2111-р сар, 2026Бямба гараг

“Талх Чихэр” ХК сар шинийн хамгийн том тавгийн идээ заслаа

1 сар 24. 14:462 мин унших


Үндэсний үйлдвэрлэгч “Талх Чихэр” ХК нь XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ өнөөдөр  эхлүүллээ.

Жил бүрийн сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг уг арга хэмжээг морь жил гарч байгаатай холбоотойгоор “Өрнөн дэвжих ерөөлтэй цагаан сар” нэрийн хүрээнд Монголын хамгийн том хэвийн боовыг үйлдвэрлэн танилцуулсан бөгөөд  өсөн дэвжих, өргөжин дэлгэрэхийн буян хишгийг даллан есөн есийн билэг ерөөл шингэсэн 81 хэвийн боовоор тавгийн идээ засаж, улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан 81  азай буурайд сар шинийн тавгийн идээ бэлэглэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Хүнсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК нь Хүнсний аюулгүй байдлын менежментийн FSSC 22000 стандартын тогтолцоог түүхий эд татан авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн гарах бүхий л шат дамжлагадаа нэвтрүүлсэн байдаг. Ингэснээр хэрэглэгчдийн гарт хүрч бүх бүтээгдэхүүн:

 

  • Хүнсний аюулгүй байдал
  • Эрүүл ахуйн шаардлага
  • Хуурамч бүтээгдэхүүн агуулаагүй байх чанарын баталгааг бүрэн хангаж байгаа юм.

“Талх Чихэр” ХК нь ирэх жилийн идээний өнгө “АТАР”, төр хүндэтгэлийн идээ “ТҮМЭН НАСАН” залуу гэр бүлд зориулсан “ӨВ СОЁЛ”, өнөд оршихуйн бэлгэдэл “ЯЗГУУР” зүсэлттэй хэвийн боов гэсэн дөрвөн төрлийн хэвийн боовыг үйлдвэрлэж байгаа бөгөөд Монгол арвайн гурил, шингэн сүүгээр шанзалж хэвлэсэн Шанзтай еэвэнг “Талх Чихэр” ХК 250 граммаас эхлээд 6 кг хүртэлх хэмжээтэйгээр хийж байна.

Монголчууд сар шинийн битүүний өдөр нар жаргахаас өмнө тавгийн идээгээ жаргалаар эхлүүлж, жаргалаар төгсгөн засдаг уламжлалтай. Ингэхдээ тавгийн идээний дотор талыг дүүргэсэн ширхгийн тоогоор арвижин дэвжихийг бэлгэдэж, олон ширхэгтэй боорцог болон цагаан идээгээр дүүргэдэг билээ. Энэ нь байгаль дэлхий, буянт малынхаа ашиг шимд талархаж байгаагийн илэрхийлэл юм. Иймээс сар шинийн тавгийн идээний голыг дүүргэх АРВИЖИХ боорцгийг худалдаанд гаргаж байна.  

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 363

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

670


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.