2111-р сар, 2026Бямба гараг

Б.Батбаатар: "Эс Жи Жи Эс" ХХК-ны 30 сая төгрөгөөр торгож, газрын эрхийг цуцалж байна

2 сар 3. 12:513 мин унших

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Богдхан уулын дархан цаазат газарт үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандартын хэрэгжилт, Хууль зөрчсөн үйлдэлд явуулж буй шалгалтын явц цаашид хэрэгжүүлэх бодлого, зохион байгуулалтын арга хэмжээ зэргээр мэдээлэл өглөө. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар "Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Нийслэлтэй хамтарсан ажлын хэсэг байгуулж, зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандартыг хотын бүсэд мөрдүүлэх тухай сандарт, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 25.5 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын зуслангийн бүс, тусгай хамгаалалттай газрыг зэрлэг амьтанд ээлтэй хашаанд тавих ерөнхий стандарт батлагдаж, мөрдөгдөж эхэлсэн. Байгаль орчны сайдын албан даалгаврын дагуу зэрлэг амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнд саад учруулж буй орц гарц гаргах ажлыг зохион байгуулж, 30 гаруй газар ашиглалтын үйл ажиллагааг хэсэгчлэн болон бүрэн цуцлахыг урьд нь Байгаль орчны яам зохион байгуулж байсан. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас стандартыг хэрэгжүүлэх зөвлөмжийг нийт 600 гаруй газар ашиглагчдад хүргүүлж, олон нийтийн сүлжээгээр таниулах ажлыг зохион байгуулсан. Хан-Уул, Сонгинохарйхан дүүргийн засаг дарга нартай хамтран ажиллах бичиг хүргүүлсэн. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нар уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.

2025 оны 55 дугаар албан даалгаврын дагуу зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандартыг хэрэгжүүлэх албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Хан-Уулын дархан цаазат газар 27 байршилд 43 иргэн, аж ахуйн нэгжийн 10753 метр урттай стандарт бус хашааг буулгаж, стандартын шаардлагад нийцүүлсэн. Гэтэл зарим иргэн, аж аухйн нэгжүүд хашааныхаа стандарт шаардлагыг биелүүлээгүйгээс болж, Хан-Уул дүүрэгт Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглалтын газарт нэг бодгаль халиун буга гэмтсэн тул дараах арга хэмжээг авч байна. Байгаль орчны хяналтын байцаагч, нийслэлийн прокурорын хяналт дор зөрчил хянан шийдвэрлэж, тусгай хяналтын газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулах, төлөвлөгөөнд тусгагдаагүй үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгэдаийн 30 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалт үйлчилдэг. Халиун буганы экологийн суурь үнэ 12 сая 700 мянган төгрөг байдаг. Тусгай хамгаалалттай газар нутаг дээр энэ үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж, торгууль оногдуулдаг. Тодруулбал, 25 сая 400 мянган төгрөг болно. Мөн стандарт бус үйл ажиллагаа явуулсан, захиргааны хэм хэмжээ, акт, дэглэм, горим зөрчсөн бол 30 сая төгрөгийн торгуулиар торгох зохицуулалт бий. Энэ дагуу "Эс Жи Жи Эс" ХХК-д дээрх торгуулийг ногдуулж байгаа. Мөн уг хуулийн этгээдийн газар ашиглалтын талбайн хэмжээг хэсэгчлэн цуцлах саналыг үндэслэн Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар газрын эрхийг өнөөдөр цуцалж байна” хэмээн ярилаа.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.