
Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 их наяд төгрөг төвлөрсөн бол 2026 оны эцэст уг хуримтлалыг 9.6 их наяд төгрөгт хүргэх төлөвлөгөөтэй байгаа тухай Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгджээ. Энэ жил Үндэсний баялгийн санд 2.9 их наяд төгрөг төвлөрүүлнэ гэсэн үг. Жил бүр ийнхүү дунджаар 3 их наяд төгрөгөөр арвижуулаад байх юм бол 2030 он гэхэд тус санд 20 орчим их наяд төгрөг хуримтлагдах нь.
Төрөлжсөн сангуудад энэ жил 2.9 их наядыг төвлөрүүлнэ

Засгийн газар стратегийн болон үүсмэл ордуудад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдтэй төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээг өнгөрсөн 2025 оны аравдугаар сараас эхлүүлсэн, ширээний ард сууцгаасан. Энэ бол стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх Үндсэн хуулийн 6-гийн 2-т заасан зарчмыг хэрэгжүүлэх бодитой алхам юм. Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа 2019 онд Үндсэн хуульд ийм заалт санаачилж батлуулсан автор нь.
Стратегийн болон үүсмэл ордуудад төрийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээний гол зорилго бол хувь эзэмших үү, татвараар орлуулах уу гэдэгтээ биш. Харин аль ч хувилбараар шийдсэн ард түмэнд илүү тогтвортой, урт хугацааны бодитой өгөөж очих ёстой. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц, илэрцийг нь тогтоосон ордуудад төр хуулийн хүрээнд хувь эзэмшиж, баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх нь зүй ёсны асуудал гэдгийг лхагва гарагт болсон Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хурал дээр Ерөнхий сайд Г.Занданшатар онцолжээ. Тэгэхээр Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт, түүний дагуу байгуулсан Үндэсний баялгийн санг мартаж орхих биш харин ч хөрөнгийг нь арвижуулахын, хүн бүрд шударгаар хүртээхийн төлөө баттай зогсож байгаагаа илэрхийлжээ.
Цэгцлэх хөдөлгөөн уул уурхайн салбараас эхлэв

Ерөнхий сайд Г.Занданшатар:
Баялгийн хулгайтай хийх тэмцэл бол манай Засгийн газрын гол зорилго. Уул уурхай төдийгүй бүх салбарт цэгцлэх хөдөлгөөн өрнүүлж байна!МҮОНТ-ийн шууд ярилцлага. 2026.01.17
Ерөнхий сайдын шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой байдал тогтоосноос хойш нүүрсний экспорт түүхэн дээд амжилтууд тогтоож, орлого үлэмж хэмжээгээр нэмэгдэж эхэлсэн. Хулгай цэгцэрч байгаа хэрэг л дээ. Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг даруй өргөн мэдүүлж, парламентаар хэлэлцүүлэхийг шахаж шаардан, улмаар 2024 оны дөрөвдүгээр сард батлуулж, гарын үсгээ зурсан юм. Тиймээс Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг хэрэгжүүлэх, Үндэсний баялгийн сангийн хуулийг амилуулах, монгол хүн бүрд баялгийн өгөөжийг бодитоор хүртээх тал дээр онцгой анхаарал хандуулж байгаа нь үгүйсгэх аргагүй үнэн.
Хүний хөгжлөө дэмжихийн тулд баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ, ингэж байж уруудсан эдийн засгаа өндийлгөж, Үндэсний баялгийн сангаа арвижуулна гэдгээ ч удаа дараа хэлсэн. Түүнийг ийн мэдэгдэж байх үед буюу 2025 оны зургаадугаар сард төсвийн орлого тасарч, үргүй зардлыг 2.2 их наядаар танах “Хэмнэлтийн тодотгол” хийхээс өөр аргагүй болоод байв. Хоёр жилийн өмнө 360 ам.долларт хүрч байсан нүүрсний үнэ 65 ам.доллар болж буурч, эдийн засгийн өсөлт 2.4 болтлоо уруудсан нь үнэ өндөр байхад олсныхоо хэрээр цацаж, өв биш өр үлдээсний гор байлаа.
Засгийн газар 2025 оны долоодугаар сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулснаар нүүрсний олборлолт, борлуулалтыг 1.6 дахин өсгөж чаджээ. “Баялгийн хулгайн эсрэг тэмцэл, эдийн засгийн сэргэлт бол зоосны хоёр тал юм. Сүлдтэй тал нь тэмцэл бол тоотой тал нь эдийн засаг юм” хэмээн Ерөнхий сайд Г.Занданшатар хэлж байв.
Мөн тэрбээр “Баялгийн хулгайтай хийж буй тэмцэл хүнтэй, системтэй тэмцэхийг шаардаж байна. Тиймээс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх 16 хуулийн төслийг өргөн барьж өөрчлөлт оруулна. Ялгүй үлддэг, ял завшдаг хуулийн хийдлийг өөрчилнө” гэж мэдэгдсэн. Одоогоор нийт 300 гаруй холбогдогчтой, 58 авлига, албан тушаалын хэрэг шалгагдаж байгаа. Нийт 98 тэрбум төгрөгийн хууль бус хөрөнгийг хурааж, 580 тэрбумын хөрөнгийг битүүмжилсэн байна.
Стратегийн ордуудын өгөөжийг нэмэгдүүлэх алхмууд
Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчит уул уурхайн компанийн засаглал, үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах замаар хуримтлалын санд ногдох орлогыг нэмэгдүүлэх, эрдэс баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээхэд чиглэсэн цогц шинэчлэлийн реформыг Засгийн газар хэрэгжүүлж байгаа. Мөн Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авах шийдвэрийг гаргасан.
Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нуурын бүлэг ордын талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ордын нөөцөд үндэслэн техник эдийн засгийн үндэслэл, олборлолтын хүчин чадлаа тодорхойлсон хэдий ч хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн тул хайгуулын тусгай зөвшөөрлийг нь ийнхүү төр мэдэлдээ авсан. Стратегийн ордод хамаарах Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг түшиглэн гангийн үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, ард түмний өмч болох байгалийн баялгийг хямд үнээр шууд гадагш экспортлон зарж, хувьдаа ашиглан нийтийн эрх ашгийг зөрчсөн тул тухайн аж ахуйн нэгжтэй байгуулсан концессийн гэрээг цуцалсан Засгийн газрын шийдвэрийг хүчинтэй гэж шүүх үзсэнээр уг орд төрийн мэдэлд эргэн ирсэн.
Тавантолгойн ордын нэг хэсэг болох Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил өнгөрсөн оны 11 дүгээр сард эхэлсэн. УИХ-ын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах, орд газруудыг урт хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан олон улсын нээлттэй санал авах хүсэлтийг 2026 оны нэгдүгээр сарын 9-нд зарласан. Бортээгийн ордыг ашиглалтад оруулснаар жил бүр 15 сая тонн нүүрс олборлоно гэж тооцсон. Ингэснээр байгалийн баялгаас ард иргэдийн хүртэх үр өгөөж нэмэгдэж, Үндэсний баялгийн сан арвижна.
Засгийн газар ойрын таван жилийн хугацаанд нүүрсний ордуудаа эдийн засгийн эргэлтэд үе шаттай, шуурхай оруулах, экспортын боломжоо бүрэн ашиглах замаар эдийн засгийн өгөөж, орлого, ашгийг бууруулахгүй хадгалах бодлого баримталж байгаа юм.
Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутагт хийсэн хайгуулын үр дүнд Оюут нэртэй шинэ орд газрыг нээгээд буй. Хайгуулын урьдчилсан үр дүнгээр тус орд 357 сая тонн хүдрийн нөөцтэй, 30-35 жил ашиглах боломжтой гэж тогтоогджээ. Энэ нь улсын төсвийн хамгийн том түшиг, тулгуур болсоор ирсэн Эрдэнэт шиг том шинэ орд нээгдсэн гэсэн үг. Ерөнхий сайд Г.Занданшатар Оюут ордыг түшиглэн жилд 5-10 сая тонн зэсийн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барихаар болж, хөрөнгө оруулагч нарт урилга явуулсан.
Засгийн газраас хөрөнгө оруулагч талтай Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг 2025 оны аравдугаар сарын 30-нд эхлүүлсэн. Хэлэлцээрээр Оюутолгойгоос хүртэж буй Монголын талын өгөөжийг 50 дээш хувьд хүргэх, хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг бууруулах, зээлийн хүүгийн асуудлыг 7 жилд нэг удаа хөнддөг байдлыг наашлуулах, хүүгээс хүү тооцдог байдлыг эргэн харах зэрэг тодорхой нөхцөлүүд тавьсан. Яриа хэлэлцээрийн үр дүнд талууд зээлийн хүүг бууруулахаар тохиролцож, протоколд гарын үсэг зурсан. Хэлэлцээ үргэлжилж буй.
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 26-нд “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Засгийн газрыг төлөөлж буй гишүүдийг чөлөөлөхийг үүрэг болгосон. “Рио Тинто” групптэй хийж буй хэлэлцээрээр Монгол Улсын эрх ашгийг хангах нэмэлт нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрүүлэхэд “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд болон “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүд онцгой чухал үүрэг хүлээнэ гэж үзсэнтэй холбоотойгоор эл шийдвэрийг гаргажээ.
УИХ-аас “Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 20 дугаар тогтоол батлагдсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас хэлэлцээ хийж буй Монголын талын Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөхөөс гадна Оюутолгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангах тухай шаардлагыг “Рио Тинто” группт илгээгээд байгаа юм билээ.
Т.НАРАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 25 (7767)

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ
ЗГ: Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
ТАНИЛЦ: Ирэх оны төсөвтэй холбоотой есөн шийдвэр
15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров

Маргааш бүх нийтийн марафон гүйлт болохтой холбогдуулж нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө
Сэрэмжлүүлэг: Зогсоол булаалдан маргалдаж нэгнээ хутгалжээ
Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна
Маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөх ёслол Нийслэл болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон эх кесар хагалгааны үеэр нас баржээ
Интерполоор эрэн сурвалжилж байгаа 17 монгол иргэн БНСУ-д оршин сууж байна
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2
ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдад 100 хувь дэмжигдсэн Г.Тэмүүлэнгийн ХОМ
ТАНИЛЦ: Азийн наадамд өрсөлдөх Монголын 17 жүдоч
Суурьшлийн бүс рүү баавгай орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдээд байна
ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛИЙНХАНД ЯМАР ҮҮРЭГ ӨГӨВ
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ЦАГ АГААР: Маргаашаас эхэлж бороо орж, ихэнх нутгаар сэрүүлснэ
СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ
НӨАТ: 555 баримтын сүүлийн таван орон таарснаар 60-500 мянган төгрөг хожлоо
Ардчилсан намын улс төр хэтэрхий бөөрөнхий байгаад гишүүд нь шүүмжлэлтэй хандаж байна
ҮНЭ ХАНШ: Лууван, нэгдүгээр зэргийн гурилын үнэ нэмэгдэж, хонь, үхрийн махны үнэ буурчээ
Б.Оюутболд: Нэр төрөө сэргээлгэж, С.Амарсайханаар уучлал гуйлгана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
Г.Занданшатар: С.Амарсайхан хуулийн байгууллагад хамт очъё, ард түмний эргэлзээг тайлж хамт шалгуулъя
Т.Аубакир огцрох ёстой!
“Солонго-1, 2”-т орох иргэдэд: Сонгон шалгаруулалт 10 сарын 10-наас эхэлж, 14 хоног үргэлжилнэ
Инфляцын өсөлтийн 46.9 хувийг хүнсний бараа, ундааны үнийн өсөлт бүрдүүлжээ /бичлэг/
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.