“…” ХХН нь 2024 онд нийт борлуулалтын орлого 1 тэрбум 901 сая төгрөг, үүнээс хасагдах зардлыг хасаж 1,131 сая төгрөгөөр татвар ногдох орлогоо тайлагнаж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т зааснаар хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлжээ.
Татварын байгууллагаас “... жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс давсан буюу нийт борлуулалтын орлого нь 1,9 тэрбум учир татварын 90 хувийн буцаан олголтод хамаарахгүй” гэх үндэслэлээр татварын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзжээ.
“…” ХХН нь шүүхэд хандаж:
- “2025.03.14-ний өдөр татварын буцаан олгох хүсэлтийг цуцалсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,
- Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025.04.14-ний өдрийн 03/705 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах,
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасны дагуу 101 сая төгрөгийн татварын буцаан олголт олгуулах”-ыг даалгах шаардлага гаргаж, үндэслэлээ “... нийт борлуулалтын орлогоос хуульд заасан зардлыг хассаны дараах албан татвар ногдуулах орлого 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар уг хөнгөлөлтийг эдлэх эрхтэй” гэж тайлбарлан маргажээ.
Анхан шатны шүүх:
- Нэхэмжлэгчийн жилийн борлуулалтын орлогоос зардлыг хассаны дараах албан татвар ногдуулах орлого 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байх тул татварын 90 хувийн буцаан олголт авах эрхтэй” гэх агуулгаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх:
- Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан “албан татвар ногдох орлого” гэх ойлголт нь зардлыг хассаны дараах орлого бус, аж ахуйн нэгжийн жилийн нийт борлуулалтын орлогоор тодорхойлогдоно” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Улсын дээд шүүх хэргийг хянаад дараах агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв. Үүнд:
- Татварын ерөнхий хуульд зааснаар татвар тогтоох, өөрчлөх, хөнгөлөх буюу буцаан олгох нь эрх шилжүүлснээс бусад тохиолдолд зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдах бүрэн эрх тул маргаан бүхий Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зохицуулалтын зорилго, мөн чанарыг зөв тайлбарлахын тулд хууль тогтоогчийн хүсэл зоригийг тандах шаардлагатай.
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг санаачлагчаас анх борлуулалтын орлого нь 1.5 тэрбумаас ихгүй ААН-д татварын буцаан олголт эдлүүлэх агуулгаар хуулийн төслийг боловсруулсан бөгөөд төслийн хэлэлцүүлгийн явцад татварын буцаан олголтын талаарх зохицуулалтын хэсэгт зарчмын зөрүүтэй санал гараагүй учраас хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн “борлуулалтын орлого” гэх үзэл баримтлал хуулийн төсөлд тусгагдсан агуулгаараа хадгалагдан үлдэж, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хуулийг эцэслэн баталжээ.
Үүнээс үзэхэд, маргаан бүхий Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлээр зохицуулагдсан “албан татварын хөнгөлөлт” буюу 22.1 дэх хэсэгт тусгагдсан татварын 90 хувийн хөнгөлөлтийн зорилго нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, татварын ачааллыг бууруулахад чиглэсэн бөгөөд зөвхөн борлуулалтын орлого болон үйл ажиллагааны орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс хэтрээгүй аж ахуйн нэгжид хамаарахаар байна.
Түүнчлэн, хуулийн системчлэл болон нэр томьёоны талаас авч үзэхэд, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан “албан татвар ногдох орлого” гэх ойлголтыг зардал хассаны дараах “татвар ногдуулах орлого” гэж тайлбарлах үндэслэлгүй бөгөөд уг зохицуулалт нь жилийн нийт борлуулалтын болон үйл ажиллагааны орлогын хэмжээгээр тодорхойлогдох агуулгатай.
Энэ тохиолдолд, нэхэмжлэгчийн нийт борлуулалтын орлого нь 1.9 тэрбум байгаа нь “нийт борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс хэтрээгүй аж ахуйн нэгж татварын 90 хувийн буцаан олголтод хамрагдах” хуулийн зорилгод нийцээгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгчид татварын 90 хувийн буцаан олголт эдлэх эрх үүсээгүй тул татварын байгууллагаас татварын буцаан олголт олгохоос татгалзсан шийдвэрийг хуульд нийцсэн гэж дүгнэв.
Эх сурвалж: Улсын Дээд шүүх



Р.Батбаяр: М-Ойл групп олон компанитай бизнесийн зарчмаар хамтран ажилладаг бөгөөд “Бат девелопмент” ХХК тэдний нэг. Тус компанид тодорхой нөхцөлийн дагуу зээл олгож байсан
Л.Алтангэрэл: Энэ онд угсармал орон сууцны 100 орчим блок барилгыг дулаалахад нийслэлийн төсвөөс 9.8 тэрбум төгрөгийг зарцуулна
Нэгдүгээр тойрог замаар өдөрт 216 мянган тээврийн хэрэгсэл нэвтрэх хүчин чадалтай байна
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Мөс цөмөрсөн дуудлага нэмэгдсээр байгаа тул гол, нуур дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
Улсын хилийн торгон шугам бүдгэрэхэд ойрхон байжээ
Танилц: АТГ-ынханы баривчилагааны цувааг үргэлжлүүлэх Өмнөговийн засаг дарга Н.Энхбатын ХОМ
Б.Атарлуу: Хүнлэг сэтгэлийнхээ үүднээс бид заавал нэгэндээ тусалж байх ёстой
Авлигын индексээр 10 байр ухарсны учир…
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал
Танилц: Сар, шинийн баяраар хил хаах хуваарь
Б.Энхбаяр: Хууль зөрчиж хилийн зурваст 34000 га газар ашиглуулах шийдвэр гаргасан
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэн, иргэдийг залилдаг этгээдүүдийг баривчиллаа
Л.Оюун-Эрдэнийн “34 хувь”-ийг Г.Занданшатар “60 хувь” болголоо
Улаанбаатарт цас орохгүй өдөртөө -2 градус хүйтэн байна
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа
НӨАТ-ын сугалгааны тохирлоос супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо
Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн ЗГ үндэсний аюулгүй байдалд хор учирхуйц шийдвэр гаргаж, улсынхаа хилийг зарж идсэн байна гэх дүгнэлт хийж байна
Ахмадууд: Тэтгэврийн зээлийн хүүг бууруул, 1072 хувьцааны ногдол ашгийг олгохыг шаардаж байна
Иргэн ААН-ийн хэрэгцээнд газар олгох эрхийг шат шатны Засаг дарга нарт шилжүүллээ
Томчууд бүгд л гэгээнтэн мэт байгаасай!
Зээлтэй өрхийн дундаж дүн нь 20.4 сая төгрөг бол улсын гадаад өр 40.4 тэрбум ам.долларт хүрчээ
Дахин төлөвлөлтөд байраа өгөөгүй ганцаараа үлдсэн оршин суугч Г.Хүрэлсүх: Хоёр компьютер, нэг принтерийн хөрөнгөтэй барилгын компанид бид яаж өөрсдийн амь амьдрал болсон байраа итгэж хариуцуулах юм
Ж.Төмөрбат: 2017-2026 онд 510 мянган хүн нэг удаа хэрэглэх хууль бус эргэлтийг таслан зогсоосон
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ
Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна
Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.