2111-р сар, 2026Бямба гараг

“МАХ ИМПЭКС” ХК-ИЙН ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙ, САР ШИНИЙН БАЯРЫН БАХАРХАЛТ МЭДЭЭ

2 сар 17. 14:061 мин унших

ГАЛ МОРЬ

 

XVII жарны "Сүрээр" дарагч хэмээх ГАЛ МОРЬ жилийн сар шинийн баяр, “Мах Импэкс” ХК-ийн түүхт 80 жилийн ойн босгон дээр Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан “Мах Импэкс” ХК-ийн бахархалт эрхэмүүд.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор: "Мах Импэкс" ХК-ийн

- Мах боловсруулах үйлдвэрийн дарга Н.Одгэрэл

- Малын ерөнхий эмч Б.Лхагвасүрэн

- Мах боловсруулах үйлдвэрийн технологийн ажилтан Т.Уранчимэг

- "Хиам Консервийн Үйлдвэр"-ийн Хиаман цехийн дамжлагын ажилтан С.Доржпалам

Алтан гадас одонгоор: “Мах Импэкс” ХК-ийн

- “Мах Импэкс” ХК-ийн Төв засварын цехийн засварчин Г.Ганзориг

- "Хиам Консервийн Үйлдвэр"-ийн Бэлтгэх цехийн дамжлагын ажилтан Л.Уранчимэг

80 жилийн түүхэн замнал, хөдөлмөрийн бахархал, үе үеийн ажилтнуудын хичээл зүтгэлийн тод илэрхийлэл болж, ийнхүү хамт олныхоо нэрийг өндөрт өргөсөн эрхэм ажилтнууддаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Та бүхний үнэнч тууштай хөдөлмөр, ур чадвар, хариуцлага нь байгууллагын хөгжил дэвшлийн бат бөх тулгуур байсаар ирсэн билээ. Эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн арвин их амжилтыг хүсэн ерөөе.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.