Улсын хилийн зурвасаас 30-хан алхаад уул уурхайн ашиглалтын талбай эхэлж байна гээд төсөөлөх гээд үзье. Нүдний цөцгий мэт эмзэг, торгон тэр цэгээс ердөө л хоймор, үүдийн зайтай гэсэн үг шүү дээ. Хэрвээ мэдээлэл нь ил болоогүй бол тусгай зөвшөөрлөө авчихсан аж ахуйн нэгжүүд нэг л өдөр улсын хил дээр техник хэрэгслээ аваачин хөрс хуулаад эхлэхэд бэлэн байж.
Хилийн зурвас газартай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуул, ашиглалтын нийт 54 тусгай зөвшөөрөл олгожээ. Эдгээрийн 16 нь хайгуулын, 38 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл гэнэ. Хилийн зурвас бол хатуу дэглэмтэй, төрийн хяналттай, аюулгүй байдлын бүс байх ёстой.
Гэтэл ийм онцгой хамгаалалтын зурваст Засгийн газрын зохих шийдвэргүйгээр тусгай зөвшөөрөл олгосон нь хил хамгаалалтын орон зай хумигдах, инженерийн байгууламж, мэдээллийн аюулгүй байдал алдагдах, гамшиг, ослын үед хил хамгаалалтын ажиллагаа тасалдах, орон нутгийн иргэдийн амьжиргаа, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх зэрэг олон эрсдэлийг бий болгожээ.
Тухайлбал, зарим тусгай зөвшөөрлийн талбай нь хилийн цэргийн анги, салбар, батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдлыг хангах зориулалттай тусгай хэрэгцээний газар, хилийн инженерийн байгууламжтай давхацсан байж. Мөн улсын хилийн шугамд тулсан, эсхүл улсын хилийн шугамд хэт ойр байрлалтай талбайд тусгай зөвшөөрөл олгосон байна.
Түүнчлэн өмнөх Засгийн газар бүрэн эрх нь дуусгавар болохоос хэдхэн хоногийн өмнө, сүүлчийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчиж, улсын хилийн зурваст байрлах 10 хилийн боомтын орчимд, улсын хилээс 0.9–2.5 км-ийн зайд байрлалтай, нийт 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан нь тодорхой болжээ.
Боомтын ойролцоо газар ашиглах зөвшөөрөл олгосныг эдийн засгийн ач холбогдолтой гэж тайлбарлаж болох ч Монгол Улсын хил, хилийн зурвас бол эдийн засгийн ашиг сонирхлын объект биш гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хуралдаан дээр анхааруулсан байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна. Монгол Улсын хилийг хуулиар бататгана гэж Үндсэн хуульд тунхагласан. Монгол Улсын хилийн тухай хуульд “Улсын хил халдашгүй дархан байна” гэж заасан. Улсын хилийн зурваст газар олгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон явдал нь хууль зөрчсөнөөс гадна Монголын ард түмний язгуур ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулсан, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр бөгөөд улсын хил хамгаалалтын дэглэмийг сулруулах бодит эрсдэлийг бий болгосон гэж үзэж, дээрх хилийн зурваст 34 га газар олгосон хууль бус шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хүчингүй болгожээ.
Мөн хилийн зурваст олгогдсон ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгахаар болсон гэдгийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдэгдэв. Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл учруулахуйц шийдвэрүүдийг гаргасан байна. Улсынхаа хилийг зарж идсэн байна гэдэг дүгнэлт хийж байна” гэсэн юм.
Ерөнхий сайд Г.Занданшатарыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, иргэдтэй уулзах үеэр санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн дийлэнх нь Цагаандэл уулын сав газарт боомт нээх шийдвэрийг эргэж харахыг хүссэн байна.
Мөн нэр бүхий компани хилийн зурвас газарт дураар авирлан газрын хэвлийг сэндийчиж, хил хамгаалах байгууллага тухайн асуудлыг үл тоомсорлож буй талаар иргэд гомдол мэдүүлжээ. Иргэдийн энэ санал, гомдлын мөрөөр шуурхай арга хэмжээ авснаар улсын хилийн хамгаалалтын бүсэд хууль бусаар газар ашиглах, ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлүүд олгосон зөрчил ил болсон нь энэ. Хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэр гаргасан, зөвшөөрөл олгосон, дэмжсэн албан тушаалтнуудад хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох, шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлж шалгуулахаар болжээ.
Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн оны наймдугаар сард захирамж гаргаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нэгдсэн тооллого хийх ажлын хэсэг байгуулсан. Лицензийн хулгайг цэгцлэхэд иргэдийн мэдээлэл, хяналт чухал гэдгийг хилийн зурваст дураар дургигсдыг илчилсэн явдал тодорхой харууллаа.
ЭХ СУРВАЛЖ: сонин.мн



Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг олгох хуваарь
Ц.Энхбат: Бид шинжлэх ухаанаасаа илүү төрийн бензинд мөнгө зарцуулж амьдардаг
Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна
О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн Н.Алтанхуяг гишүүнийг шүүх захиалгаар залхааж эхэллээ
12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарна
АТГ: БОУАЯ-ны сайд Б.Батбаатарт хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа
Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа
А.Гантөгс: Иргэд нотариатын үнэ тарифын талаар сайн мэддэггүй учраас хэлсэн мөнгийг нь төлөөд л өнгөрч байна
Зам талбайн үйлчлэгч Ю.ЖАРГАЛСҮРЭН “Үйлчилгээний салбарын шилдэг эмэгтэй”-р шалгарлаа
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье
НИТХ-ын дарга А.Баяр эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа
Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиож байна
О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ
Д.Амарбаясгаланг “зарлахад” Н.Учралд хүнд байсан байх, гэхдээ тэр чадлаа
ХӨСҮТ: Менингококкт халдварын 5 тохиолдол батлагдаж, 1 хүн нас барсан
“Happy March” урамшуулал эхэллээ
УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарыг АТГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
Таван шарын нүхэн гарцаар цагт ойролцоогоор 1800 машин нэвтэрч байна
Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ
“Төрийн одон, медаль олгоно“ гэж 35 сая төгрөгийг залилсан этгээдэд 4.8 жилийн хорих ял оноожээ
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдчихсон хүн шүүхийн шийдвэрийн талаар буруу мэдээлэл тараасан бол зөрчил хэмээн үзнэ
Д.Дэлгэрням VS DeMarcus Cousins
Хүнсний улаанбуудайн урамшууллыг олголоо
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ
АН иргэний хувийн мэдээлэлд халдсан асуудлаар хариуцлага хүлээх үү
Д.Мөнх-Эрдэнэ: Албаны нууцын жагсаалтад оруулсан 894 нууц мэдээллийг ил болгоно
Нэн ховор амьтан болох "Шивэр хандгай"-г агнасан иргэний үйлдэлд шүүхээс 2 жилийн хорих ял оногдууллаа
Засгийн газрын хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавьсан шүүхийн шийдвэрийн тойм
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.