2111-р сар, 2026Бямба гараг

Grand Awards-2025 наадам ба 35 жилийн түүх

1 сар 14. 11:561 мин унших

Grand Awards-2025 наадам ба 35 жилийн түүх

Монголын Маркетинг Менежментийн хүрээлэнгээс 16 дахь жилдээ зохион байгуулж буй “GrandAwards” наадмын онцлох аж ахуйн нэгж, хувь хүмүүст шагнал гардуулах үйл ажиллагаа 2026 оны хоёрдугаар сард товлогджээ.

Нийгмийн бүхий л салбарын шилдгүүдийг онцолдог уг мэдээллийн кампанит ажил нь хувийн хэвшил үүсч хөгжсөн 35 жилийн ойг чухалчилж байгаа аж.

Монголчуудын хувьд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжсэн он жилүүдэд Монголын эдийн засаг, бизнесийн хөгжлийг нуруундаа үүрч түүчээлэгсэд төрөн гарсан 35 жил гэдэг үнэхээр чухалчилахаас өөр аргагүй.

Энэ л он жилүүдэд Монголын хамгийн том аж ахуй нэгжүүд, бизнес эрхлэгчид төрөн гарч өнөөдрийн Монголын нийгэм эдийн засгийг түүчээлэгчид болсон байдаг. Тийм ч учраас энэ жилийн Grand Awards-д Монголын хамгийн том аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэгчид, шинийг санаачлагч, бүтээгчид хуран чуулна гэсэн хүлээлт үүсээд байна.

Тиймээс улс орон зах зээлийн нийгэмд шилжсэнээр бизнесийн байгууллагууд, шоу энтертайнмент ертөнц, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, ард иргэдийн амьдрал, ухамсарт нөлөөлсөн өөрчлөлтүүдийг онцлон шалгаруулна гэж зохион байгуулагчид мэдэгдлээ.      

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.