2811-р сар, 2026Бямба гараг

ҮСХ: Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 32.6 их наяд төгрөгт хүрлээ

1 сар 20. 10:393 мин унших

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 32.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 3.8 хувь буюу 1.2 их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 30.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 1.3 хувь буюу 386.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Харин зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ өнгөрсөн онд 31.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Татварын орлого 2025 онд 27.1 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 1.2 хувь буюу 331.5 тэрбум төгрөгөөр багасахад орлогын албан татварын орлого 4.8 хувь буюу 431.5 тэрбум, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 33.6 хувь буюу 1.2 их наяд төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.

Харин нийгмийн даатгалын орлого 18.9 хувь буюу 892.3 тэрбум, НӨАТ 6.1 хувь буюу 357.6 тэрбум, хөрөнгийн албан татвар 32.3 хувь буюу 148.3 тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 3.2 хувь буюу 57 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

 

Өнгөрсөн онд татварын орлогын 31.5 хувийг орлогын, 23 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 20.8 хувийг нийгмийн даатгалын, 6.8 хувийг гадаад үйл ажиллагааны, 3.5 хувийг онцгой албан татварын, 14.4 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлжээ

Орлогын албан татварын 66.3 хувийг ААНОАТ, 33.7 хувь (буцаан олголтыг оруулсан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлсэн байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ өнгөрсөн онд 31.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 2.3 хувь буюу 698.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд бараа, үйлчилгээний зардал өмнөх оныхоос 5.3 хувь буюу 510.7 тэрбум, урсгал шилжүүлэг 12.8 хувь буюу 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Өнгөрсөн онд нийт зардалд урсгал шилжүүлэг 37.6, бараа үйлчилгээний зардал 32.2, хөрөнгийн зардал 22.7, хүүгийн зардал 5, татаас 2.6 хувийг эзэлсэн байна.

Хөрөнгийн зардал өнгөрсөн онд 7.1 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 11 хувь буюу 880.3 тэрбум төгрөгөөр багасжээ. Үүнд тоног төхөөрөмжийн зардал өмнөх оныхоос 26 хувь буюу 208.9 тэрбум, барилга байгууламжийн зардал 3.2 хувь буюу 171 тэрбум, хөрөнгийн бусад зардал 37.8 хувь буюу 561.7 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ. Харин их засварын зардал 67.5 (21.4%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Орон нутгийн төсвийн орлого өнгөрсөн онд 7.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 7.2 хувь буюу 516.1 тэрбум, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 8.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 12.5 хувь буюу 905.5 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Орон нутгийн төсөв 526.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ҮНЭ ХАНШ: Талх, махны үнэ өсжээ

Өдрөөс өдөрт өндөг, гурилан бүтээгдэхүүн зэрэг гол нэрийн зарим барааны үнэ нэмэгдэж байна. Арваннэгдүгээр сарын 25-ны байдлаар гэхэд өмнөх сараас 2.1 хувиар, өмнөх 7 хоногоос 0.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Атар, мишээл, хар талх, хонины мах, үхэр, адууны махны үнэ захуудад өсжээ. Тухайлбал, Атар талх 2800-3500 төгрөгийн үнэтэй байна

1 362

Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Голомт банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн олон улсын төлбөр тооцоо, гадаад гуйвуулгын боломжуудыг өргөжүүлж, гадаад гүйлгээний гарцыг хүртээмжтэй байлгахад онцгой анхаарч ирсэн. Бид одоогийн байдлаар дэлхийн нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллага руу 14 төрлийн валютаар гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна. Тэр дундаа БНХАУ руу төлбөр тооцоо, гадаад гуйвуулга хийх шийдлийг хүртээмжтэй хүргэж, харилцагчдад юанийн төлбөр тооцоогоо төрөл бүрийн сувгаар, сонголттой гүйцэтгэх боломжийг олгодог. БНХАУ руу мөнгөн шилжүүлэг хийх сонголтууд: ·Гадаад гуйвуулга: Голомт банкны салбарт хандан эсвэл Smart bank, Интернэт банкны үйлчилгээг ашиглан үнийн дүн хамаарахгүй шилжүүлэг хийх боломжтой. Бүтээгдэхүүний нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу. ·Alipay шилжүүлэг: SocialPay аппликэйшний “Нэмэлт” цэсийг ашиглан Alipay хэрэглэгч рүү гадаад мөнгөн гуйвуулгыг хамгийн хурдан шилжүүлнэ

12.6K

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар нэмэгджээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Дотоод аудит, хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга Н.Мөнхбаяр өнөөдөр /2026.11.17/ танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсөж, инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт хамгийн их нөлөөлсөн бөгөөд тус бүлгийн үнэ 19.8 хувиар өссөн байна. Мөн зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 19.8 хувь, тээврийн бүлгийн үнэ 19.3 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ 16.5 хувиар нэмэгджээ. Түүнчлэн боловсролын үйлчилгээний үнэ 17.7 хувь, даатгал, санхүүгийн үйлчилгээ 17.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 8.5 хувь, гэр ахуйн тавилга, барааны үнэ 7.7 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.9 хувиар өссөн байна. Харин орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 5.9 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ 8.4 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний үнэ 1.2 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцын түвшнийг бараа, үйлчилгээний бүлгээр авч үзвэл барааны бүлгийн үнэ 14.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 11.1 хувиар өссөн байна. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2026 оны эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ

10.5K

ҮНЭ ХАНШ: Үхрийн махны үнэ нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ долоо хоног тутамд гол нэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийг судалж гаргадаг. Энэхүү судалгаагаар бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас хоёр хувиар өсөж, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ

10.8K


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.