2111-р сар, 2026Бямба гараг

Багш нарын цалинг 50 хувиар биш 50 мянган төгрөгөөр нэмсэн үү?!

1 сар 28. 10:352 мин унших

2026 он гарсан даруйд л багш, эмч нарын цалин хөлсийг 50 хувиар нэмэгдүүлнэ гэж сайд нь хүртэл хэлсэн байдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар багш нар цалингаа 50 хувь биш 50 мянган төгрөгөөр нэмэгдсэн үү, илүү цагийн мөнгө бодох нь бүү хэл хасагдчихсан байна гэх багш нарын гомдол өчигдрөөс эхлэн хөвөрч эхэллээ.

Угтаа бол Боловсролын яамнаас 2026 оны нэгдүгээр сарын 20-нд багш нарын 50 хувиар нэмэгдүүлсэн цалингийн задаргааг дараахь байдлаар тайлбарласан билээ. Гэвч энэхүү цалинг авсан багш одоогоор алга. 

Боловсролын сайд П.Наранбаяр "Багш нарын үндсэн цалин 50 хувиар нэмэгдэж буй нь бодитой зүйл. Хоол, унаа гэх мэт зарим нэмэгдэл шингэж байгаа. Тооцооллоор 1,484,000 төгтөг байсан үндсэн цалин 2,226,000 төгрөг болж нэмэгдэж байгаа. Одоо нэгдүгээр сарын цалин орохоор магадлан харж болно шүү дээ" хэмээн ярьсан удаатай. 

Гэтэл үндсэн цалинг нэмэгдүүлээд, зарим төрлийн урамшуулал цалинг хасаж, үлдсэн хэсгийг нь Засгийн газрын тогтоолын дагуу хууль бус аргачлалаар дутуу бодож олгох болсон. Энэ нь цалин нэмж буй мэт харагдавч багш нарын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцдэг байсан урамшууллыг үгүй хийжээ. 

Монголын багш өнгөрсөн намар орон даяар олон хоног ажил хаяж, суулт зарласан нар орон даяар ажил хаяж хэдэн сурагчаа бүртэлзүүлэн байж арайхийж цалин нэмүүлэх сураг гаргуулж аваад ажилдаа орцгоосон. Тэдний цалинг Засгийн газартай цалингаа 50 хувиар нэмэгдүүлэх гэрээ байгуулсан гэж байв. 

Харин ийн амлалт нь биелэхгүй байгаа талаар тодруулахад, эдийн засгийн нөхцөл байдал холбоотойгоор 2026 оны төсөв суулгасан багш, ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх 618.2 тэрбум төгрөг хүрэлцэхгүй болсон гэжээ. Тэр ч бүү хэл "Хэмнэлтийн хууль" үргэлжилж буй талаар сануулга өгсөн гэх нт тэр. Улмаар ур чадвар, унаа хоол, заах арга зүйн нэмэгдлүүдийг царцаагаад байгаа аж.

Боловсролын салбарын 500 гаруй сургуулийн 30 гаруй мянган багш, ажилчин анх 2025 оны аравдугаар сарын 9-нд суулт зарлаж эхлэхдээ сарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж эхэлсэн байдаг. Энэхүү шаардлагыг хүлээн авч, 2026 оны нэгдүгээр сард цалинг 2.8 сая төгрөг болгож, даруй 50 хувиар, ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс 26 хувиар тус тус нэмэгдүүлнэ гэж амлалт өгсөн нь шилний цаанаас модон чихэр өмхүүлсэн болж таарав уу даа, үнэхээр харамсалтай!!!

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм

Улсын Их хурлын гишүүн Р.Сэддоржтой ярилцлаа. -Энэ оны төсвийн тодотголыг баталсан. Төсвийн тодотгол дээр та ямар байр суурьтай байгаа вэ? -Энэ удаагийн төсвийн тодотгол хуримтлагдсан асуудлуудаа шийдсэн, сайн тодотгол боллоо гэж миний хувьд үзэж байгаа

974

Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж өгөөд байхад эрх баригчид үг авдаггүй

Улсын Их хурлын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа. -Ардчилсан намаас шаардсаны дагуу Засгийн газраас энэ оны төсөвт тодотгол хийх төслөө өргөн барьсан байгаа. Танай нам чухам яагаад төсөвт тодотгол хийх шаардлагатай байна гэж үзсэн юм бэ? -Засгийн газраас энэ оны төсөвт тодотгол хийхээр өргөн барьсан

1 225

Э.Галбадрал: Манай Ардчилсан намын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Олон улсын таеквон-догийн Монголын холбооны Ерөнхийлөгч Э.Галбадралтай ярилцлаа. -Таеквон-догийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт манай улсад болсон. Энэ тэмцээний зохион байгуулалт хэр болсон бэ? -Олон улсын таеквон-догийн Монголын холбоо хоёр жилийн өмнө Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг 40 гаруй оронтой өрсөлдөж авсан

1 934

О.Саранчулуун: Чуулган, байнгын хорооны хуралдааны үеэр ийм олон удаа хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаар ярьж байсан түүх байхгүй

УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай ярилцлаа. Тэрбээр саяхан Төрийн ордонд ирэх оны төсөвтэй холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. -Төрийн ордонд хийсэн хэлэлцүүлгийн тань гол зорилго юу байв

2 240

Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй болсон

УИХ-ын гишүүн Лу.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Наадам, найр дуусч, хэн хүнгүй ажилдаа орж эхэллээ. Тэр дундаа төр, засгийн хувьд нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлаа шийдвэрлэх олон ажлууд байна

1 991

П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан

-ХАРИН 40 ХУВЬ НЬ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ ТОХИРГООГ МЭДДЭГГҮЙ ГЭЖЭЭ- Боловсролын сайд асан, УИХ-ын гишүүн П.Наранбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Та сайхан наадав уу? -Сайхан наадлаа. Энэ жилийн наадмаар аавынхаа төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд очлоо

1 805


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.