2111-р сар, 2026Бямба гараг

Б.Энхбаяр VS Б.Тулга

2 сар 14. 10:125 мин унших
 

Засгийн газрын газраас хилийн бүсэд хууль зөрчиж газар олгосон асуудлыг хэлэлцээд тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан.  Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийж, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Б.Тулга хариу мэдэгдэл гаргаад байна.

Б.Энхбаяр: Боомтын сэргэлт, боомтыг хөгжүүлнэ гэсэн халхавчаар хууль бусаар газар олгосон

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: -Монгол Улсын хил бол Монгол Улсын тусгаар тогтнолын халдашгүй байдал мөн гэж Үндсэн хуульд заасан байдаг. Улсын хилээс 900 метрээс 2.5 км-ийн нутаг дэвсгэрт 34227.8 га талбайг олгосон байна. Энэ бол улсын хилийн газарт хамаарах газар бөгөөд Засгийн газрын шийдвэрээр олгосон байна. Хилийн тухай хуульд зааснаар бол улсын хилийн газар нутагтай зааглаж байгаа боомт, газар нь төрийн өмч. Хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ. Улсын хилийн зурваст хил хамгаалахаас бусад зориулалттай барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглуулах асуудлыг Засгийн газар шийддэг. Улсын хилийн зурваст газар эзэмшүүлж, ашиглуулахыг хориглоно гэсэн заалттай. Боомтын сэргэлтийн үндэсний хороо гэх бүтэц өнгөрсөн Засгийн газрын үед ажиллаж байсан. 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Боомтын сэргэлтийн хороо 8 тоот тогтоол гаргасан бөгөөд энэ тогтоолоор Боомтын хөгжлийн корпорац ТӨХХК байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлуулахыг тухайн үед сайдаар ажиллаж байсан Б.Тулга өөрөө өөртөө даалгасан байна. Боомтын сэргэлтийн үндэсний хороо дараа нь 9 тоот тогтоол гаргаж дээр дурдсан хилийн зурваст газар олгох асуудлыг судалж, солбилцлыг тогтоох асуудлыг Засгийн газарт танилцуулах асуудлыг мөн С.Тулгат сайд өөрөө өөртөө даалгасан. 2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Боомтын хөгжлийн корпорацыг байгуулсан. Улмаар 2025 оны тавдугаар сарын 28-ны өдөр буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн сүүлийн Засгийн газрын хуралдаанаар, огцрохоосоо 4 хоногийн өмнө Боомтын хөгжлийн корпорац гэдэг компанийн нэр дээр Монгол Улсын хилийн бүсэд 10 байршилд 34 мянган га газрыг ашиглуулах зөвшөөрөл, шийдвэрийг гаргасан. Боомтын хөгжлийн корпорац гэдэг компанийн дүрмээр бол төр хувийн хэвшлийн хамтралаар төсөл хэрэгжүүлнэ, өөр хориглоогүй бусад үйл ажиллагаа явуулна, боомт дээр барилга байгууламж барина, санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалт татах үндсэн 4 чиглэлтэй компани байна. Тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмлэглэлийг шүүж үзэхэд ганцхан өгүүлбэр гарч ирсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улсын хилийн зурваст газарт ашиглуулах тухай гээд Б.Тулга сайдад хаяглаад алх цохьсон байна. Ямар ч хэлэлцүүлэг, асуулт хариулт явуулаагүй. Дандаа хилийн шугамд хамаарах газарт газар ашиглуулах шийдвэр гаргасан байна. Тухайлбал, Цагаан дэл, Булган, Хавирга, Шивээхүрэн, Бичигт, Бургастай, Арцсуурь боомтын хилийн зурвасыг дайруулаад газар олгосон байна. Боомтын сэргэлт, боомтыг хөгжүүлнэ гэсэн халхавчаар хууль бусаар газар олгосон гэсэн үг. Тиймээс Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Хилийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж үзээд Засгийн газрын хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тавдугаар сарын 25-ны өдөр баталсан тогтоолыг хүчингүй болгож, хилийн зурваст газар олгож, ашиглуулсан асуудлыг цуцалж байна" гэлээ. 

Б.Тулга: “Дархан хилийн аюулгүй байдал” гэх үгийг улс төрийн зорилгоор хэн нэгийг харлуулах халхавч болгон ашиглаж, боомтын хөгжлийн бодлогыг сааруулах оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүй

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд,2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын нэгдсэн хуралдааны нэр барин, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илт худал, улс төрийн зорилготой, ноцтой гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хийлээ. Тэрээр улсын дархан хилийн бүсийн 34 мянган га газрыг тухайн үеийн Ерөнхий сайд болон холбогдох сайд нар хууль зөрчин ашиглуулах зөвшөөрөл олгосон мэтээр мэдэгдсэн. Уг мэдэгдэлд миний нэрийг удаа дараа дурдсан тул Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайдаар ажиллаж байсан хүний хувьд албан ёсоор дараах байр суурийг илэрхийлж байна.

 Нэгдүгээрт, Монгол Улсын Улсын Их Хурлаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн чухал хэсэг болох Боомтын сэргэлтийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, экспорт, логистикийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой юм.Хоёрдугаарт, “Боомтын хөгжлийн корпорац” ТӨХХК-ийг Засгийн газрын тогтоолоор байгуулж, хилийн бүс дэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг хууль тогтоомжийн дагуу баталсан. Энэ нь хувийн компанид газар “бэлэглэсэн” асуудал огт биш, харин төрийн өмчид төвлөрүүлэн, зохион байгуулалттай хөгжүүлэх бодлогын арга хэмжээ байсан. Гуравдугаарт, дархан хилийн бүсийн газрыг хууль бусаар олгосон гэх мэдэгдэл нь үндэслэлгүй, улс төрийн зорилготой гүтгэлэг бөгөөд төрийн бодлогыг зориудаар гуйвуулсан үйлдэл гэж үзэж байна.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэхээр хэрэгжүүлж байсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хамгийн үр дүнтэй, бодит өгөөжөө өгсөн чиглэл нь “Боомтын сэргэлт” юм. Үүнийг эдийн засгийн тоон үзүүлэлтүүд бэлхнээ нотолж байна. Боомтуудын нэвтрүүлэх чадавхыг сайжруулж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлснээр экспорт, импортын хэмжээ өсөж, улсын төсвийн орлого эрс нэмэгдсэн.

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар Б.Тулга миний бие ажиллаж байсан хэдий ч тус хорооноос гарах шийдвэрийг ганцаарчлан гаргадаггүй. Тус хороо нь Монгол Улсын Засгын газрын 12 гишүүд болон хууль, хяналтын зэрэг байгууллагуудын төлөөлөл нийт 22 хүнээс бүрддэг бөгөөд асуудлыг хуралдааны үндсэн дээр хэлэлцэн, хамтын шийдвэр гаргадаг.

Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажил бүр хуулийн дагуу байснаас гадна Монгол Улсад үр өгөөжтэй шийдвэрүүд байсан гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Төрийн албан тушаалтан хүн олон нийтэд мэдээлэл хийхдээ баримтад тулгуурлах үүрэгтэй. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд үндэслэлгүйгээр, баримт нотолгоогүйгээр бүхий хүмүүсийг хууль зөрчсөн мэтээр олон нийтэд зарлаж байгаа нь өөрөө хууль зүйн хариуцлага хүлээх үндэслэл болно. “Дархан хилийн аюулгүй байдал” гэх үгийг улс төрийн зорилгоор хэн нэгийг харлуулах халхавч болгон ашиглаж, боомтын хөгжлийн бодлогыг сааруулах оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцлагагүй, худал ташаа мэдээлэл тараасан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт хууль зүйн хариуцлага тооцуулахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.

Т.САЙХАН

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

394

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

783400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.