2111-р сар, 2026Бямба гараг

Х.Баттулга: Би Эпштэйнтэй холбоогүй, тийм зүйл байхгүй

2 сар 13. 17:392 мин унших

Х.Баттулга: Би Эпштэйнтэй холбоогүй, тийм зүйл байхгүй

 

Ардчилсан намын болон МоАХ-ны гишүүдэд "Ардчиллын Гэрэгэ" гардуулах ёслол боллоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. Тэрээр: "Сонгууль арай болоогүй байна. Ардчилсан намын шинэчилсэн бүртгэл буюу гишүүдээ бүгдийг нь тоолж, бүртгэлжүүлэх ажил явагдаж байна. Энэ үйл ажиллагааг ардчиллын эцэг болсон МоАХ дээр Ардчилсан намынхан маань ирж Гэрэгэ гардуулж байгаа юм. Энэ үйл ажиллагаа цаашдаа аймаг, сум, баг гээд явах байх." гэв.

 

Мөн 2027, 2028 оны сонгуульд АН ямар байдлаар орж байж ялах магадлалтай юм бол гэсэн сэтгүүлчийн асуултанд

 

 

Х.Баттулга: "Бид эв нэгдэлтэй байж, АН-аас задарч бутарсан намууд нэг талдаа гарч байж ялна. Одоо байгаа 126 гишүүнтэй парламентын олонхи МАН нийт сонгогчдын 32 хувийг л авсан шүү дээ. Цаана нь хэдэн хувь нь гудамжинд байна? Тэгэхээр эв нэгдлийн асуудлыг нэгдүгээрт тавьж байж бид цаашдаа ялалт байгуулна гэсэн зорилготой намын уриа гарч ирж байна.

 

2027, 2028 оны сонгуульд ялах боломж байгаа байлгүй дээ." гэсэн бол, сүүлийн өдрүүдэд АНУ-ын иргэн Эпштэйн гэх хүн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр танд дэмжлэг үзүүлсэн, таны зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Ганбат энэ хүнтэй имэйлээр харилцаж байсан гэх асуудал гараад байна гэдэг асуултанд "Юу гэж тийм юм байх вэ дээ. Тийм зүйл байхгүй." гэсэн юм.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа. Нөгөө талаас МАН өглөө болгон бидэнд бэлэг барьдаг боллоо.

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа

1 077

Хяналтын байгууллага нь намын удирдлагаа огцруулах ямар ч боломжгүй тул С.Баярцогт АН-ын ЕНБДарга хэвээрээ

Ардчилсан Намын Хяналтын Ерөнхий Хороо өнгөрсөн Баасан гарагийн орой яаран хуралдаж, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга С.Баярцогтыг огцруулж байна гэх мэдээлэл хийв. Тэдний гаргасан албан мэдээнд: "Хяналтын Ерөнхий хорооны 15 гишүүнээс 13 гишүүн оролцож, 100 хувийн саналаар С.Баярцогтыг АН-ын ЕНБДаргаас чөлөөллөө. “Ардчилсан намын дотоод сонгуультай холбоотой гарсан будлианы улмаас АН-ын зарим хороон дээр дахин сонгууль явуулах шийдвэр гаргаж, АН-ын ХЭЕГ, түүний удирдлага буюу ЕНБДаргад чиглэл өгсөн хэдий ч удаа дараа өгсөн үүргийг биелүүлэлгүй олон сар болсон учраас Ардчилсан намын гишүүдийн гомдол, саналыг биелүүлэхгүй байгаа ЕНБД С.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан болно.” гэсэн байлаа. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн асан, ХЕХ-ны гишүүн Д.Ганхуяг : "АН-ын гүйцэтгэх удирдлага дүрмээ ягштал мөрдөх ёстой. Гэтэл дүрмээ биелүүлэхгүй байна

1 022

АН: Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг нягтлах хэрэгтэй

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.11.05/ Төрийн ордонд болж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцов. ​​​​​​​ Энэ үеэр Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл: "Сүүлийн үед улстөрд өрнөөд байгаа олон асуудал бий

907

Ж.Баярмаа: Төрийн аль аль байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгааг шалгана

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн хуралдаанаар хэвлэлийн эрх чөлөөний тухай асуудлыг хэлэлцсэн болохыг бүлгийн дарга Б.Түвшин танилцуулав

1 6437802185652519accb4c45

Х.Тэмүүжин : Шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирчихсаны шинж

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд байгаа шударгаар шүүлгэх эрх буюу иргэний үндсэн эрхийн заалт байна. Энэ шударгаар шүүлгэх эрх дотроо хоёр агуулгатай

1 083

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг болон 2027 оны төсөвтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр тус гурван их наяд төгрөгийг ард иргэдэд тарааж өгөх ёстой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Үнийн дарамтад байгаа монголчуудын төлөө УИХ, Засгийн газар юу хийж чадах вэ гэдэг асуултад хариулах цаг нь болсон. Тиймээс Оюутолгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг авах хэрэгтэй

1 000


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.