2111-р сар, 2026Бямба гараг

Автобусаар зорчиж байгаа бүх иргэнийг мөнгөө төлдөг болгох зорилгоор орох хаалган дээр хаалт байршуулсан

2 сар 10. 13:362 мин унших

Автобусаар зорчиж байгаа бүх иргэнийг мөнгөө төлдөг болгох зорилгоор орох хаалган дээр хаалт байршуулсан

Нийтийн тээврийн автобусаар зорчиж байгаа бүх иргэнийг төлбөрөө төлдөг болгох зорилгоор орох хаалган дээр хаалт байршуулжээ. 

Энэ тухай нийслэлд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг "Дюц" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхдалай "Нийтийн тээврийн автобусанд суусан 10 хүний 4-5 нь төлбөрөө төлөхгүй хойшоо явчихдаг буруу соёлтой байдаг. Тийм учраас манай компани өөрсдийн зардлаар Ч:19А Гадна тойруугийн эцэс-Сансар чиглэлийн нэг автобусанд ухаалаг хаалтыг хоёрдугаар сарын 1-нээс туршилтаар ашиглаж эхэлсэн.

19А чиглэлийн автобусны 2025 оны арванхоёрдугаар сар, 2026 оны нэгдүгээр сарын дундаж орлогыг туршилт эхэлснээс хойших энэ сарын ес хоногийн орлоготой харьцуулахад мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байгаа. Нэг сарын дараа орлогын талаар нарийн тоо гарна. Үүний дараа цаашид уг хаалтыг нэмж суурилуулах эсэхээ шийдэх юм.

Ухаалаг хаалтыг БНХАУ-аас авсан бөгөөд нэг минутад 34 хүнийг оруулах хүчин чадалтай, Ютонг үйлдвэрийн автобусанд зориулагдсан төхөөрөмж. Зүүн Европын хэд хэдэн улс ашигладаг. Төхөөрөмжийг авчраад системийг хөгжүүлэхэд нэлээд зардал гарсан. Зөвхөн хаалгыг 4 сая орчим төгрөгөөр авсан. Ослын үед автоматаар доош унах үйлдэлтэй. 

Автобусанд суусан иргэд, хүүхэд болон ахмад настнууд картаа уншуулах үүрэгтэй. Иргэд үүргээ биелүүлж, автобусны ашиг орлогыг нэмэх зорилгоор уг төхөөрөмжийг иргэдэд төвөг болохгүй байдлаар суурилуулсан. 

Мөнгөө төлөөгүй иргэд буцаад буух гэхээр өөдөөс нь хүмүүс чихэж орж ирж буулгахгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул зөвхөн мөнгөө төлж байгаа зорчигчдод үйлчлэх тухай санамжийг автобусны дотор, гадна талд наагаад байгаа юм.

Олон нийтийн сүлжээнд иргэдийн дийлэнх нь эерэг сэтгэгдэлтэй байгаа бол автобусаар мөнгө төлөхгүй зорчих хүсэлтэй хүмүүс шүүмжилж байгаа юм болов уу гэж харж байгаа.

Одоогийн байдлаар бэлэн мөнгө төлөхөд жолооч товч дарах байдлаар иргэдийг зорчуулж байгаа. Автобусан доторх бэлэн мөнгөний хайрцаг дээр уншигч төхөөрөмж авахаар судалж байгаа. Ингэснээр тал мөнгө, 1,000 төгрөг бус 200, 300 төгрөг хийдэг явдлыг зогсоох юм" хэмээн ярилаа.

Автобусанд сууж байгаа иргэн төхөөрөмж дээр картаа дарж мөнгөө төлөөгүй бол уг хаалт нээгддэггүй байна.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.