2111-р сар, 2026Бямба гараг

Хохирогчийн эхнэр: Бид яах вэ, Хүний амь үнэгүй болчихсон юм уу?

1 сар 23. 12:442 мин унших



Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэд хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлэл хүргэж байна.

Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт газ тээвэрлэж явсан "Дашваанжил" ХХК-ийн ачааны машин "Nissan Patrol" автомашинтай мөргөлдсөний улмаас гал гарч, дэлбэрэлт болсон. Ослын улмаас онцгой байдлын алба хаагчид болон энгийн иргэд нийлсэн долоон хүн амиа алдаж, дэргэдэх 207 дугаар байрны оршин суугчид хоёр жилийн хугацаанд түрээсийн байранд амьдарч байгаа билээ. Өнөөдрийн байдлаар 207 дугаар байрыг буулгаж дууссан бөгөөд ирэх хавраас шинээр барилгын ажлыг эхлүүлэх талаар нийслэлийн удирдлагууд мэдэгдсэн удаатай.

Гал түймрийн улмаас нөхрөө алдсан н.Батчимэг "Бид осол болсноос хойш удаа дараа холбогдох эрх баригчид, албан тушаалтнуудтай уулзах хүсэлт гаргасан ч тоож байгаагүй. Хамгийн сүүлийн байдлаар Ерөнхий сайд Г.Занданшатарт 2025 оны арваннэгдүгээр сард уулзах хүсэлтээ илгээсэн. 

Энэ оны нэгдүгээр сард уулзах боломжгүй гэсэн хариу өгч байна. Биднийг ялгаварлан гадуурхаж байна. Магадгүй хохирсон иргэдийн дунд өндөр албан тушаалтай, нэр хүндтэй хүн байсан бол ингэж хандахгүй байсан байх. 

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны иргэдийн түрээсийн төлбөрийг сар бүр өгч байна. Байрыг нь хүртэл нурааж шинээр, чанартай барилга барина гэж Хотын дарга Х.Нямбаатар өөрөө лайв хийж мэдэгдсэн. Бид яах вэ? Хүний амь үнэгүй болчихсон юм уу?" гэв.

Аавыгаа алдсан хохирогч Б.Эрдэнэ-Очир "Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө миний аав Төмөрбаатар тэнд зорчиж явсан. Тухайн үед осолд өртөж түлэгдээд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр бурхан болсон. Тэнд хэн нэгний хайртай хүн зүгээр явж байгаад өртөж амиа алдсан гэдгийг төр мартсан байх. Хэрэг ямар үе шатанд яваа юм. Сэтгэцэд учирсан хохирлоо дүгнүүлэхгүй бол хохирлын мөнгө өгөхгүй гэсэн. Тухайн үед хэрэггүй гэж хэлж байсан шүү дээ. Гэтэл 1,8 жилийн дараа үнэлүүл гэж байгаа юм. Бид тэр нас барсан онцгойгийн алба хаагчдын ар гэртэй барьцаагүй. Гэхдээ яагаад бид зүв зүгээр байж байгаад хүнээ алдаж хохирч үлдэх ёстой юм бэ" хэмээн ярилаа.

н.Батбаатар "Монгол Улсад төрд 36 жил ажилласан ганцхан жилийн дараа тэтгэвэртээ суух гэж байсан аавыгаа энэ ослоор алдсан. Үнэхээр харамсалтай байна" гэлээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.