали улсын хувьд 100 кВт хүртэлх чадалтай тархмал эх үүсвэрийг дэмжих үнэт цаас буюу сертификат гаргасан байдаг. Мөн Австрали улсын Викторя мужид 6.6 кВт-ын нарны систем суурилуулахад 6000 австрали доллар болдог. Үүний 1400 ам.долларыг нь викторя мужийн захиргаанаас дэмжлэг болгож өгдөг. 1400 ам.долларыг нь хүүгүй зээл банкнаас авдаг бол 2100 ам.долларыг айл өрх сертификатаа зараад олчихдог. Нэг үгээр хэрэглэгчээс 1100 доллар л гардаг. Манайх ийм төрлийн санхүүгийн дэмжлэг үзүүлдэг механизмыг бий болгох хэрэгтэй.
-Манай түгээх сүлжээний техникийн боломж ямар байдаг вэ. Олон айл нарны систем тавихаар хүндрэл үүсэх үү?
-Түгээх сүлжээний хувьд айл өрхүүд нарны систем суурилуулаад өөрийн хэрэглээг хангаж хэмнэлт гаргаад, илүүдэл цахилгаанаа түгээх рүү нийлүүлэхэд техникийн хувьд бүрэн боломжтой.
Харин ч нарны системүүд нь одоо байгаа горим ажиллагааг сайжруулахад туслана. Одоо өвөлдөө айл өрхүүдийн 220 В байх ёстой хүчдэл хөдөө орон нутагт 150-160 В, хотод 180-190 В болж унадаг. Энэ нь хэрэглэгчийн цахилгаан хэрэгслийг шатаах, насжилтыг богино болгох аюултай юм. Учир нь цахилгаан хэрэгсэл 220В-д ажиллахаар дизайн хийгдсэн байтал ийм бага хүчдэлээр тэжээхээр гүйдэл нь өсөөд халаад, алгуур эвдэрнэ гэсэн үг.
Гэтэл нарны панель, батерей нь энэ унаад байгаа хүчдэлийг өсгөж өгдөг ач холбогдолтой. Мөн айл өрхүүд хэрэглээгээ өөрөө хангаад эхлэхээр түгээх шугам, дэд станцуудын ачаалал буурна. Мөн сүлжээний эрчим хүчний алдагдлыг бууруулна.
-Үүнд та тодорхой жишээ гарган хэлэхгүй юу?
-Жишээ нь, Баянхошуунд байгаа айлд ДЦС-4-өөс цахилгаан аваад хүргэхэд дамжуулах сүлжээ, түгээх сүлжээний шугам, дэд станцууд дээр алдсаар байгаад хүргэнэ. Гэтэл Баянхошуунд байгаа нэг айлаас нь аваад нөгөө айлд хүргэхэд эдгээр алдагдал гарахгүй ач холбогдолтой. Мөн эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болно. Жишээ нь, 10 мянган айлын хувьд нэг айл 10 кВт-ын нарны систем тавилаа гэж бодоход 100 МВт-ын шинэ эх үүсвэр бий болно. Австралийн хувьд суурилагдсан чадлын 22.5 хувь нь айл өрхийн нарны систем байдаг. Монголын хувьд энэ хувь хэмжээ бараг нойл байна. Гэхдээ нэг фидерийн хувьд шугамын дамжуулах чадвараас хамаараад хэт олон нарны системийг холбох боломжгүй байдаг. Иймд түгээх сүлжээнүүд тухайн фидерийн “Нарны системийг шингээх чадварыг тооцож гаргаад, төлөвлөлтөө хийгээд, хэрэгжүүлээд явах ёстой.
-Аймаг, сумдын тархмал эх үүсвэр ямар ач холбогдолтой вэ. Одоогийн байдлаар шугам дээр гэмтэл гарсан үед тухайн сум, орон нутаг тэр шугамыг засварлаж дуустал тоггүй байдаг шүү дээ...?
-Монгол Улсын хувьд олон аймаг сум төвлөрсөн системээс хол тул хэт урт цахилгаан дамжуулах, түгээх шугамнаас тэжээгддэг. Эдгээр аймаг, сумдын хувьд шугам дээр гэмтэл гарах, засвар үйлчилгээ хийх үед олон цагаар цахилгаангүй байдаг. Мөн шугамын эрчим хүчний алдагдал өндөр, шугамын төгсгөл дээрх хүчдэл бууралт ихтэй, чанарын шаардлага хангадаггүй гээд олон асуудал байдаг. Жишээ нь, өнгөрсөн есдүгээр сард Эрдэнэт дэд станц дээр гэмтэл гарахад түүнээс тэжээгддэг найман аймаг, 143 сум цахилгаангүй болсон. Хэрэв энэ асуудал өвөл тохиовол олон аймаг, сум хөлдөх аюул, эрсдэлтэй байдалд байна. Иймд эдгээр аймаг сумдын хувьд нарны панелиасаа бүрэн цэнэглэгддэг, бие даан ажиллах чадвартай батерейн системийг суурилуулж, эдгээр асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Сүүлийн үед инверторын чадвар их сайжирсан тул сүлжээ тасрахад бие даан ажиллаад аймаг, сумыг түр хугацаанд цахилгаантай байлгах бүрэн боломжтой болсон. Мөн маш бага хэрэглээтэй сум, баг, цэргийн ангийг цахилгаанаар хангах гэж хэдэн тэрбум зарцуулж, хэт урт шугам татах ямар ч хэрэггүй болсон.
Хамгийн харамсалтай нь хэт урт шугам татаад төгсгөл дээрх хүчдэл нь чанарын шаардлага хангахгүй, хэт их алдагдалтай байдаг. Иймд тархмал, бие даасан байдлаар шийдвэрлэх нь хөрөнгө оруулалт багатай, найдвартай ажиллагааны хувьд ч асуудалгүй болсон. Одоо нэгэнт татчихсан шугамуудын хувьд горим ажиллагааг нь сайжруулж, буурсан хүчдэлийг нь өсгөх, эрчим хүчний алдагдлыг бууруулахын тулд төгсгөл дээр нь тархмал эх үүсвэр тавих нь ашигтай. Хэрэглэгч хоёр талын эх үүсвэртэй болж, цахилгаан хангамж найдваржина. Эрчим хүчний алдагдал буурна, хүчдэл өсөж, эрчим хүчний чанар сайжирна.
Э.МӨНХТҮВШИН
ӨДРИЙН СОНИН

Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо
Монгол, Хятад иргэд бараа, материал, багаж хэрэгсэл түрээсэлсэн асуудлаас үүдэн маргалджээ
Хүн амины хэргээр ял эдэлсэн Б.Махбал шоронгоос СУЛЛАГДЛАА
Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхаарууллаа

"Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна"
Н.Номтойбаяр: Суурьшлын бүсэд баавгай ойртсон 557 тохиолдол илэрлээ. Есөн баавгайг устгасан
О.Батхүү: Өрхийн хэрэгцээний ганц гараашаас татвар авах нь шударга бус
Олон улсын үнэлгээний агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "тогтвортой" гэлээ
Улстөрчдийн хэн, юу хэлэв
А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол
Амралтын өдрүүдэд хаагдах зам
ТОДРУУЛГА: Баавгайд бариулсан эмэгтэйд мэс заслыг хийж дууслаа
ФОТО: "ОВГОР" киноны нээлтээс дурандав
14 сая төгрөгийн үнэ бүхий 1000 боодол хадлангийн өвсөө хулгайд алджээ
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
Баавгайд бариулсан эмэгтэй гавлын ясандаа гэмтэл авсан учир мэс засалд орохоор болжээ
Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ
БАЙР СУУРЬ: Эпштейний сонсголоор хэн, хэн юуг өгүүлэв
Эмчлүүлж байгаа эмэгтэйн хувьд гэрээс зугтаж гарсан учраас амьд үлджээ
ТОДРУУЛГА: "Баавгайд бариулсан" гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн
ҮНЭ ХАНШ: Махны үнэ буурсан бол өндөг нэг ширхэг нь 620 төгрөг болжээ
ТАНИЛЦ: Шатахуун олгож буй ШТС-уудын нэгдсэн мэдээлэл
А.Баярцэцэг: Б.Баатарыг цагдан хорьж, төслийн хамгийн гол бүтээлч хүнийг ажлаас нь тасалдуулж байгааг харахад үнэхээр хүнд байна
III улиралд хийсэн худалдан авалтын баримтуудаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлнэ үү
“South Moon цээжний наалт 28 хоногийн дотор уушги цэвэрлэнэ” гэх мэдээлэл худал
Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна
Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.