2111-р сар, 2026Бямба гараг

Г.Занданшатар: Ус, дулааны үнэ тарифыг нэмэх асуудлыг эхний хагас жилдээ хөндөхгүй

1 сар 15. 12:232 мин унших

Г.Занданшатар: Ус, дулааны үнэ тарифыг нэмэх асуудлыг эхний хагас жилдээ хөндөхгүй

​​​​​​​

Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлийн болон 21 аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нартай Төрийн ордонд уулзалт зохион байгуулж байна. 

Энэ үеэр ус, дулааны үнэ нэмэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

Ерөнхий сайд Г.Занданшатар "Ус суваг, дулаантай холбоотой үнэ тариф бодитой байгаа асуудал юм. Улаанбаатар хотод ус түгээлтийн зардал 20 төгрөг байхад 1 төгрөгөөр өгөөд олон жил болсон. Эрчим хүчний үнийн асуудлыг байнга барьж явсаар байгаад хуримтлагдсан. Гэхдээ үүнийг нэг өдөр нэг амьсгаагаар шийдэх бололцоогүй. Нүүрсний үнэ унаж байгаа энэ эмзэг үед суурь юмны үнэ нэмэхээр инфляцад нөлөөлөөд ард иргэдийн амьжиргаанд нөлөөлнө.

Эрчим хүчний үнэ өссөнийг далимдуулаад бараа бүтээгдэхүүнийг 3-4 дахин нэмэгдүүлсэн жишээ олон байна. Тиймээс энэ жилийн хувьд үүнийг цэгцлэх зорилгоор шийдвэр гаргасан. Ус, бохир, дулааны асуудлыг үндсэн зарчмаар шийдвэрлэхээр ажиллаж байна. Гэхдээ эхний хагас жил үнэ тарифын асуудлыг хөндөх боломжгүй. Зохицуулалтын асуудлаар холбогдох яамд үүрэг өгсөн. 

Нэн ялангуяа эрчим хүч, Улаанбаатарын дулаан хоёр хүнд байна. Эрчим хүчний үнэ өслөө гэхэд орон нутаг, Улаанбаатар ч бай өртгийг бууруулах шаардлагатай. Эрчим хүч дээр либералчлал гэж ярьдаг, гэтэл уурхайгаас эхлээд бүх шатанд өртгийг нэмэгдүүлж буй авлигыг шинж чанартай олон асуудал өдөр бүр илэрч байна. 

Саяхан хүртэл эрчим хүчний салбарт 2-3 асуудал гарлаа. Үнийг нэмэхийн тулд эхлээд суурь өртгийг зөв тооцож, үр ашгийг нэмэгдүүлж байж ярихгүй бол болохгүй байна. Усны үнэ тарифыг ойрын үед судалж, ярилцахаар үүрэг өгсөн. Гэхдээ эхний хагас жилийн байдлаар үнэ нэмэгдүүлэх асуудлыг шийдэхгүй" гэв.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

400

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

562

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

601

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

784400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

571


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.