2111-р сар, 2026Бямба гараг

Миний нөхрийг хийгээгүй хэргийнх нь төлөө хилсдүүлж хорьж байна гэв

2 сар 2. 13:582 мин унших

Миний нөхрийг хийгээгүй хэргийнх нь төлөө хилсдүүлж хорьж байна гэв

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн О.Гончигсүрэн хэрэг хийгээгүйнхээ төлөө ял авах гэж буй талаар ар гэрийн төлөөлөл нь хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд хандлаа.

Ар гэрийнхнийх нь мэдээлснээр 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Мандал төвийн гадаа иргэн С.Энхтайваны биед хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас О.Гончигсүрэнд хэрэг бүртгэл нээсэн байна.

Улмаар 2025 оны тавдугаар сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Мандал сумын сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Түүнд бүлэглэн танхайрсан, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үндэслэлээр 1-5 жилийн хорих ял төлөвлөсөн байна. 

О.Гончигсүрэнгийн ар гэрийн зүгээс “С.Энхтайван гэх залууг үнэхээр алгадаад, хамраас нь цус гаргачихсан бол ялыг нь өг. Манай таван давхар объектны гаднахыг харуулсан 1 цаг 30 минутын бичлэгийг хуулж авсан. Гэтэл хэргийн материалд энэхүү нотлох баримт байхгүй. Бид өмгөөлөгчтэйгөө нийлээд гурван удаа гомдол гаргасан ч хүлээж аваагүй” хэмээсэн юм.

Түүнчлэн Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3-т зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” хэмээх заалтыг үндэслэн хэргийг прокурорт буцаах саналаа хүргүүлсэн боловч хүсэлтийг нь хүлээн аваагүй аж. Мөн тус хэргийн хохирогчийн өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байгаа аж. Тухайн хэрэгт ажилласан шүүх, цагдаа, прокурорын зарим албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй талаар дурдан, хуулийн байгууллагын шударга бус үйл ажиллагаанаас айж байгаагаа тэд энэ үеэр илэрхийллээ.  О.Гончигсүрэнг баривчлах шүүхийн тогтоол 2026 оны нэгдүгээр сарын 7-нд гарсан байна.

Үүнээс хойш О.Гончигсүрэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан бөгөөд хэвлэлийн бага хурал зарласан гэх шалтгаанаар өнөөдөр /2026.02.02/ өглөө 413-р хорих ангид саатуулжээ. Ар гэрийн зүгээс уг хэргийг үнэн шударгаар шалгаж, хууль ёсны шийдвэр гаргахыг холбогдох байгууллагуудаас хүсэж байгаагаа илэрхийлсэн юм.     

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.