2111-р сар, 2026Бямба гараг

Комиссар Б.Билэгт:"Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн, иргэн Мөнхбаяр нарыг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулсан

1 сар 23. 15:442 мин унших

Авлигатай тэмцэх газраас /АТГ/ өчигдөр буюу нэгдүгээр сарын 22-ний өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж нэр бүхий албан тушаалтнуудыг саатуулан, шалгаж эхэлжээ.

Тодруубал,  "Эрчим хүчний үндэсний төв"-ийн захирал Б.Бямбасүрэн, өмнө нь Эрчим хүчний яаманд удирдах албан тушаалд ажиллаж байсан иргэн Ц.Мөнхбаяр нарыг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа ажээ. 

Энэ талаар АТГ-ын Комиссар Б.Билэгтээс тодруулахад, "2026 он гарснаас хойш АТГ-аас Эрчим хүчний салбарт холбогдох тодорхой хэд хэдэн хэргүүдийг дайчлан мөрдөх шалгах ажил зохион байгуулаад байна. Иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас удаа дараа тавьсан хүсэлт шаардлагын дагуу прокурорын зөвшөөрөл гаргаад үүний дагуу олон нийтэд мэдээлж болох хэм хэмжээний хүрээнд дараах мэдээллийг өгье. 

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт  уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий аж ахуйн нэгж нь 2023 оны наймдугаар сарын 04-ний өдөр ЭХЯ-наас цахилгаан шугам дамжуулах, дэд станц байгуулах техникийн нөхцлийг олж авсан байдаг. Гэвч энэ аж ахуй нэгж нь барилга угсралт явуулах зөвшөөрөл аваагүй байх үедээ бүхий л зүйлээ хийгээд нөгөө цахилгаан дамжуулах шугам хоолойгоо татчихсан. Харин үүний дараагаар сая олгогдсох ёстой байсан зөвшөөрлүүдийг хууль бусаар нөхөн олгож авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон. Энэ хүрээнд хэрэгт холбогдуулан нэр бүхий аж ахуйн нэгж болон баруун бүсийн эрчим хүчний сүлжээ ТӨХК, ЭХЯ-ны холбогдох албан тушаалтнуудыг хахууль өгсөн, авсан гэх үндэслэлээр АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулаад шалгаж байгаа. Мөрдөн шалгах хүрээнд Баян-Өлгий аймагт хоёр, Улаанбаатарт гурван гээд нийт таван обьектыг уг хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах, нэгжлэгийг зохион байгуулсан. Нэгжлэгээр үнэт эдлэл, гадаад вальтууд илэрсэн үүнийг нотлох баримтын хэмжээнд хураан авсан. 

Уг хэрэгт ходбогдуулан өнөөдрийн байдлаар "Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн, иргэн Мөнхбаяр нарыг бол хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулсан байгаа.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгож хахууль авсан байж болзошгүй” гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1, 22.4.1, 22.5.1-т заасныг үндэслэн шалгаж байна" гэлээ. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

597

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

781400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

566


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.