2111-р сар, 2026Бямба гараг

Монгол иргэд Тайландаас хар тамхийг цахилгаан бараанд нуун илгээх гэж байгаад баривчлагджээ

2 сар 5. 18:461 мин унших

Тайландын нийслэл Бангкок хотын Сухумвит дүүрэгт байрлах зочид буудлаас гурван монгол иргэнийг Тайландаас эх орон руугаа болор метамфетамин гэх хар тамхины төрлийн бодисыг электрон бараа буюу конденсатор дотор нуун илгээхийг задвсан хэргээр баривчилжээ.

Тодруулбал, Тус улсын Мансууруулах бодистой тэмцэх товчооны ажилтнууд нэгдүгээр сарын 9-нд Бангкок хотын нэгэн ложистикийн компанийн оффисоос сэжигтэй илгээмж илрүүлсэн бөгөөд төхөөрөмж дотроо 150 орчим грамм болор метамфетамин нуусан болохыг тогтоосон байна.

Сэжигтэн конденсаторыг дотоод эд ангиудыг нь салгаж, оронд нь болор метамфетамин нунтагийг нуусан байсан бөгөөд илгээмж дээрх хүргэлтийн мэдээллээр уг ачаа нь Монголд хүргэгдэхээр хаягласан байжээ. Ийнхүү Бангкокийн цагдаагийн алба хаагчид илгээмжийг илгээсэн хүмүүсийг тогтоохын тулд мөрдөн байцаалт явуулж илгээгч болох 46 настай Монгол эрэгтэй баривчилсан аж. Тэрээр өөр хүний пасспорт  ашиглан илгээмжээ илгээсэн бөгөөд өөрийн байршлаа айршлаа сольж байсан хэмээн мэдээллээ. 

Улмаар хоёрдугаар сарын 2-ны Даваа гарагт цагдаа нар сэжигтнийг өөр хоёр монгол иргэнтэй хамт байхад нь барьсан бөгөөд байрлаж байсан зочид буудлынх нь өрөөнд нэгжлэг хийхэд 244 грамм болор метамфетамин, мөн мансууруулах бодисыг нуухад ашигласан байж болзошгүй электрон төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл илрүүлжээ. Уг  хэргийн талаар Тайландын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж бусдад сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.