“Арилжааны банкууд тэтгэврийн зээлийг 36 сар хүртэл хугацаагаар, бага хүүтэй өгөх ёстой. Хамтран зээлдэгчийн, батлан даагчийн шаардлагаа цуцлах ёстой” гэсэн санал хүсэлтийг ахмадууд тавьж эхэлжээ.
“Монгол шиг ардчилал, чөлөөт зах зээлийг сонгосон улсад энэ шаардлага боломжтой зүйл мөн үү” гэсэн асуултыг бид эдийн засгийн систем, боломж талаас нь тодруулга авахаар Н.Энхбаяр эдийн засагчид тавьсан юм. Тэтгэврийн зээл тойрсон уг асуудлаар эдийн засагч Н.Энхбаярын байр суурийг хүргэе.

- Ахмадууд тэтгэврийн зээлийн хугацааг уртасгаж, хүүг уртасгаж, хамтран зээлдэгчгүйгээр зээл авах шаардлага тавиад эхэлчхэж. Банк санхүү, эдийн засгийн харилцаанд ийм нөхцөл байх боломжтой юу?
- Банкны систем, эдийн засгийн хувьд өндөр эрсдэлтэй.
- Гэтэл нөгөө талаасаа ахмадууд “Арилжааны банкуудад тийм боломж бий, тэгэх ч ёстой” гэж шаардаад байна л даа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
- Ахмадуудаас ирж байгаа шаардлагууд нь ерөнхийд нь харвал улс төрийн сонгуулийн үеэр хийдэг улс төрчдийн мэдэгдлээс үүдсэн ойлголтын зөрүү байдаг. Улс төр болоод төр засгаас өндөр настан, нийгмийн ямар нэг тодорхой бүлгийнхээ эрх ашгийг хамгаалъя, орлогыг нь нэмье гэвэл ямар нэг байдлаар төсвөөс л шийдэх ёстой. Улс төрчид банк руу биш төрд хандаж “Төсвөө нэм, нийгмийн даатгалын сангаа арвижуул” гэсэн шаардлага тавих хэрэгтэй.
Өндөр настнуудын орлого бага гэж үзэж байгаа бол эхлээд тэтгэврээ нэмэх хэрэгтэй. Нэг гэр бүлд өндөр настан дангаараа амьдардаггүй. Үр хүүхэдтэйгээ амьдарна. Тэгэхээр хоёрдугаарт нийгмийн бусад бүлгийн цалинг нэмэх, ажлын байраар хангах гэх мэт арга хэмжээ авах учиртай. Өрх гэрийн орлогыг нэмж чадвал тэтгэврийн зээлийг заавал нэмэх хэрэгцээ байхгүй.
Бүтээмж, цалин өндөр нөхцөлд өндөр настны тэтгэврээр амьдрах гээд байх шаардлага үгүй болно. Тэтгэвэр бол ганц хүний л амьжиргааг үргэлжлүүлэх ёстой орлого. Ер нь таны хөндсөн асуудалд улс төрчдийн бодит бус амлалтууд их нөлөөлж байна л даа. Банкны зээлийн хүүг багасгаж, хугацааг уртасгаж, тавигдах шаардлагыг багасгах ёстой гэж ойлгож болохгүй. Улстөрчдийг ийм хандлага гаргахаар ахмадууд тийм боломжтой, тэгэх ёстой гэж хараад байгаа хэрэг. Улстөрчид тэтгэврийн сангаа хэрхэн арвижуулах вэ, цалингаа хэрхэн нэмэх вэ гэдгээ л ярих ёстой.
- Банкуудын хувьд тэтгэврийн зээл олгож буй мөнгийг зуун хувь өөрсдөө гаргадаг. Гэтэл нөгөө талд жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээл гэх мэт бизнесийн зээлийн маш өндөр эрэлт бий. Тэтгэврийн зээлийг урт хугацаагаар, ямар ч батлан даагчгүйгээр олгох боломж бололцоо банкны салбарт байгаа юу?
- Банкууд тэтгэврийн зээлд олгох мөнгийг өөрсдөө татан төвлөрүүлсэн мөнгөнөөсөө өгч байгаа, өөрөөр хэлбэл тэтгэврийн зээл гэж өгч байгаа мөнгө төрөөс огт хамааралгүй. Нөгөө талд таны сая хэлсэнчлэн тогтмол орлоготой хүмүүсийн буюу цалингийн зээл, бизнесийг зээлийг нэмэх асуудал банкуудын өмнө нэн чухал байна. Жижиг дунд үйлдвэрийн зээлээ яаж бага хүү, урт хугацаатай болгох вэ гэдэг банкны номер нэг асуудал. Эдийн засгийн хувьд ч энэ шийдэл нь бидэнд хэрэгтэй, илүү өгөөжтэй. Ажил бизнес эрхэлж буй цөөхөн хүмүүсээ хөл дээр нь тогтоохын тулд төр засаг анхаарч ажиллах ёстой.
Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээ хэрхэн нэмэх вэ, нөхцөл шалгуурыг нь яаж багасгах вэ гэдэгт улс төрчид болоод төр засгаас онцгой анхаарч, дэмжлэг үзүүлэх учиртай. Дахиад онцлоход тэтгэврийн зээл олголтыг нэмэгдүүлнэ гэдэг банкны системийн хувьд өндөр эрсдэлтэй. Тэр утгаараа тэтгэврийн зээлийн хэмжээг нэмэгдүүлж, эх үүсвэр гаргахад асар хэцүү, өндөр эрсдэлийг банк талаас 100 хувь хариуцна гэсэн үг.
- Тэтгэврийн зээлд төр оролцох, зохицуулалт хийх шаардлага бий юу? Эсвэл банкууд бусад зээлийн бүтээгдэхүүн шигээ эрсдэлээ даагаад өөр өөрсдийн нөхцөл, шаардлагаа тавиад явах нь зөв үү?
- Мэдээж таны хэлсэн хоёр дахь шийдэл нь зөв. Арилжааны банкууд бол хувийн хэвшил. Зээл олгодог мөнгөө зуун хувь өөрсдөө олдог, эрсдэлээ 100 хувь өөрсдөө даадаг. Ардчилсан, чөлөөт зах зээлтэй Монгол Улсын хувьд улс төрчид нь ч юм уу, улс төрчдийн амлалтаас үүдэж иргэд нь эрсдэл өндөр зээл олгох ёстой гэж арилжааны банкнуудаа шахаад байвал банкуудын санхүүгийн чадамжид сөргөөр нөлөөлөх боломжтой, энэ нь цаашлаад банкуудын эдийн засаг, нийгэмд оруулах үр нөлөө буурна гэсэн үг.
Манайхан Төв банкийг УИХ удирддаг гэсэн ойлголтын дор яваад байгаа нь буруу гэж би боддог. УИХ бодлогыг нь л тодорхойлох ёстой газар. Хууль нь тийм. Нөгөө талаас, заавал байх нөөц, валютын ханш, мөнгөний нийлүүлэлт гэх мэт үндсэн үзүүлэлтүүдээ л төв банк хангаад явах учиртай. Улсын удирдлагатай Ардын банк гэх ойлголт ард хоцорсон шүү дээ. Тэтгэврийн ч гэлтгүй ер нь зээлүүдийг арилжааны банкуудад, зах зээлийн зарчим, жамд нь даатгах хэрэгтэй.
Сэтгүүлч Ц.БААСАНСҮРЭН

Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна
Ард түмний гэгддэг Таван толгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа өнөөдөр Жижиг, дунд үйлдвэр, хоршооны өдөрлөгөөр үргэлжилж байна
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
С.Баясгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг нь 3 жилээр хасаж, 15 сая төгрөгөөр торгох ялыг хэвээр үлдээлээ
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
ТАНИЛЦ: Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн автобусны 43 чиглэлд өөрчлөлт орно
Шинэхэн сайд Г.Тэмүүлэнд хэн, хэн юуг өгүүлэв
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?
Энэ сарын 26-наас эхэлж Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
ГИХГ: Япон улсын иргэн И.Томоког албадан гаргах шийдвэр гаргаагүй
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
Н.Учралын Засгийн газар огцрохгүй, яагаад гэвэл дараагийн засгийг бүрдүүлэх хугацаа гаргахгүй
БАЙР СУУРЬ: Гацсан парламентын талаар "АН & МАН" юуг өгүүлэв
Энэ сарын 26-ны бямба гарагт "Автомашингүй өдөр" болно
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэрээ байнга зодсон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, гэр бүлийн хүчирхийллийн хохиролд 43.5 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
Ирэх бямба гарагийг автомашингүй өдөр болгож, шөнийн марафон зохион байгуулна
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь ээ /6/
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй талаар мэдээлэл иржээ
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ
Сошиал буллид сайн юм бас байна
“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой
Х.Нямбаатар Туул голд биш Хятад компанийн алдагдалд л санаа зовж байна
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
Маргааш бүх нийтийн марафон гүйлт болохтой холбогдуулж нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө
Сэрэмжлүүлэг: Зогсоол булаалдан маргалдаж нэгнээ хутгалжээ
Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.