
Улаанбаатар хотын угсармал орон сууцнуудыг 2022 оноос эхлэн дулаалж эхлээд буй. Уг ажил энэ онд үргэлжлэх эсэх болон санхүүжилтийн талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны(УБЗАА) хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэлээс тодрууллаа.
-Угсармал орон сууцны дулаалга энэ онд үргэлжлэх үү, хэрэв тийм бол аль байршлын орон сууцнуудыг дулаалах вэ?
-"Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, УБЗАА, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг(GIZ) байгууллагын дундын санхүүжилтээр "Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах" төслийг хэрэгжүүлж байна. 2022 онд анх төслийг эхлүүлэхдээ 375 орчим блок барилгыг дулаалж ТЭЦ-2-ын хэмжээний 60 МВТ дулааныг хэмнэе гэж тооцоолсон. Гэтэл төслийг эхлүүлэх гэж байх үед нийслэл хотод коронавирусийн халдварт өвчин гарч барилгын бараа материалын үнэ өсөж 210 орчим блок барилгыг дулаалахаар болсон юм.
Энэ жилийн хувьд угсармал орон сууцыг галд шатдаггүй нягтаршил сайтай эрдэс хөвөн, гадна талын фасадыг металл буюу зэвэрдэггүй төмрөөр чанартай дулаална. Ингэхдээ иргэдээс санхүүжилтийн 25%-ийг авах тул угсармал орон сууцыг дулаалахдаа хамгийн түрүүнд оршин суугчид болон СӨХ-ноос зөвшөөрөх эсэх тухай санал авна.
Өнгөрсөн жил 97 блок барилгын оршин суугчдаас санал авахад бүгд төсөлд хамрагдахыг зөвшөөрсөн тул 2025 оны арваннэгдүгээр сард тендер зарласан. Учир нь 5, 9, 12 давхар угсармал орон сууцны барилгыг дулаалах зургийг тухайн оны есдүгээр сард Барилгын хөгжлийн төвөөс магадалж баталгаажуулсан тул тендер зарлаж, 45 блок барилгыг дулаалах гүйцэтгэгч шалгарч ажлаа эхэлсэн. Эдгээр 45 блок барилгыг дулаалахад нийслэлийн төсвөөс 9.8 тэрбум, GIZ-ээс 18 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байна.
Энэ онд угсармал орон сууцнуудыг дулаалах төсөлд нийслэлийн төсвөөс 9.8 тэрбум, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас өнгөрсөн жилийнхтэйгээ нийлээд 16.5 тэрбум, GIZ 25.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргаж, 100 орчим блок барилгыг шинээр дулаална.
2026 онд нийслэлийн төсвийн 9.8 тэрбум төгрөгөөр угсармал орон сууцыг дулаалах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ долоо хоногт зарлана.
-Орон сууцаа дулаалуулж байгаа оршин суугч нар сард хэдэн төгрөг төлөх бол?
- Орон сууцны нэг м.кв талбайг дулаалах үнэ дунджаар 800 орчим төгрөг болж байгаа. Өрөөний тооноос хамаарч айл бүрийн сард төлөх төлбөр өөр, өөр байна. Орон сууцны дулаалгад оршин суугчид сард дунджаар 20,000 орчим төгрөг төлөх тооцоолол гарсан. Энэ нь хүйтэн байранд амьдардаг иргэд ханиад хүрэх, нэмэлт паар тавих, цахилгаан халаагуур залгах зэрэгт зардал гаргахгүй болж байгаа болохоор ашигтай тусаж байгаа юм.
Уг төсөл нь дулаалга, фасадаас гадна орон сууцны дээвэр, подвалийн буюу узелийн өрөөг шинэчлэх болохоор оршин суугчидтай уулзалт зохион байгуулах үеэр төсөлд хамрагдана гэдгээ илэрхийлж байна.
-Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн угсармал орон сууц байгаагаас хэдийг нь дулаалсан бэ?
- Улаанбаатар хотын хэмжээнд 1,077 угсармал орон сууцны блок барилга бий. 2022 онд "Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах" төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 370 блок барилгыг дулаалсан байна. Эдгээр барилгыг дулаалахдаа хөөс, шавар материалыг ашиглаж байсан.
Энэ оноос нийслэлийн хэмжээнд орон сууцны дулаалгыг хөөсөөр хийхгүй, эрдэс хөвөн, металл фасад ашиглахыг НЗД-ын зүгээс нийт удирдах ажилтнуудад танилцуулсан.






Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо
Монгол, Хятад иргэд бараа, материал, багаж хэрэгсэл түрээсэлсэн асуудлаас үүдэн маргалджээ
Хүн амины хэргээр ял эдэлсэн Б.Махбал шоронгоос СУЛЛАГДЛАА
Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхаарууллаа

"Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна"
Н.Номтойбаяр: Суурьшлын бүсэд баавгай ойртсон 557 тохиолдол илэрлээ. Есөн баавгайг устгасан
О.Батхүү: Өрхийн хэрэгцээний ганц гараашаас татвар авах нь шударга бус
Олон улсын үнэлгээний агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "тогтвортой" гэлээ
Улстөрчдийн хэн, юу хэлэв
А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол
Амралтын өдрүүдэд хаагдах зам
ТОДРУУЛГА: Баавгайд бариулсан эмэгтэйд мэс заслыг хийж дууслаа
ФОТО: "ОВГОР" киноны нээлтээс дурандав
14 сая төгрөгийн үнэ бүхий 1000 боодол хадлангийн өвсөө хулгайд алджээ
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
Баавгайд бариулсан эмэгтэй гавлын ясандаа гэмтэл авсан учир мэс засалд орохоор болжээ
Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ
БАЙР СУУРЬ: Эпштейний сонсголоор хэн, хэн юуг өгүүлэв
Эмчлүүлж байгаа эмэгтэйн хувьд гэрээс зугтаж гарсан учраас амьд үлджээ
ТОДРУУЛГА: "Баавгайд бариулсан" гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн
ҮНЭ ХАНШ: Махны үнэ буурсан бол өндөг нэг ширхэг нь 620 төгрөг болжээ
ТАНИЛЦ: Шатахуун олгож буй ШТС-уудын нэгдсэн мэдээлэл
А.Баярцэцэг: Б.Баатарыг цагдан хорьж, төслийн хамгийн гол бүтээлч хүнийг ажлаас нь тасалдуулж байгааг харахад үнэхээр хүнд байна
III улиралд хийсэн худалдан авалтын баримтуудаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлнэ үү
“South Moon цээжний наалт 28 хоногийн дотор уушги цэвэрлэнэ” гэх мэдээлэл худал
Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна
Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.