2111-р сар, 2026Бямба гараг

COP17: АМЬД ТООС...

1 сар 28. 8:024 мин унших

Хүрээлэн буй орчны бохирдлын тэргүүнд эгнээнд тоос, тоосжилтын асуудал зүй ёсоор бичигдэж байна.

Агаарын бохирдлын хэмжээг бүтэн жилээр тооцвол 40 хувь нь агаарын хий, 60 хувь нь тоос, тоосонцор байдаг юм байна. Уг нь агаар дахь тоос тоосонцрын хэмжээ 10 мк-оос бага байх ёстой. Агаарын чанарын индексийг харая. 2026.01.23-ны 10.00 цагийн байдлаар PM2.5 тоосонцор 221 байна. Ингэхэд дэлхийн хотуудын агаар цэвэршсээр байгаа. Жишээ нь, Хойд Хятад болон Өмнөд Азийн зарим хотын тоосжилтын түвшин тогтмол буурсаар байна. Европ, Америкийн хотуудад тоосжилтын хэмжээ маш доогуур. Бүр цөлийн бүсэд орших АНУ-ын зарим хотод л гэхэд хамгийн өндөр нь 60-100 мк байдаг гэжээ.

Тодорхой хэлбэл, Улаанбаатар хотын тоосжилтын хэмжээ олон улсад зөвшөөрөгдөх дээд хязгаараас илүү, бүр 2-3 дахин давсан үзүүлэлттэй. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ холбоотойгоор шороон шуурга дэгдэх давтамж өнгөрсөн хагас зуунд дөрөв дахин нэмэгджээ. Та яг одоо хотыг бүрхсэн утаа, мананг харж байна. Нүүрс, түлшний утаанаас гадна тоосонцорын манан нийслэлийг ийнхүү битүү бүрхсэн дүр зургийг жилийн аль ч улиралд хардаг болсон.

Тоосжилт бидний эрүүл мэндэд яг ямар замаар, хэрхэн нөлөөлдөг вэ? Тоос эхлээд хамар, залгиур, салстаар дамжиж шууд уушгины нарийн цулцангууд руу орно. Агаараар дамжин уушгинд орсон тоос тоосонцорыг хүн ханиаж, найтаах зэргээр гадагшлуулдаг. Энэ үед 10 микрометр нарийн тоос л хүний биеэс гадагшилна. Гэтэл 2.5 микрометр хэт нарийн тоосонцорыг хүний бие организм гадагшлуулж чаддаггүй. Хүний үсний ширхэгийг 1000 хуваасантай тэнцдэг гээд бод доо. Энэ нь яваандаа уушгины бөглөрөлт, харшлын гаралтай бронхит, уушгины холбогч эдээр солигдох силикоз зэрэг олон төрлийн уушгины өвчлөлийн шалтгаан болдог байна. Энэ утгаар нь салбарын мэргэжилтнүүд АМЬД ТООС гэж нэрлэдэг юм.

Нэг га талбайд мод сөөг, зүлэг тарихад 18 сая шоометр агаар дахь утаа тортгийн 40 хувийг шингээж, агаарт дэгдсэн тоос, шорооны 65 хувийг дардаг гэж үздэг. Тэрчлэн дуу, шуугианы 26 хувийг замхруулж, нарны хурц төөнөлтийн 10-15 дахин багасгаж, аагим халуун, цочир хүйтрэлийг 2-3 градусаар бууруулах нөлөөтэйг тогтоожээ. Хөгжилтэй орнуудын жишгээс харахад хот суурины эдэлбэр газрын 20-иос доошгүй хувь нь ногоон байгууламж байдаг. Харин манайд энэ үзүүлэлт 2-3 дахин бага байгаа юм.

ДЭМБ, Олон улсын хавдар судлалын агентлагаас сүүлийн үед уушгины хавдрын гол шалтгааныг тамхинаас ч илүү бичил тоосонцор, нарийн тоос гэж үзэж байна. Тоос тоосонцорыг хүний эрүүл мэндийг удаан хугацаагаар хөнөөж байдаг “чимээгүй алуурчин” гэдэг нь ч учиртай. Өнөөдөр, маргааш магадгүй хэдэн өдрөөр ч хэт нарийн тоосонцортой орчинд алхаж, ажиллаж болно. Хөнөөл нь богино хугацаанд мэдэгдэхгүй. Харин олон жилийн дараа уушги болон амьсгалын замын бусад эрхтнийг гэмтээж, улмаар хавдрын шалтгаан ч болох магадлалтайг бүү март.

Усан бороо, үерийн аюулд Улаанбаатар хэд хэдэн удаа өртлөө. Нарийвчлан тоочиж хэлэх аргагүй элдэв нян үерийн усаар дамжин хотоор нэг тархсан. Гэвч нийслэлийн хэмжээнд замын цэвэрлэгээ угаалга, нарийн ариутгал хийгдээгүй нь үнэн. Чухам энд хуримтлагдсан бохирдол авто замын хөдөлгөөнөөс хэт нарийн тоос тоосонцорууд байнга дэгдэж бууж байдаг. Ийм агаараар бид хэдэн сар амьсгалсан. Тэр тусмаа зам даган алхаж яваа метр хүрэхгүй жаахан хүүхдүүдийн уушгинд хүнд метальтай хамт ордог юм.

Дэлхийн улс орнууд тоос тоосонцроос хамгаалах төрөл бүрийн арга хэмжээнүүд авдаг. Цаг агаарын мэдээнд агаарын хэмээс гадна тоосонцорыг онцолж мэдээлдэг жишгийг дэлхийн олон улс хэрэгжүүлж эхэлжээ. Тухайн өдөр нь агаар хэт их тоос тоосонцортой, авто замын ачаалалтай байвал улаан дохиогоор анхааруулж, тодорхой цагуудад гадуур гарахдаа болгоомжтой байхыг анхааруулна. Цаашлаад аль газруудаар явахгүй байхыг, явбал нарийн тоосонцорын PM2.5 маск зүүхыг сануулдаг тогтолцоо хэдийнэ бий болсон. Гэтэл Монголд энэ талаар тогтмол анхааруулах бүү хэл, ярьж ч эхлээгүй байна. Хэдэн эрдэмтэн судлаачдаас бусад нь шүү.

АМЬД ТООС-ноос бид өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ? Ядаж л гудамж талбай цэвэрлэхдээ манан таттал тоос босгодгоо болих хэрэгтэй байна. Эхний ээлжинд, ТҮК-ийн ажилчдыг техник хэрэгсэлтэй болгож, ус цацаж чийгтэй цэвэрлэгээ хийх боломжийг бүрдүүлэх нь чухал. Цаашлаад тоосжилтыг дарах усалгаа тогтмол хийх учиртай. Мэдээж нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил тэргүүн эгнээнд бичигдэнэ. Энэ бол нийтийн эрүүл мэндийн төлөө төрөөс гар таталгүй хийх учиртай энгийн алхмын нэг юм. Тоос, тоосонцор бол ганц миний, таны асуудал биш. Хүрээлэн буй орчноо хамгаалах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах асуудал юм.

 

Байгаль орчны сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.