Мэдээний сайтТөрийн сайтЗарын сайтБизнесийн сайт Блогууд
2026-02-13
  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Технологи
  • Нийтлэл
  • Контент задлан

1 сар 1 сэдэв: Ахмадуудын тэтгэврийн зээл

2 сар 4. 10:00
Нийгэм

Хуурамч мэдээллийн эсрэг Монголын анхны талбар Factcheck.mn сайт нийгэмд тулгамдаж буй аливаа асуудлыг мэдээлээд өнгөрөх биш, тодорхой нэг сэдвийг бүтэн нэг сарын турш олон талаас нь мөшгөж, гарц шийдлийг санал болгох зорилгоор “1 сар 1 сэдэв” цогц мэдээллийн загварыг нийтэд хүргэж байгаа билээ. Өнгөрөгч нэгдүгээр сарын турш ахмадуудын тэтгэврийн зээлийн асуудлыг тал бүрээс нь ухаж мэдээлснээ нэгтгэн хүргэж байна.

10 ахмадын 6 нь хамгийн доод түвшний тэтгэвэр авч байна

Монгол Улсад өнөөдөр тэтгэвэр авч буй 518.700 иргэн байгаагаас 60 хувь нь тэтгэврийн доод хэмжээний орлоготой амьдарч байна. Тэтгэвэр бол ахмадуудын нийгмийн баталгаа болох учиртай орлого. Гэвч 2025 оны аравдугаар сарын 31-ний байдлаар 300 мянга орчим ахмад тэтгэврээ барьцаалан зээл авсан гэсэн Монгол банкны судалгаа байгаа бөгөөд 60 хувь нь хамгийн бага буюу 700 мянга хүрэхгүй төгрөгийн тэтгэвэртэй хөгшчүүд байгаа юм. Өөрөөр хэлбэл, дийлэнхийнх нь орлого амьдралд нь хүрэлцэхгүй учраас тэтгэврээ барьцаалан зээл авдаг ажээ.

Ер нь яагаад сар бүрийн амьдралаа залгуулах ёстой мөнгөө барьцаалж, дараагийн 1-2 жилийн орлогоо сох таслан, эрсдэлд оруулан байж зээл авах болсныг судалж үзэхэд юуны өмнө дээр дурдсанчлан орлого хүрэлцэхгүй, эрүүл мэндийн зэрэг гэнэтийн зардал гарахад зээл авдаг бол дийлэнх нь өөрөө биш, үр хүүхдүүддээ сургалтын төлбөр, машин авах зэрэг санхүүгийн хэрэгцээнд нь нэмэр болох гэж авдаг гэсэн судалгаа байна. Энэ нь ахмадууд төдийгүй Монгол Улсын нийт иргэдийн амьжиргааны түвшин, орлогын хэмжээтэй шууд холбоотой нь ойлгомжтой. Нөгөө талаар зээлтэй ахмадуудын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь эдийн засгийн өсөлт амьдралд наалдахгүй байгааг илтгэж байгаагаас гадна улстөрчдийн поп шийдвэр хүчтэй нөлөөлж байна.

 

Тэтгэврийн зээлийн өсөлт нь улс төрийн шийдвэрүүдээс улбаатай байна

Монгол Улсад тэтгэврийн зээлийг анх удаа, Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэглэх шийдвэрээ 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр танилцуулж, Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ баталсан. Тус хуулийн дагуу Нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ барьцаалж зээл авсан иргэдийн зургаан сая хүртэлх төгрөгийн зээлийг буюу 228.5 мянган ахмадын 694.9 тэрбум төгрөгийн зээлийг тэглэжээ. Ингэхдээ 2019 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган иргэнд 194 тэрбум, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43900 иргэнд 21.4 тэрбум төгрөгийг нөхөн олгох хуулийг гаргасан.

Хэдийгээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилсан тэтгэвэр тэглэх шийдвэр нь цар тахлын үед ахмадуудыг хүнд байдалд орохоос хамгаалсан гэх боловч нийгмийн сэтгэл зүйд “зээл авах нь ашигтай” гэсэн ойлголтыг өгсөн хортой үйл явдал болсныг тоонууд илэрхийлж байна.

Дараа нь УИХ-аас 2021 оны тавдугаар сард баталсан банкны урт нэртэй хуулийн шинэчилсэн найруулгаар тэтгэврийн зээлийг хязгаарласан (Тухайлбал, жилд нэг удаа, зургаан сараас дээш хугацаагаар барьцаалахыг хориглосон болон өр орлогын харьцаа зэрэг) заалт хасагджээ. Үүний дараагаас банкны тэтгэврийн зээл олголт эрчимжиж, 2025 оны хоёрдугаар сарын эцэст 2.1 их наяд төгрөгт хүрч, 2019 оны эцэс буюу иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хууль батлагдахын өмнөх үетэй харьцуулахад 2.8 дахин нэмэгдэв.

Иймд Монгол банкнаас зохицуулалт хийж, 2025 оны эхний хагаст шат дараатай арга хэмжээ авснаар дээрх дүн 1.7 их наяд төгрөгт хүрч буурсан.

Гэсэн ч долоодугаар сард нь тэтгэврийн зээлд мөрдүүлж байсан хязгаарлалтуудыг цуцалснаар зээлийн өсөлт эргэн эрчимжиж, 2025 оны аравдугаар сарын байдлаар буцаад 2.4 их наяд төгрөгт хүрч огцом өсөөд байгаа юм. Ахмадуудын эсэргүүцэл, улс төрийн шахалтад хавчигдсан Монгол банк зээлийн хязгаарыг 36 сар болгож, 100 хувь олгох шийдвэр гаргасан нь дээрх огцом өссөн дүнг улам нэмэгдүүлэх эрсдэлийг бүрдүүлээд байна. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн хөгшин 3 жилийн турш сар бүр авах ёстой тэтгэврээ нэг дор бөөнд нь аваад үлдсэн хугацаандаа огт орлогогүйгээр амьдарна гэсэн үг. Нэмээд хэлэхэд тэрхүү бөөнд нь авч буй мөнгөнөөс дунджаар 17 хувийн зээлийн хүүг хасаж тооцохоор гар дээр ирэх мөнгө нь бүр ч багасдаг талаар доор тайлбарлана.

Тэтгэврийн ахмадууд бизнесменүүд юм уу?

Ахмадууд хэзээ ч хүссэн дүнгээрээ зээл авч чаддаггүй. Жишээлбэл, 600 орчим мянган төгрөгийн тэтгэвэртэй хүн 36 сарын хугацаатайгаар 20 орчим сая төгрөгийн зээл авахаар банканд очиход гар дээрээ 15 орчим саятай гардаг.

Энэ нь арилжааны банкнаас ахмадуудад тэтгэврийг нь барьцаалан олгож байгаа зээлийн хүү, бизнес эрхлэгчдэд олгодог зээлийн хүүтэй ижил буюу дунджаар 17 хувь байгаатай холбоотой байна.

Арилжааны банкнууд бизнес эрхэлж, ашиг олдог аж ахуйн нэгжүүдэд дунджаар 17.4 хувиар зээл өгдөг бол тэтгэврээс өөр орлогогүй ахмадуудад хугацаанаас нь хамаараад 15.6-18 хувийн хүүтэй зээл өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, улстөрчид ахмадуудыг бодож шийдвэр гаргаж байгаа мэт боловч цаанаа тэднийг бүр удаан хугацаанд санхүүгийн хувьд хүнд, бусдаас хараат байж, ядуурал руу гулсахад түлхэж байгаатай адил болохыг нотолж байна.

Ахмадуудын олонх нь өрийн дарамтад амьдарсаар

Ийнхүү ахмадуудын олонх нь өрийн дарамтад амьдарч байгаа ба зээлийг замбараагүй олгох шийдвэр гаргалтад улстөрчид ийн нөлөөлж байна. Монгол банкны судалгаагаар өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар тэтгэврийн зээлдэгчдийн өр, орлогын харьцаа дунджаар 82.6 хувь байгаа буюу зээлийн төлбөрийн дарамт өндөр байна.

Зээлдэгчид дунджаар тэтгэврийн орлогынхоо 83 орчим хувийг зээлийн төлбөрт суутгуулж, үлдэх 17 орчим хувь нь гар дээр нь үлдэж байна гэсэн үг.

Нэг зээлдэгч дунджаар 8.1 сая төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй, сард 705 мянган төгрөгийг зээлийн сарын төлбөрт төлж буй аж. Санхүүгийн дарамттай байгаа учраас тэтгэврээ барьцаалан зээлсэн ахмадууд зээлээ төлж дуусахаас өмнө гэрээгээ шинэчилж, нэмж зээл авах хандлагатай байгааг Монгол банкны судалгаанд мөн дурджээ.

Арилжааны банканд ахмадуудын тэтгэврийн нэг ч төгрөг байхгүй…

Ахмадууд 36 сараар тэтгэврээ барьцаалан зээлэх нь ямар хортой үр дагавартай тухай болон улстөрчдийн шийдвэр ахмадуудаа ядуурал руу түлхэж байгаагаас ялгаагүй гэдгийг дээр өгүүлсэн. Үүн дээр нэмээд тэтгэврийн зээлийн хүү бизнесийн зээлийн хүүтэй ижил түвшинд өндөр байгаа тухай эдийн засагчид санал нэгтэйгээр хэлж байна.

 

Эдийн засагч Г.Батзориг “Тэтгэврийн зээлийн гол асуудал нь зээлийн хүү. Банкны хувьд тэтгэврийн зээл бол хамгийн ашигтай бүтээгдэхүүний нэг. Яагаад гэвэл орлого нь хэзээ ч тасалддаггүй, хэзээ ч чанаргүй зээл болдоггүй учраас ашигтай болчхож байгаа юм.

Тиймээс ахмадуудын зээлийг зах зээлийн үнээс хямдаар өгөх боломжтой” гэсэн бол СЭЗИС-ийн ахлах багш, эдийн засагч Ч.Өнөржаргал “Энэ чинь тэтгэврийн зээл биш, ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛ. Манайхан тэтгэврээ урьдчилж аваад байна гэж бодоод байдаг. Тэтгэвэр гэдэг нь хөдөлмөрлөх боломжгүй болсон үед сар бүр олгогдох амьжиргааны эх үүсвэр юм. Тиймээс банкны "тэтгэвэр барьцаалсан зээл" гэдэг бүтээгдэхүүнийг сонгохдоо ирээдүйн 36 сараа эрсдэлд оруулж байгаа юм биш биз гэдгээ дахин бодох хэрэгтэй" гэсэн юм.

СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн багш, доктор Ц.Батсүх бол зээлийн хугацааг сунгах нь шийдэл биш, төрийн ухаалаг бодлого хэрэгтэй гээд тэтгэврийг урт хугацаагаар зээлэх бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн.

Өнөөг хүртэл 30 жил буруу явж ирсэн тэтгэврийн тогтолцоог өөрчлөхийн тулд тэтгэврийн реформыг хийх хэрэгтэй ч энэ тухай яриад 10 жил болсныг эдийн засагч, Тэтгэврийн реформ хөдөлгөөний тэргүүн Ж.Дэлгэрсайхан хэлсэн. Гэсэн ч ядаж идексжүүлэх арга хэмжээ авч, эрт тэтгэвэрт гарсан нь хохирдоггүй байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай хэмээн эдийн засагч Л.Оюун сануулсан юм.

Шийдэл байна уу?

Монголын ахмадууд ийм дүр төрхтэй амьдарч байна. Тэтгэвэрт гарснаар хэн ч биш болж, ядуурлын эгнээ рүү дөхдөг ийм тогтолцоо Монголд бий болжээ. Улстөрчид ахмадуудын хүнд амьдрал дээр попорч, улам хүнд байдалд оруулсан шийдвэрүүдээ эргэж харах шаардлагатай байна.

Үнэхээр ахмадуудаа гэсэн сэтгэл байгаа бол тэтгэврээ барьцаалан авч байгаа зээлийнх нь хугацааг хэт уртасгалгүй, гол нь гар дээрээ ядаж тал мөнгөө авч, хэн нэгнээс хараат бус амьдрахад нь чиглэсэн шийдвэр л тэдэнд хэрэгтэй. Тэгээд зээлийн хүү өндөр байгаа эдийн засгийн эрсдэлтэй нөхцөлөө сайжруулахад анхаарах шаардлагатай.

Хоёрдугаарт, тэтгэврийн шинэчлэлийг түргэвчлэх улс төрийн зориг үгүйлэгдэж байна. Өнөөдөр олсон орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа залуус биднийг ийм ирээдүй хүлээж байгаа тул байгаа ганц сонголт нь хувийн тэтгэврийн сан болж таарч байна. Тэтгэврийн реформ хийгдэж, бодлого шинэчлэгдэхийг хэдэн жил хүлээх нь тодорхой биш энэ нөхцөлд орлогоосоо бага ч болов хэсгийг хуримтлуулах сонголт

л байгаа ажээ.

 

 

Р.Оюунцэцэг, Э.Болор-Од

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Санал болгох

“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор
Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна
Л.Алтангэрэл: Энэ онд угсармал орон сууцны 100 орчим блок барилгыг дулаалахад нийслэлийн төсвөөс 9.8 тэрбум төгрөгийг зарцуулна
Ж.Төмөрбат: 2017-2026 онд 510 мянган хүн нэг удаа хэрэглэх хууль бус эргэлтийг таслан зогсоосон


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Р.Батбаяр: М-Ойл групп олон компанитай бизнесийн зарчмаар хамтран ажилладаг бөгөөд “Бат девелопмент” ХХК тэдний нэг. Тус компанид тодорхой нөхцөлийн дагуу зээл олгож байсан9 цаг 18 минутын өмнө
Л.Алтангэрэл: Энэ онд угсармал орон сууцны 100 орчим блок барилгыг дулаалахад нийслэлийн төсвөөс 9.8 тэрбум төгрөгийг зарцуулна2 сар 12. 16:22
Нэгдүгээр тойрог замаар өдөрт 216 мянган тээврийн хэрэгсэл нэвтрэх хүчин чадалтай байна2 сар 12. 13:34
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав2 сар 12. 13:18
Мөс цөмөрсөн дуудлага нэмэгдсээр байгаа тул гол, нуур дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна2 сар 12. 12:29
Улсын хилийн торгон шугам бүдгэрэхэд ойрхон байжээ2 сар 12. 12:24
Танилц: АТГ-ынханы баривчилагааны цувааг үргэлжлүүлэх Өмнөговийн засаг дарга Н.Энхбатын ХОМ2 сар 12. 12:08
Б.Атарлуу: Хүнлэг сэтгэлийнхээ үүднээс бид заавал нэгэндээ тусалж байх ёстой2 сар 12. 11:28
Авлигын индексээр 10 байр ухарсны учир…2 сар 12. 11:16
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал2 сар 12. 10:34
Танилц: Сар, шинийн баяраар хил хаах хуваарь2 сар 12. 10:13
Б.Энхбаяр: Хууль зөрчиж хилийн зурваст 34000 га газар ашиглуулах шийдвэр гаргасан2 сар 12. 9:42
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэн, иргэдийг залилдаг этгээдүүдийг баривчиллаа2 сар 12. 9:24
Л.Оюун-Эрдэнийн “34 хувь”-ийг Г.Занданшатар “60 хувь” болголоо2 сар 12. 9:12
Улаанбаатарт цас орохгүй өдөртөө -2 градус хүйтэн байна2 сар 12. 9:05
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ2 сар 11. 17:50
Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа2 сар 11. 17:38
НӨАТ-ын сугалгааны тохирлоос супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо2 сар 11. 15:47
НӨАТ-ын сугалгааны тохирлоос супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо2 сар 11. 15:47
Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн ЗГ үндэсний аюулгүй байдалд хор учирхуйц шийдвэр гаргаж, улсынхаа хилийг зарж идсэн байна гэх дүгнэлт хийж байна2 сар 11. 14:59
Ахмадууд: Тэтгэврийн зээлийн хүүг бууруул, 1072 хувьцааны ногдол ашгийг олгохыг шаардаж байна2 сар 11. 14:39
Иргэн ААН-ийн хэрэгцээнд газар олгох эрхийг шат шатны Засаг дарга нарт шилжүүллээ2 сар 11. 12:17
Томчууд бүгд л гэгээнтэн мэт байгаасай!2 сар 11. 12:16
Зээлтэй өрхийн дундаж дүн нь 20.4 сая төгрөг бол улсын гадаад өр 40.4 тэрбум ам.долларт хүрчээ2 сар 11. 11:49
Дахин төлөвлөлтөд байраа өгөөгүй ганцаараа үлдсэн оршин суугч Г.Хүрэлсүх: Хоёр компьютер, нэг принтерийн хөрөнгөтэй барилгын компанид бид яаж өөрсдийн амь амьдрал болсон байраа итгэж хариуцуулах юм2 сар 11. 11:47
Ж.Төмөрбат: 2017-2026 онд 510 мянган хүн нэг удаа хэрэглэх хууль бус эргэлтийг таслан зогсоосон2 сар 11. 11:17
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна2 сар 11. 11:09
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ2 сар 11. 10:55
Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна2 сар 11. 10:43
Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА2 сар 11. 10:30
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв7 сар 3. 11:25
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ 8 сар 27. 11:51
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов8 сар 22. 11:47
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ2 сар 4. 11:57
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна1 сар 31. 17:58
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна6 сар 20. 10:19
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо7 сар 7. 13:35
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина1 сар 27. 15:18
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно11 сар 28. 10:04
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна12 сар 19. 9:21
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг12 сар 9. 10:21
​Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ7 сар 23. 13:30
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно4 сар 29. 12:13
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм6 сар 20. 9:46
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ4 сар 11. 11:31
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ6 сар 5. 10:23
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ9 сар 15. 12:01
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ1 сар 16. 15:53
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна5 сар 7. 13:47
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ5 сар 8. 18:20
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ6 сар 19. 10:55
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?8 сар 18. 12:33
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина9 сар 25. 10:44
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ11 сар 27. 17:23
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно2 сар 20. 10:16
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ2 сар 27. 15:35
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ 2 сар 27. 15:37
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ1 сар 31. 9:04
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана11 сар 6. 16:55
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна 6 сар 13. 10:51
  • Нүүр хуудас
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
facebook twitter google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.