2111-р сар, 2026Бямба гараг

Танилц: Улсын аварга малчинд олгох ТАВАН БАГЦ бэлэг

2 сар 5. 12:461 мин унших

“Улсын аварга малчин”-д уламжлалт улаан халзтай гэр олгохыг зогсоогоогүй бөгөөд шагналыг сонголттой хэлбэрт шилжүүлжээ.

Тодруулбал, Улсын аварга малчид дараах шагналуудаас өөрийн хэрэгцээнд тохируулан сонгох боломжийг олгохоор болжээ.

Үүнд:

  • Улаан халзтай таван ханат гэр
  • "Starlink" интернэт төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүчний иж бүрдэл
  • Бохир ус цэвэрлэх байгууламжийн иж бүрдэл
  • Сайн үүлдрийн эцэг мал /Лимузин үүлдрийн бух/
  • Малын тавлаг байдлыг хангасан битүү зөөврийн хашаа зэрэг багтжээ.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн “Малчид өөрсдийнхөө хэрэгцээнд тохируулан шагналаа сонгодог байх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр таван шагналын багц гаргасан. Эхний ээлжинд улсын аваргуудтай утсаар холбогдож албан ёсоор саналыг нь аваад байна. Энэ жил нийт 184 аварга шалгарсны 70  нь улаан халзтай гэрийг сонгосон” хэмээн тайлбарласан юм.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.