2111-р сар, 2026Бямба гараг

Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн ЗГ үндэсний аюулгүй байдалд хор учирхуйц шийдвэр гаргаж, улсынхаа хилийг зарж идсэн байна гэх дүгнэлт хийж байна

2 сар 11. 14:592 мин унших

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.

Тэрбээр "Монгол Улсын хилийн зурвас газарт хууль зөрчиж газар олгосон асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцлээ. "Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хилийн тухай хуульд улсын хил халдашгүй дархан байх, хилийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болохыг тодорхой зааж хуульчилсан. Гэтэл өмнөх Засгийн газар сүүлийн хуралдаанаараа буюу огцрохоосоо 4 хоногийн өмнө Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчиж, улсын хилийн зурваст байрлах хилийн 10 боомтын орчимд, улсын хилээс 0.9–2.5 км-ийн зайд байрлалтай, нийт 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан байна" гэлээ.

Мөн тэрбээр "Тиймээс уг газар олгосон шийдвэрүүдийг буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн сүүлийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрийг өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар гаргаж байна. Л.Оюун-Эрдэнийн ЗГ үндэсний аюулгүй байдалд хор учирхуйц шийдвэр гаргаж, улсынхаа хилийг зарж идсэн байна гэх дүгнэлт хийж байна" гэв.

Өнөөдрийн байдлаар улсын хилийн зурвас газартай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуул, ашиглалтын нийт 54 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 16, ашиглалтын 38 тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд 20 тусгай зөвшөөрөл нь Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш олгогдсон байна. Иймд Засгийн газрын зүгээс хилийн зурваст олгогдсон газар ашиглалт, ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, хилээ, газраа цэгцлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

“Боомтыг хөгжүүлнэ”, “эдийн засгийг дэмжинэ” гэх нэрээр халхавчлан улсын хилийн зурваст газар олгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон явдал нь хууль зөрчсөнөөс гадна Монголын ард түмний язгуур ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулсан, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр бөгөөд улсын хил хамгаалалтын дэглэмийг сулруулах бодит эрсдэлийг бий болгосон гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар энэхүү хууль бус үйл ажиллагааг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Ерөнхий сайд хатуу анхаарууллаа.

Мөн хилийн зурвас бол хатуу дэглэмтэй, төрийн хяналттай, аюулгүй байдлын бүс хэвээр байх ёстой. Хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр гаргасан, зөвшөөрөл олгосон, дэмжсэн албан тушаалтнуудад хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэлээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд 16 дараалан яллаа

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр WBC холбооны WBC USA super featherweight буюу 58.97 кг-ын жингийн аваргын бүсний төлөө тулалдаж, ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч Тажикистаны боксчин Мухаммад Якубов байсан ба бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцээтэй амжилт үзүүлжээ. Харин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 15 тулаан хийж, нэг ч ялагдалгүй явсан юм

1 101

Сайд Ч.Номинг шалгахад Англи улсын холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна гэв

Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, нийслэлд хэрэгжүүлж байгаа 24 төсөл, хөтөлбөрт тэр дундаа Туулын хурдны зам, шинэ тойрог авто зам, Сэлбэ дэд төв гэсэн төслүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан талаараа мэдээлэл хийлээ. Энэ үер сэтгүүлч Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн, өдгөө Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар ажиллаж буй Ч.Номинг АТГ шалгаж буй эсэхийг тодрууллаа. Сайд Ч.Номин нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллах үедээ Монгол Улсыг гадаадад сурталчлах зорилгоор Английн хөлбөмбөгийн клубтэй гэрээ хийсэн нь асуудал дагуулж байгаа юм. Асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн "Сайд Ч.Номингийн асуудал дээр Англи улсын холбогдох байгууллагуудад хүргүүлсэн

2 033

Б.Найдалаагийн туслах Б.Ичинхорлоо: М.Энхцэцэг гишүүн утсаа гаргаж бичлэг хийж эхлэхэд камерыг нь дарж, бичлэг хийхээ зогсоохыг хүссэн, би биед нь огт хүрээгүй

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Төрийн ордонд сэтгүүлчид ярилцлага өгч байх үед Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах Б.Ичинхорлоо түүний биед халдсан гэж мэдэгдэв. Харин Б.Ичинхорлоо гишүүний биед хүрээгүй, зөвхөн утасных нь камерыг дарсан хэмээн тайлбар хийлээ. УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийг сэтгүүлчид ярилцлага өгч байхад Б.Ичинхорлоо ирж, өөрийнх нь ярьж буй мэдээллийг эсэргүүцсэн байна. Улмаар ярилцлагаа дуусгасны дараа бичлэг хийхээр утсаа гаргаж ирэхэд гар руу нь цохисон гэж мэдэгдэв. Тэрээр эл асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд ханджээ. Төрийн тусгай хамгаалалтын газар, тагнуулын байгууллагууд анхаарах ёстой гэв. М.Энхцэцэг "Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн өмнөх туслахыг Диспетчерийн үндэсний төвийн Эдийн засгийн албаны даргаар томилсон

1 788

Т.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай баривчилжээ

Дэнс.мн сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг Хорих 461-р ангид цагдан хорьсон тухай мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр, Т.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай баривчилжээ. Түүнийг ямар үндэслэлээр баривчилсан болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг бид албаны эх сурвалжаас тодруулан хүргэх болно. Сануулахад, өнгөрсөн өдрүүдэд тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хууль бус хөрөнгө, хаус гэх видео бичлэг оруулж, улмаар уг бичлэгийг ЕТГ-аас устгуулж байна гэх мэдээллийг цахим хуудсаараа өгсөн байдаг. Үүнийг ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг няцааж өчигдөр мэдээлэл хийсэн билээ. Хамгийн сүүлд өчигдөр орой Т.Шинэбаяр цахим хуудаснаа “ЦЕГ-аас дуудсан

2 528


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.