2111-р сар, 2026Бямба гараг

Канадын Ерөнхий Сайдын хэлсэн үгийг Монгол төр сайтар анхаарах ёстой

2 сар 3. 8:503 мин унших

Канадын Ерөнхий Сайдын хэлсэн үгийг Монгол төр сайтар анхаарах ёстой

Дэлхийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал огцом өөрчлөгдөж буй энэ үед дундаж орнуудын өмнө тулгарч буй сорилт улам тодорхой болж байна. Энэ бодит байдлыг Канадын Ерөнхий Сайд Давосын Дэлхийн эдийн засгийн чуулган дээр хэлсэн үгэндээ ил тод, шулуухан тодорхойлсон нь олон улсын анхаарлыг татсан юм.

 

Түүний илтгэл нь зөвхөн Канадын ирээдүйн бодлогын чиглэлийг бус, дэлхийн дундаж орнууд ямар байр суурь баримтлах ёстойг харуулсан бодит анхааруулга болсон бөгөөд Монгол Улсын төр засаг ч үүнээс тодорхой сургамж авах учиртай.

 

Канадын Ерөнхий Сайд дэлхий дахин өмнөх шигээ “дүрэмд суурилсан, тогтвортой” орчинд амьдрах боломжгүй болсныг онцолсон. Олон улсын худалдаа, санхүүгийн харилцаанд итгэлцэл суларч, геополитикийн өрсөлдөөн эдийн засгийн зэвсэг болон ашиглагдаж буйг тэрээр бодит үнэн гэж тодорхойлсон юм. Өөрөөр хэлбэл, хуучин тогтолцоо эргэн ирнэ гэсэн хүлээлт бол улс орнуудын хувьд аюултай төөрөгдөл болжээ. Энэ нөхцөл байдал Монгол Улсад бүр ч тод хамаарна. Манай улс эдийн засаг, зах зээлийн хэмжээгээрээ дэлхийн том тоглогч биш атлаа хоёр их гүрний дунд оршдог, экспортын бүтэц нь цөөн салбарт хэт төвлөрсөн, гадаад орчны савлагаанд эмзэг орон. Ийм нөхцөлд дэлхийн хуучин дэг журамд найдаж, “олон улсын дүрэм биднийг хамгаална” гэсэн итгэлд тулгуурласан бодлого баримтлах нь бодит эрсдэл дагуулж байна. Канадын Ерөнхий Сайд дундаж орнуудын тухайд ганцаардах бус, хамтрах замаар эрх ашгаа хамгаалах ёстойг онцолсон. Их гүрнүүдийн сөргөлдөөн дунд жижиг, дундаж орнуудын дуу хоолой дангаараа сулддаг ч хамтын ажиллагаа, эвсэл, стратегийн түншлэлээр дамжуулан нөлөөгөө нэмэгдүүлэх боломж бий гэдгийг тэрээр тодорхой хэлсэн. Энэ санаа Монгол Улсын “гуравдагч хөршийн бодлого”-той шууд уялдаж байгаа боловч бодит агуулгаар нь гүнзгийрүүлэх шаардлагатайг сануулж байна.

 

Монгол Улсын хувьд дундаж орнуудын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, бүс нутгийн эдийн засгийн сүлжээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд илүү бат суурь эзлэх нь стратегийн зорилт байх ёстой.

 

Зөвхөн улс төрийн тунхаглал бус, бодит эдийн засгийн ашиг, хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааг татахуйц бодлого шаардлагатай болжээ. Мөн Канадын Ерөнхий Сайд гадаад бодлого дотоод эдийн засгийн хүч чадал дээр л тогтдог гэдгийг онцолсон нь онцгой ач холбогдолтой. Хүчтэй дотоод эдийн засаггүй улс олон улсын тавцанд бие даасан, тууштай байр суурь илэрхийлэх боломжгүй. Энэ бол Монгол Улсын хувьд хамгийн эмзэг, хамгийн анхаарах ёстой асуудал юм. Улс төрийн тогтворгүй байдал, бодлогын ойр ойрхон өөрчлөлт, хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулсан шийдвэрүүд нь Монгол Улсын гадаад бодлогын боломжийг ч хязгаарлаж байна. Тиймээс Монголын төр эдийн засгийн суурь реформ, урт хугацааны тогтвортой бодлогыг нэн тэргүүнд тавих шаардлагатай. Уул уурхайгаас хэт хамааралтай бүтцийг багасгах, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, логистик зэрэг салбарт бодит дэмжлэг үзүүлэх нь гадаад харилцааны чадавхийг нэмэгдүүлнэ. Энэ нь зөвхөн эдийн засгийн асуудал бус, тусгаар тогтнолын баталгаа юм.

 

Канадын Ерөнхий Сайдын хэлсэн хамгийн чухал санааны нэг нь олон улсын дүрэм, хуульд сохроор найдах цаг өнгөрснийг хүлээн зөвшөөрөх тухай байв. Дүрэм, гэрээ чухал хэвээр үлдэнэ, гэхдээ тэдгээрийг бодит ашиг сонирхол, прагматик бодлоготой хослуулахгүй бол хамгаалалт болж чадахгүй.

 

Монгол Улсын хувьд ч олон улсын гэрээ хэлэлцээрийг идэвхгүйгээр “хүлээж биелнэ” гэж найдах бус, өөрийн эрх ашгийг бодитой хамгаалсан, уян хатан, тооцоотой дипломат бодлого баримтлах шаардлага улам бүр нэмэгдэж байна. Эцэст нь хэлэхэд, Канадын Ерөнхий Сайдын Давосын чуулган дээр хэлсэн үг нь зөвхөн нэг улсын байр суурь бус, дэлхийн дундаж орнуудын өмнө тулгарч буй бодит сорилтын товч дүгнэлт юм.

Монгол Улсын төр энэ үгийг зүгээр нэг ажиглалт бус, бодлогын анхааруулга гэж хүлээн авч, эдийн засаг, гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдлын бодлогодоо гүнзгий тусгах ёстой. Учир нь шинэ ертөнцөд бэлтгэлгүй орон л хамгийн их эрсдэл хүлээнэ.

 

Э.Мягмар

sonin.mn

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

394

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

783400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.