2111-р сар, 2026Бямба гараг

ТАНИЛЦ: Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон гэх Б.Насантогтохын ХОМ

1 сар 19. 10:252 мин унших

Зам, тээврийн яамны ТНБД Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баянхонгор аймгийн Шинэжинст суманд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компанид давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэрэгт холбогдож өдгөө АТГ-т шалгагдаж буй. Түүний хэргээс цухас дурдвал, өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж эхнэрийнхээ коипанид 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээг байгуулж, өөртөө давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдсон байна. Мөн нэгжлэг хийх үеэр гэрээс нь болон хамаарал бүхий этгээдийнх нь гэрээс нийтдээ 350 орчим сая төгрөгийн гадаад валютыг хураан авсан. Дээрх мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байгаа гэдгийг АТГ-аас мэдээлсэн. Уг хэрэгт холбоотойгоор одоогийн байдлаар хоёр хүнийг сааатуулан шалгаж буй. 

Тэгвэл Эрчим хүчний яамны газрын дарга асан Б.Насантогтох өөрийн ХОМ-ээ хэрхэн өгч байсантай танилцъя!  Тэрбээр

  • 2020-2021 онд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар,
  • 2022-2024 онд яамны газрын даргын албан тушаалаар АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

Түүний жилийн нийт орлого нь 69 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 57 сая төгрөг аж. Хоёр нийтийн орон сууцтай гэж мэдүүлсэн бөгөөд нийтэд нь 582 сая төгрөгөөр үнэлжээ.

Түүний хувьд автомашингүй бөгөөд 140 хонь, 56 үхрээ нийтэд нь 49 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн эзэмших эрхтэй хоёр газраа дөрвөн сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд дотоодын банкинд 291 сая төгрөгийн хадгаламжтай, 180 сая төгрөгийн авлагатай, 200 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлэгтээ дурджээ. Түүнчлэн "Эн Ар Жи хөгжил" компанид хөрөнгө оруулалт хийжээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.