2111-р сар, 2026Бямба гараг

Ерөнхийлөгч уучлалаа буцааж болох уу?

1 сар 20. 18:001 мин унших

Ерөнхийлөгч уучлалаа буцааж болох уу?

Яруу найрагч Ц.Хулантай холбоотой асуудал нийгмийн сүлжээнд асуудал болон яригдсаар байна. Тэрээр гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан болох нь гурван шүүхээр тогтоогдон ял эдэлж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан билээ.

 

Гэвч Ц.Хулан энэ үнэнээ үгүйсгэн, уучлал бус улс төрийн ойлголцол хүсч, хэрэг дахин дахин хянуулж, гэм буруу хүлээлгүй гарч ирсэн хэмээн өөрийгөө ямар ч буруугүй мэтээр ярих болсон юм.

 

Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яруу найрагч Ц.Хуланд үзүүлсэн уучлалаа буцаж болох тухай зарим хуульчид ярих болов. Тэднийхээр хууль зүйн хувьд уучлаарай гэж хүсэлт гаргахдаа худлаа хэлж, мэхэлсэн, агуулгын хувьд алдаа гарсан буюу уучлах явцад буюу процесс дээр худал хэлж алдаа гарсанд тооцогдоно. 

Энэ бол Ерөнхийлөгчийн асуудал биш, харин уучлал гуйгч өөрөө өөрийнхөө хүсэлтийн хууль зүйн хүчин чадлыг үгүйсгэж байгаа хэлбэр мөн. Иймд алдаатай гаргасан шийдвэрээ Ерөнхийлөгч засахын тулд уучлалаа хүчингүй болгож болох гэнэ.

С.Сарнай

sonin.mn

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 363

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

670


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.