2111-р сар, 2026Бямба гараг

Өнгөрсөн онд ГЕГ-ын 63 байцаагчид сахилгын шийтгэл ногдуулсан гэв

1 сар 15. 15:462 мин унших

Гаалийн алба хаагч нартай холбоотой хариуцлагын асуудал, зарим алба хаагчийг албан үүргээс түр түдгэлзүүлсэн асуудлаар Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс өнөөдөр /2025.01.15/ мэдээлэл хийлээ.

Энэ талаар ГЕГ-ын  Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч Б.Одгэрэл "Өнгөрсөн долоо хоногт гаалийн байгууллагын албан хаагчдын хариуцлагын асуудал болон ажлаас түр чөлөөлөгдсөн" гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Үүнтэй холбоотойгоор ГЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын  хэлтсээс холбогдох хуулийн хүрээнд мэдээлэл хүргэе.

ГЕГ-ын даргын тушаалаар "26 албан хаагчийг холбогдох хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа" гэх үндэслэлээр улсын байцаагчийн үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн.

Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн мэдээллийн дагуу нэг албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байгаа. Харин тухайн 26 албан хаагчдын талаар хуулийн байгууллагаас шалгагдаж байгаа тул нарийн мэдээлэл өгөх боломжгүй.

Гаалийн дотоод хяналт, аюулгүй байдлын нэгж нь 2023 онд Сангийн сайдын баталсан ГЕГ-ын бүтцийн дагуу шинээр байгуулагдсан хэлтэс юм. Уг хэлтэс нь ГЕГ-ын даргын баталсан Гаалийн байгууллагын үйл ажиллагааны дотоод хяналт, шалгалт хийх журам болон Сангийн яамны баталсан 06-дугаар тушаалын дагуу үйл ажиллагаа явуулдаг.

Замын-Үүд дэх гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг өнөөдрийн байдлаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа байх. Энэ талаар гаалийн байгууллагын ёс зүйн үүднээс ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн талаарх мэдээллийг өгөх боломжгүй байна. 

Гаалийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд дотоод, хяналтын хэлтэс шалгалтын ажиллагаа явуулдаг. 2025 онд 63 гаалийн улсын байцаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Үүнд албан тушаалдаа хайнга хандсан, бусдад давуу байдал олгосон гэх мэт бусад сахилга, ёс зүйн хариуцлага багтдаг.

Харин авлига, ашиг сонирхолтой холбоотой зөрчлийг холбогдох хуулийн дагуу АТГ (Авлигатай тэмцэх газар) болон бусад хуулийн байгууллага шалгана" хэмээн ярилаа.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.