2111-р сар, 2026Бямба гараг

Улсын аварга малчнаар тодорсон А.Шинэ-Оргилын шагналыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан сар шинийн дараа өгнө гэнэ үү

2 сар 13. 15:041 мин унших

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын малчин А.Шинэ-Оргил Улсын аварга малчнаар тодорчээ. Гэтэл шагнал нь замын дундаас алга болж эзэндээ ирээгүй байгаа талаар нэгэн иргэн цахим хуудастаа мэдээлэв.

Харин Зам тээврийн сайд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан түүний шагналыг авч, "Цагаан сарын дараа өгнө" хэмээн мэдэгдсэн гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэллээ.

Улсын аварга малчин өрхийн шагналыг сар шинийн баярын өмнө малчны хотонд очиж гардуулдаг уламжлал тогтоод удаж байна. Шагналаа гардан авсан малчид Цагаан сараар  ах дүүс, нутаг усныхантайгаа баяраа хуваалцаж, амжилтаа тэмдэглэдэг тогтсон жишигтэй.Гэвч энэ жилийн сар шинийн баяраар Гурвантэс сум аварга малчинтай ч, шагналын тэмдгийг нь албан ёсоор гардуулж амжилгүй баярлах нөхцөл үүссэн нь энэ аж. 

Энэ талаар зарим иргэд Засгийн газраас олгодог шагналыг УИХ-ын гишүүд тарааж, тойрогтоо ажиллаж байна гэх нэрийдлээр тал тал тийш давхицгаадаг явдалд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Түүнчлэн Засгийн газраас олгодог Улсын аварга малчин өрх шагналыг Засгийн газрын нэгж болох сум, орон нутгийн засаг дарга нар нь гардуулах саналыг дэвшүүлжээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.