2111-р сар, 2026Бямба гараг

АН-ын түүхэнд ийм “аядуу зөөлөн” дарга байсан уу?

1 сар 23. 9:122 мин унших

Дээд шүүх АН-ын даргаар О.Цогтгэрэлийг батламжилсан ч тэрээр нам дотроо хүлээн зөвшөөрөгдсөн эсэх нь тун бүрхэг байна.

Уг нь одоо О.Цогтгэрэл сөрөг хүчний даргын хувьд естой л асуудал бүхэн дээр “асаж” намын гишүүдээ өөрийн гараар  хөдөлгөж өөрчлөлт шинэчлэлүүдийг зурж байх учиртай. Үе үеийн АН-ын дарга нар ч тийм л эрч хүчтэй алхмуудыг хийж тэр хэрээрээ ад үзэгдэж нөгөө талдаа хүлээн зөвшөөрөгдөж байв. Гэвч О.Цогтгэрэл анхнаасаа л намынхандаа гологдоод эхлэв бололтой.  Намын даргаар батламжлагдсаныхаа дараа хийсэн мэдэгдэл нь тун ч аядуу тайван байв. Намын гишүүдээ хамтарч ажиллая л гээд байгаа бололтой. Гэхдээ АН шиг адармаатай, олон салаа мөчиртэй намыг аядуу зөөлөн О.Цогтгэрэлийн зан арга барил хэр зангидаж чадах юм бол. Тэдэнд Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын өмнөх найман даргынх нь харизм, улс төрийн зориг үгүйлэгдэх нь тодорхой л доо. Мөн О.Цогтгэрэлийн хийж байгаа томилгоонуудад намын гишүүд нь тийм ч таатай биш байх болсон. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Д.Амарбаясгаланг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Д.Амарбаясгалан АН-ын гишүүнээр олон жил “ажилласан” байж болох улс төрд ялангуяа АН тун чиг сул хувилбар байлаа.  Түүний дараа АН-ын дарга О.Цогтгэрэл “Гэрэгэ бодлогын хүрээлэн”-г үүсгэн байгуулж буйгаа зарласан. “Гэрэгэ бодлогын хүрээлэн”Удирдах зөвлөлийн есөн гишүүнтэй байх бөгөөд АН-ын хуучин дарга Л.Гантөмөр, З.Нарантуяа, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Б.Жаргалан нарыг багтаажээ. Харин гүйцэтгэх захирлын албан тушаалд Х.Номингэрэлийг томилохоор шийдвэрлэжээ. Х.Номингэрэл нь улс төрд Х.Тэмүүжингийн хүн хэмээгддэг. Өнгөрсөн сонгуульд АН-ын жагсаалтад багтаж байсан нэгэн. Энэхүү томилгоонуудаас харахад АН-д өөрчлөлт шинэчлэлт ирнэ гэж найдах хэрэггүй болжээ гэж гишүүд нь эхнээсээ халаглаад эхэлсэн байна билээ.  Ямартай ч ирэх гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд АН дотоод сонгуулиудыг зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 07, 08-нд Ардчилсан Намын Их хурлыг хуралдуулж, шинэчилсэн бүтцийг батламжилна. Улмаар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд төвлөрч ажиллана гэсэн. Гэхдээ аядуу тайван АН-ын дарга О.Цогтгэрэл тэр болтол тэсэх үү гэдэг нь анхаарал татаж байна.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 15 (7757)

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа. Нөгөө талаас МАН өглөө болгон бидэнд бэлэг барьдаг боллоо.

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа

1 077

Хяналтын байгууллага нь намын удирдлагаа огцруулах ямар ч боломжгүй тул С.Баярцогт АН-ын ЕНБДарга хэвээрээ

Ардчилсан Намын Хяналтын Ерөнхий Хороо өнгөрсөн Баасан гарагийн орой яаран хуралдаж, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга С.Баярцогтыг огцруулж байна гэх мэдээлэл хийв. Тэдний гаргасан албан мэдээнд: "Хяналтын Ерөнхий хорооны 15 гишүүнээс 13 гишүүн оролцож, 100 хувийн саналаар С.Баярцогтыг АН-ын ЕНБДаргаас чөлөөллөө. “Ардчилсан намын дотоод сонгуультай холбоотой гарсан будлианы улмаас АН-ын зарим хороон дээр дахин сонгууль явуулах шийдвэр гаргаж, АН-ын ХЭЕГ, түүний удирдлага буюу ЕНБДаргад чиглэл өгсөн хэдий ч удаа дараа өгсөн үүргийг биелүүлэлгүй олон сар болсон учраас Ардчилсан намын гишүүдийн гомдол, саналыг биелүүлэхгүй байгаа ЕНБД С.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан болно.” гэсэн байлаа. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн асан, ХЕХ-ны гишүүн Д.Ганхуяг : "АН-ын гүйцэтгэх удирдлага дүрмээ ягштал мөрдөх ёстой. Гэтэл дүрмээ биелүүлэхгүй байна

1 022

АН: Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг нягтлах хэрэгтэй

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.11.05/ Төрийн ордонд болж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцов. ​​​​​​​ Энэ үеэр Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл: "Сүүлийн үед улстөрд өрнөөд байгаа олон асуудал бий

907

Ж.Баярмаа: Төрийн аль аль байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгааг шалгана

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн хуралдаанаар хэвлэлийн эрх чөлөөний тухай асуудлыг хэлэлцсэн болохыг бүлгийн дарга Б.Түвшин танилцуулав

1 6437802185652519accb4c45

Х.Тэмүүжин : Шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирчихсаны шинж

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд байгаа шударгаар шүүлгэх эрх буюу иргэний үндсэн эрхийн заалт байна. Энэ шударгаар шүүлгэх эрх дотроо хоёр агуулгатай

1 083

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг болон 2027 оны төсөвтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр тус гурван их наяд төгрөгийг ард иргэдэд тарааж өгөх ёстой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Үнийн дарамтад байгаа монголчуудын төлөө УИХ, Засгийн газар юу хийж чадах вэ гэдэг асуултад хариулах цаг нь болсон. Тиймээс Оюутолгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг авах хэрэгтэй

1 000


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.