2111-р сар, 2026Бямба гараг

Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ

2 сар 4. 16:192 мин унших

Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь цэргийг зодсон хэрэг гарсан. Одоогоор үүссэн асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж буй. Дүрмийн бус харилцааны хохирогч цэрэг Төрийн тусгай нэгдсэн алба хаагчдын эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд 10 гаруй хонож байна. 

Тэрээр өнгөрөгч Лхагва гаригт эрүүний хагалгаанд орсон бөгөөд хагалгааны дараах нөхцөл байдлаас шалтгаалан одоогоор ердийн хоол идэх боломжгүй байгаа юм. Зөвхөн шингэн зүйлээр хооллож байгаа бөгөөд эрүү нь бэхэлгээтэй тул соруулаар дамжуулан шингэн хоол болон бусад шаардлагатай зүйлсийг хэрэглэж байгаа хэмээн ар гэрийнхэн нь мэдээлсэн юм.

Түүний эгч Б.Нямдулам "Эрүүний хагалгаанд орсонтой холбоотойгоор дүүгийн маань сэтгэл санаа тогтворгүй байгаа нь ажиглагдаж байна. Одоогоор амаа хөдөлгөх боломжгүй учраас болсон явдлын талаар нарийн мэдээлэл бүрэн авч амжаагүй хэвээр байна.

Бид дүүгийнхээ биеийн байдал өдөр өдрөөр сайжрахыг хүлээж байна. Эмч нар тогтмол орж ирж биеийн ерөнхий үзүүлэлтүүдийг шалган, холбогдох хүмүүст мэдээлэл өгч байгаа. Гэсэн ч энэ хугацаанд надтай Дотоодын цэргийн 05 дугаар ангиас холбогдсон хүн байгаагүй. Харин ээжтэй маань үе үе холбоо барьж байсан талаар л сонссон.

Дүү маань эмнэлэгт хэвтээд 10 гаруй хонож байна. Өнгөрөгч долоо хоногт хагалгаанд орохоос өмнө гурван шүдийг нь авах шаардлагатай болсон. Эмч нарын зүгээс үүрсэн байдалтай байсан тул авах зайлшгүй шаардлагатай гэж тайлбарласан. Тодруулбал, үүдэн шүдний хажуу талын хоёр шүд болон нэг агт арааг авсан.

Манай дүү багаасаа урлаг, соёлоор хичээллэж ирсэн, төлөв даруу зантай, хүмүүжил сайтай хүүхэд. Хүнтэй ам зөрчих нь ховор, цэрэгт татагдахаасаа өмнө ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд огт холбогдож байгаагүй. Гэтэл Архангай аймгаас 2025 оны аравдугаар сард цэрэгт татагдаад өнөөдөр ийм байдалтай эмнэлэгт хэвтэж байна.

Одоогоор дүүг ээж бид хоёр ээлжлэн сахиж байгаа. Ээж маань нутаг яваагүй, надтай хамт дүүг асарч байна. Үүссэн нөхцөл байдлын улмаас манай бага дүү хүртэл цэрэгт явахгүй гэж хүмүүст ярьж эхэлсэн. Нэг дүү маань ийм байдалд орчихоод байхад дахин дүүгээ итгээд цэрэгт явуулах зориг бидэнд алга. Ээж маань дүүг харах бүртээ сэтгэл нь ихээр зовниж, даралт нь үе үе ихсэж байна. Бид хэрүүл тэмцэл хийхээс илүүтэй дүүгээ эрүүл саруул болгож авах нь хамгийн чухал гэж үзэж байна” хэмээн ярилаа.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.