
Ерөнхий сайд Г.Занданшатар: Үндэсний баялгийн сангийн “E-Mongolia” дахь бүртгэл ил болсон
-Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчимд нийцүүлж ажиллах зорилгыг Засгийн газар тавьсан. Хамтран ажилласан аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье. Энэ хүрээнд 25 стратегийн орд газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийснээс дээрх дөрвөн компанитай 60 хүртэлх хувийг тусгай АМНАТ-өөр оруулах тохиролцоонд хүрсэн. АМНАТ-ийг хэрхэн тооцохыг УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.Талууд хэлэлцээрийн суурь зарчимд тохиролцож гарын үсэг зурж байна. Хэлэлцээрийн үр дүнд дээрх ордуудын өгөөжийн 60 хувь ард түмэнд оногдож, 60 хувиас доош орвол тохируулагч төлбөр өгч байхаар тохиролцлоо. Үндэсний баялгийн сангийн “E-Mongolia” дахь бүртгэлийг ил болгосон систем хийхээр ажиллаж байна. Иргэд дансандаа хуримтлагдсан мөнгөө харах боломжтой болно. Энэ мөнгө бодитой хадгалагдаж хуримтлалдаж, өсдөг байх ёстой. Хамтран ажиллаж байгаа та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Цаашид "50 + 1" хувийн өгөөж хүртэх зарчмыг баримтлана
-Монгол Улсын иргэн бүрд нээсэн хуримтлалын нэрийн дансанд өнөөдрийн байдлаар 175 мянган төгрөг төвлөрөөд байна. Энэхүү хөрөнгө нь төрийн өмчит томоохон компаниудын ногдол ашгийн 34 хувиас бүрдэж байгаа. Гэвч одоогийн байдлаар байгалийн баялгийн өгөөжийг ард түмэн бүрэн дүүрэн хүртэж чадахгүй байгаа тул Хуримтлалын санг арвижуулах асуудал нэн тэргүүний зорилт болоод байна. УИХ-аас 2007 онд стратегийн ач холбогдол бүхий 15 ордын жагсаалтыг баталж, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын 34-өөс 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмших хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Хэдийгээр энэ асуудал олон жил яригдсан ч бодит ажил хэрэг бололгүй өдийг хүрсэн. Цаашид "Бадрах Энержи" компанийн уран олборлолтын гэрээний жишгээр "50 дээр нэмэх нь 1" хувийн өгөөж хүртэх зарчмыг баримтлахаар төлөвлөж байна. Хэрэв өгөөж энэ хэмжээнээс буурвал тохируулгын төлбөр, тусгай АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр дамжуулан 60 хувийн өгөөжийг заавал бүрдүүлэх механизмыг нэвтрүүлэх юм.
"Ачит-Ихт" компанийн үүсгэн байгуулагч П.Цагаан: Бид тохиролцсон гэрээгээ нэр төртэй биелүүлнэ

-2019 онд Үндсэн хуульд стратегийн ач холбогдолтой ордын өгөөжийн дийлэнх буюу 50-иас дээш хувь нь ард түмэнд ногдох тухай нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хууль батлах ёстой байсан ч нэлээд хугацаанд батлаагүй. Энэ бол төр засгийн асуудал юм. Манай компанийн хувьд, Орос-Монголын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр"-ийн балансын бус хоёрдугаар овоолго дээр үйл ажиллагаа явуулдаг компани байсан. Тэгэхэд 34 хувиа төрд өгье гэдэг санал гаргасан ч тухайн үед аваагүй. Ингээд хугацаа ч өнгөрч, Үндсэн хуульд өөрчлөлт орж, хууль ч батлагдлаа. Ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсэгтэй манай ажлын хэсэг 10 гаруй удаа уулзаж, ярилцаж зөвшилцөлд хүрсний эцэст өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ шийдвэр УИХ-д танилцуулагдаад албажаад явах байх. Энэ тохиролцоогоор манай компани 44 хувийг төр эзэмшихээр болсон. Эсвэл үүнийг тусгай АМНАТ-аар орлуулна. Хамгийн гол нь хоёр суурь зарчим дээр тохиролцсон. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр стратегийн ордын 51-ээс дээш хувь нь ард түмэнд ноогдох ёстой. Хоёрдугаарт, компанийн өгөөжийн 60 хувь нь ард түмэнд, төрд татвар, хураамж хэлбэрээр очихоор тохиролцсон. Бид тохиролцсон гэрээгээ нэр төртэй биелүүлнэ. Ногдол ашиг авдаггүй хувь эзэмшиж байснаас тусгай АМНАТ авсан нь дээр гэдгийг Монгол Улс асар өндөр үнэ цэнээр ойлгосон. Бидний хэлэлцээр бол авсан хувьцаагаа тусгай АМНАТ-аар авахаар ярьж байгаа. Үүнийг УИХ эцэслэн шийднэ” гэлээ.
“УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ”
Ийнхүү дөрвөн компанитай гэрээ хийснээр баялгийн хулгайтай тэмцэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд хүртээх тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын 02 тоот албан даалгавар хэрэгжиж, үр дүн гарч эхэллээ. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж “Газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, түүнийг одоо ба ирээдүйн иргэддээ Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрх тэгш, шударга хуваарилах” зарчмыг оруулж, Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болсон. Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг амилуулан, хэрэгжүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, баялагтаа эзэн байх зарчмыг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ордод хамрагдсан болон үүсмэл ордууд дээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдтэй хэлэлцээ хийх, үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулан ажиллаж буй юм. Цаашид уул уурхайн салбарыг цэгцлэх хөдөлгөөний хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх, түүний үр өгөөжийг хэрхэн тооцох тухай УИХ-ын шийдвэрийн төслийг Засгийн газар боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлэхээр болсон байна. Засгийн газар уул уурхай төдийгүй бүх салбарт цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж буй. Энэ хүрээнд баялгийн хулгайтай хийх тэмцлийг эрчимжүүлснээр эдийн засагт өсөлт гарч, Үндэсний баялгийн сан арвижиж байна. “Эрдэнэс Монгол” нэгдэл 2024 онд "Хуримтлалын сан”-д нийт 500.5 тэрбум төгрөг, 2025 онд 412 тэрбум төгрөг буюу өссөн дүнгээр нийт 912 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэхүү орлогын дийлэнхийг тус нэгдлийн бүрэлдэхүүний стратегийн зургаан ордод үйл ажиллагаа явуулж буй компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлжээ.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 29 (7771)

ЗГ: Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ
ТАНИЛЦ: Ирэх оны төсөвтэй холбоотой есөн шийдвэр
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв

Маргааш бүх нийтийн марафон гүйлт болохтой холбогдуулж нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө
Сэрэмжлүүлэг: Зогсоол булаалдан маргалдаж нэгнээ хутгалжээ
Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна
Маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөх ёслол Нийслэл болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон эх кесар хагалгааны үеэр нас баржээ
Интерполоор эрэн сурвалжилж байгаа 17 монгол иргэн БНСУ-д оршин сууж байна
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2
ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдад 100 хувь дэмжигдсэн Г.Тэмүүлэнгийн ХОМ
ТАНИЛЦ: Азийн наадамд өрсөлдөх Монголын 17 жүдоч
Суурьшлийн бүс рүү баавгай орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдээд байна
ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛИЙНХАНД ЯМАР ҮҮРЭГ ӨГӨВ
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ЦАГ АГААР: Маргаашаас эхэлж бороо орж, ихэнх нутгаар сэрүүлснэ
СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ
НӨАТ: 555 баримтын сүүлийн таван орон таарснаар 60-500 мянган төгрөг хожлоо
Ардчилсан намын улс төр хэтэрхий бөөрөнхий байгаад гишүүд нь шүүмжлэлтэй хандаж байна
ҮНЭ ХАНШ: Лууван, нэгдүгээр зэргийн гурилын үнэ нэмэгдэж, хонь, үхрийн махны үнэ буурчээ
Б.Оюутболд: Нэр төрөө сэргээлгэж, С.Амарсайханаар уучлал гуйлгана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
Г.Занданшатар: С.Амарсайхан хуулийн байгууллагад хамт очъё, ард түмний эргэлзээг тайлж хамт шалгуулъя
Т.Аубакир огцрох ёстой!
“Солонго-1, 2”-т орох иргэдэд: Сонгон шалгаруулалт 10 сарын 10-наас эхэлж, 14 хоног үргэлжилнэ
Инфляцын өсөлтийн 46.9 хувийг хүнсний бараа, ундааны үнийн өсөлт бүрдүүлжээ /бичлэг/
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.