2111-р сар, 2026Бямба гараг

Өргөн хэрэглээний барааны үнэ бага зэргээр нэмэгдэж, махны үнэ үхэр 28 мянга, хонь 19 мянган төгрөг болж өсжээ

2 сар 5. 11:412 мин унших

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 15 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 33 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2026 оны 02-р хоёрдугаар сарын 02-ны өдрийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 26 нэрийн барааны үнэ тогтвортой, нэг нэрийн барааны үнэ буурсан, зургаан нэрийн барааны үнэ өссөн үзүүлэлттэй гарсан хэмээн ҮСХ-ноос мэдээллээ.

Үнэ өссөн бараанууд

  • Хонины мах, ястай (18,453₮)
  • Хонины мах, цул (19,042₮)
  • Үхрийн мах, цул (28,409₮)
  • Адууны мах, ястай (15,883₮)
  • Монгол лууван (3,267₮)
  • Байцаа (3,685₮)

Хамгийн их өсөлттэй байгаа махны үнийг голчлон үзвэл: 2026 оны 02-р сарын 02-ны өдөр хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.18 хувиар буюу 33 төгрөгөөр өссөн, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.47 хувиар буюу 89 төгрөгөөр өссөн байна.

Үхрийн ястай мах нэг килограмм мах дунджаар 23,920 төгрөг, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.39 хувиар буюу 111 төгрөгөөр өссөн байна. Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.06 хувиар буюу 167 төгрөгөөр өссөн, ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 15,883 төгрөг байна.Түүнчлэн гурил, талх, будаа зэрэг өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүний үнэ бараг өөрчлөгдөөгүй байна.

Хүнсний ногооны хувьд зарим төрлийн үнэ бага зэрэг өссөн бол зарим нь буурсан байна. Тухайлбал, луувангийн үнэ өссөн ч байцаа, хүрэн манжингийн үнэ буурчээ. Жимснээс алимын үнэ өмнөх сараас өссөн боловч долоо хоногийн дүнгээр бага зэрэг буурсан байна.Шатахууны үнэ өөрчлөгдөөгүй байгаа нь тээвэр, үйлчилгээний үнэд ойрын хугацаанд огцом нөлөө үзүүлэхгүй эерэг талтай байна.

Нийт дүнгээр авч үзвэл мах, зарим сүүн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан гол нэрийн барааны үнэ ерөнхийдөө нэмэгдсэн байна. Энэ нь өрхийн хүнсний зардалд тодорхой хэмжээний дарамт үүсгэж байгаа ч долоо хоногийн өөрчлөлт харьцангуй бага байгаа нь үнийн өсөлт огцом биш байгааг харуулж байна.

May be an image of map and text

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар нэмэгджээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Дотоод аудит, хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга Н.Мөнхбаяр өнөөдөр /2026.11.17/ танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсөж, инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт хамгийн их нөлөөлсөн бөгөөд тус бүлгийн үнэ 19.8 хувиар өссөн байна. Мөн зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 19.8 хувь, тээврийн бүлгийн үнэ 19.3 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ 16.5 хувиар нэмэгджээ. Түүнчлэн боловсролын үйлчилгээний үнэ 17.7 хувь, даатгал, санхүүгийн үйлчилгээ 17.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 8.5 хувь, гэр ахуйн тавилга, барааны үнэ 7.7 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.9 хувиар өссөн байна. Харин орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 5.9 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ 8.4 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний үнэ 1.2 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцын түвшнийг бараа, үйлчилгээний бүлгээр авч үзвэл барааны бүлгийн үнэ 14.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 11.1 хувиар өссөн байна. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2026 оны эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ

769

ҮНЭ ХАНШ: Үхрийн махны үнэ нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ долоо хоног тутамд гол нэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийг судалж гаргадаг. Энэхүү судалгаагаар бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас хоёр хувиар өсөж, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ

1 304

Оюу толгойн ногдол ашгийг ард түмэн бид ам.доллараар авъя!

“Алаагүй баавгайн арьсыг арав хувааж булаацалдана” гэж ярьдаг шиг аваагүй байгаа Оюу толгойн ногдол ашгийг бэлнээр авъя, хуримтлалдаа хийе, томоохон төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлье гэсэн санал дээр нийгэм талцаж байна. Нийгэм ч юу байхав дээ, ард түмний хувьд дийлэнх нь санал нэгтэйгээр уг ногдол ашгийг хувь, хувийнхаа дансанд авъя л гэж байгаа юм

1 252

Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо

Санхүүгийн хүндрэлд орсон иргэд хэрэглээний зээлийнхээ хугацааг нийт 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо арваннэгдүгээр сарын 3-ны хуралдаанаараа эл шийдвэрийг гаргасан. Сунгалт нь банк нэмэлт зээл олгохгүйгээр зээлд бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд хамаарна. Ийм үед өр, орлогын харьцааны хязгаарлалтыг мөрдөхгүй гэв. Өөрөөр хэлбэл, орлого нь буурсан зээлдэгч сарын төлбөрөө бууруулж, хугацаагаа уртасгах боломж нээгдэх юм байна. Мөн хуралдаанаар бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээсэн

1 370400256365b9db8d707224

ҮНЭ ХАНШ: Гурил, сүү, өндөг, төмс, лууван, ногоон цай, шатахуун, дизелийн үнэ нэмэгджээ

Улаанбаатар хотод 2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 4.2 хувиар, өмнөх 7 хоногоос 2.0 хувиар тус тус өссөн хэмээн ҮСХ-ноос мэдээллээ. Үнийн өсөлтөд гурил, сүү, өндөг, ногоон цай, төмс, лууван, шатахуун, дизель үнэ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Захуудад үхрийн мах ястай нь нэг килограмм нь 27,000-37,800 төгрөгийн үнэтэй байгаа бол ясгүй цул нь 29,000-42,800 үнэтэй байна

1 621


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.