2111-р сар, 2026Бямба гараг

ТАНИЛЦ: Ард түмнээс сонгогдсон төлөөлөгчдийн намрын чуулганы ХАМГИЙН ХАМГИЙН

1 сар 14. 11:443 мин унших

126 гишүүнтэй парламентын хоёр дахь намрын чуулган он солигдох мөчтэй уралдан хаалтаа хийсэн. Уг чуулган 77 хоног хуралдаж 14 хууль, 37 тогтоол баталсан гэдгийг Их хурлын дарга дуулгасан билээ.

Тэгвэл энэ удаагийн чуулганаар ард түмнээс сонгогдсон төлөөлөгчид хэрхэн үүргээ биелүүлэв гэдгийг танилцуулж байна. Өөрөөр хэлбэл, тэд чуулгандаа ямар ирцтэй оролцож биднийг төлөөлөх үүргээ хэдэн хувьтай гүйцэтгэсэнийг ирцээс харагдах  юм. 

-Чуулган хамгийн их тасалсан гишүүд-

Энэ удаад хичээлээ хамгийн их тасалсан гишүүнээр Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар манлайлжээ. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ 10-р сард гурван удаа, 11-р сард долоон удаа тасалсан бол 12-р сард нэг ч удаа суугаагүй байна.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Би ээжийнхээ үгэнд орж хуралдаа тогтмол сууна" гэж ярьж байсан ч бодит байдал дээр ээжийнхээ үгэнд ороогүй гэдэг нь дээрх ирцээс нь тодхон харагдаж байна.  Түүний хувьд 9-р сард нэг удаа, 10-р сард дөрвөн удаа, 11-р сард 10 удаа, 12-р сард гурван удаа тасалжээ.

Тасалснаараа тэргүүлэгч гишүүдийн араас УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан, Б.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан, С.Лүндэг, С.Ганбаатар нар 3-6 удаагийн таслалттайгаар удаалав.

-Чуулганаас хамгийн их хоцорсон гишүүд-

Чуулганаас хамгийн их хоцорсон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Пунсалмаа нар 18 хоцролттойгоор тэргүүлсэн бол араас нь Т.Доржханд, Дамдины Цогтбаатар нар 17, Д.Ганбат 16, Ж.Энхбаяр 15, Б.Батбаатар 14, Д.Жаргалсайхан 13, Г.Ганбаатар 13, Н.Учрал 13 удаа хоцорсон хэмээн бүртгэгджээ. Мөн Б.Дэлгэрсайхан, Б.Батцэцэг, Д.Батбаяр, Б.Чойжилсүрэн, Р.Эрдэнэбүрэн нар 12 удаа гэсэн хоцорч хоцролтын цувааг үргэлжлүүлсэн байна.

-Хамгийн их томилолтоор явсан гишүүд-

Чуулганы үеэр хамгийн их гадаад, дотооддын томилолтоор явсан гишүүдийг нялх гишүүн С.Цэнгүүн тэргүүлсэн. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход гишүүдийн зарим нь хувийн зардлаараа томилолтоор явсан бөгөөд урилгаар гэх зэргээр явсан байдаг.  9-12-р сард гадаад томилолтоор 14 удаа С.Цэнгүүн хамгийн их явжээ. Түүний хувьд томилолтуудаа урилгаар явсан гэж тайлбар хийсэн удаатай. Өөрөөр хэлбэл түүний томилолтын зардал татвар төлөгч нарын халааснаас авсан мөнгөнөөс гараагүй гэсэн үг. 

Түүний араас УИХ-ын гишүүн А.Ундраа 10 удаа, Ж.Баясгалан 8 удаа, С.Ганбаатар 6 удаа, П.Батчимэг 7 удаа, О.Саранчулуун 5 удаа, Ж.Чинбүрэн 5 удаа гадаад томилолтоор явсан байна.

-Хамгийн их чөлөө авсан гишүүд-

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан 26 удаа, С.Амарсайхан 14 удаа, Х.Булгантуяа 11 удаа буюу хамгийн олон чөлөө авсан гишүүдээр тодорлоо.

Д.Амарбаясгалан нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсанаас хойш УИХ-ын чуулганы хуралдаанд огт оролцоогүй. Яллагдагчаар татагдсан ч гишүүний бүрэн эрх нь хэвээр хадгалагдаж буй. Гэсэн ч парламентын үйл ажиллагаанд оролцох нь бүү хэл төрийн ордоны босго давж харагдсангүй. 

Үүнтэй адил УИХ-ын дэд дарга асан, гишүүн Х.Булгантуяа нь чуулганы хуралдааныг удирдах явцдаа Үндсэн хууль зөрчсөн, төрийн эрхийг хууль бусаар авахад оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татагдан шалгагдаж эхэлснээс хойш парламентын хуралдаанд огт оролцоогүй хэвээр байгаа юм. 

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

396

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

600

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

783400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

569


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.