2111-р сар, 2026Бямба гараг

Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна

1 сар 13. 10:062 мин унших

Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна

2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, Усны Барилга Байгууламжийн Газар ОНӨААТҮГ-аас танилцуулав.

Тус газрын дарга Б.Бямбасайхан "Энэ жил 12 байршилд борооны ус зайлуулах шугамыг шинээр угсарна. Таван шар орчимд, Бөмбөгөр худалдааны төвийн урд тал, КТМС-ийн 84 дүгээр байрны орчимд зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугамыг гуравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 1-ний хооронд угсрахаар төлөвлөж байна.

Сэлбэ хотхоны доор хөрсний ус зайлуулах шугам угсарна. Ингэснээр орон сууцны зоорийн давхар руу ус нэвчихгүй болох юм.

Шархад дэд төвд 2.1 километр хөрсний ус зайлуулах шугам угсрах ажлыг өнгөрсөн намар эхлүүлсэн, энэ онд дуусгана.

Үзлэгийн 4,000, шүүрт 4,000 худгийн лаг, хагшаасыг орчин үеийн дэвшилтэт машин механизмаар соруулж, цэвэрлэнэ.

Сэлбэ гол дээр таван шатлалт, 1.3 сая шоо метр ус хуримтлуулах усан санг барихаар газар шорооны ажлыг эхлүүлсэн, энэ онд 80%-д хүргэнэ. Усан сан байгуулснаар тухайн орчинд тоосжилтгүй болж, агаарын хуурайшил багасна, ус нөөц бүрдүүлэх, үерийн усыг тогтоон барих ач холбогдолтой.

Өнөөдрийн байдлаар 2024 оноос хойш нийслэл хотын 32 байршилд борооны ус зайлуулах шугамыг шинээр угсарлаа. Эдгээр нь хамгийн их ус тогтдог байсан байршил. Тухайлбал Хасбаатарын гудамж буюу Бичил хороолол, 28 дугаар сургуулийн орчим, ТЭЦ-3-ын хойд тал, Тахилтын нүхэн гарц, Нарны гүүрний урд хэсэг, Дарь-Эхийн замын орчимд борооны ус зайлуулах шугамыг угсарч дууссан" гэж мэдээллээ.

Энэ онд хот байгуулалт, дэд бүтцийн салбарт борооны ус зайлуулах 15.1 километр шугам сүлжээг 12 байршилд угсрахад 12.6 тэрбум, Ганц худаг орчмын үерийн хамгаалалтын даланг барихад 3.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар нийслэлийн төсвийг баталсан байна.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

394

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

783400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.