
Морин жилийн цагаан сарын шинэлгээ, буузны хачир олон суваг сэдвээр хөвөрч байна. Тэр олны нэг нь: Б.Нямтайшир тэтгэвэрт гарч буй тул Хонконгт 31.5 сая ам.доллараар хаус худалдан авлаа гэх хов.
Тэр ховонд: МАК-ийнхан Хонконгийн Өмнөд дүүргийн тансаг бүсэд байрлах салангид байшинг 247 сая хонконг доллар буюу 31.5 сая ам.доллараар худалдан авсан. МАК-ийн захирал Н.Цэлмүүн энийг: Уг байшинг гэр бүлийн хувийн хэрэглээ, тэтгэвэрт гарах үеийн оршин суух зориулалтаар авсан. MAK компанийн бизнес, санхүүжилттэй холбоогүй хувийн хөрөнгө оруулалт. MAK-ийн үүсгэн байгуулагчид одоо 70-аас дээш настай тул тэтгэврийн орон сууц болгон ашиглах зорилготой гэж тайлбарласан гэжээ. Мөнхүү: Байшин байрлаж буй газар нь Хонконгийн хамгийн тансаг бүсийн нэг болох Өмнөд дүүрэгт байрладаг. Далайн харагдацтай, нууцлал өндөр, тусгай худалдан авагчдад чиглэсэн элит хотхон юм байна гэв.
Уул нь шинэлгээний ширээний ард хов ярьдаггүй ард түмэн. Гэвчиг энэ байтугай уламжлал өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа хойно ховоо ярьж л өнгөрөөлөө. МАК-ийн Б.Нямтайширт зориулж авсан гэх байшинг эргүүлж тойруулж ярихдаа сайлахаас муулах нь их байлаа. Уулаасаа манай монголчууд чинь баян хүнд дургүй хойно…
Энэ дээрээс нэмээд: Монголын баялгийн өрмийг хусчихсан компаниудын нэгээр МАК нэрлэгддэг нь нэрмээс болж байх шиг. Гэтэл нь: Бид өнөөдөр цагаан сарын золголт шинэлгээгээрээ энэний талаар ярих эрхгүй. Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү тэрний дур гээд сууж байх хэрэгтэй. Яагаад гэх нь ээ: Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлж, улсын төсвөөр хайгуул хийсэн ордуудыг тэрхүү санд авахыг эл үйлдэл, эс үйлдэхүйгээр дэмжсэн ард түмэн. Хэдий: АН баруун төв үзэлтэй ч МАН-тай 24 оны сонгуулийн дараа хамтарч байгаад Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэхийг оролдсон. АН зүүнтнүүдтэй нийлж Баялгийн санд ордуудын тодорхой хувийг оруулах шийдвэр гаргасан нь ердөө л нийтийн эрх ашиг байсан.
Учир юм нь: Баялгийн сан бол монголчуудын 10 гаруй жилийн мөрөөдөл байв. Монгол Улс стратегийн ордуудын орлогоор Норвеги маягийн Баялгийн сан бүрдүүлж, ирээдүй үедээ өвлүүлэх, эдийн засгаа солонгоруулах урт хугацааны мөрөөдөлтэй явсаар ирсэн. Үе үеийн төр засаг энэний төлөө ажилладаг. Эрдэнэсийн сан, Хүний хөгжил сан гэх мэт хэлбэрээр туршсан ч олигтой амжилтад хүрээгүй. Мөнхүү: Баялгийн сантай болохын тулд хамгийн эхэнд улс төрийн хүчнүүд нэгдмэл байр суурьтай байх шаардлага бий болоод байсан.
Гэтэл нь: Дэлхийн 100 гаруй улс ийм сантай байдаг. Тиймийн учраас Монгол Улс олон жил оролдсоны эцэст 24 онд Баялгийн сангийн тухай хуультай болсон. Энэний дагуу санхүүгийн сахилга баттай, ил тод санг байгуулахаар зорьж эхэлсэн. Баялгийн сангаа Норвеги улсын загвар дээр тулгуурлан байгуулахаар зорьж, олборлолтоос орж ирэх орлогыг ирээдүйдээ хадгалахаар төлөвлөсөн. Ерөнхийдөө: АН Засгийн газарт орсон нь Баялгийн санг бодит ажил болгох байсан гэдэг. Мэдээжээр: Том төслүүдийг эхлүүлэн хэрэгжүүлэх түүхэн үүргийг ч үүрсэн. Гэсэн нь: МАН-ынхан амнаасаа буцаж хамтарсан Засгийн газрыг тараасан. Тэрнээс хойш Баялгийн сангийн тухай ойлголт ч одоохондоо 180 градус өөрчлөгдөн тайлбарлагдаж байна. Ерөөс: Хуультай боллоо гээд Баялгийн сантай болчихдоггүй юм байна. Улс төрөө дийлж чадалгүй тэрхүү Засгийн газар унасан. Эдүгээ эрх баригчид Баялгийн сангийн хуульд эргэлт буцалтын шинж чанартай зарим 1 том өөрчлөлт оруулахаар зэхэж буй тухай яригдаад эхэлж.
Ачир дээрээ: Эдүгээ Баялгийн санг бодож байгаа нам алга, улстөрч ч байхгүй. Эрх баригчид дотроо эрх мэдлийн төлөө дайтсаар л байна. Өнгөрөгч 25 оны дундуур унаж огцорсон хэсгийнхээ үлдэгдлийг намаасаа, төрөөс хөөн зайлуулах, тэр байтугай шоронд хийхээр улайрцгааж байна. Цагаан сар өнгөрлөө. Одоо тэр мэт төлөвлөгөө нь хэрэгжиж эхэлнэ. Эрх баригчид энэндээ төрийг бага хутгавал намаа яаж хутгалах нь хамаа алга. Гэвчиг 27 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 28 оны УИХ-ын сонгуульд ялахын тулд байж болох бүх аргыг хэрэглэж байх шиг. Энэний талаар жинхэнэ хэрэгтэй хов хүргэе.
Эрх баригчид АН-ыг дарамтлахыг оролдож байна. Морин жилийн цагаан сарын шинийн 1-ний төрийн золголтоос АН-ынхан түрүүлж гарч явсан. Золголт дээр: -Засгаар оролдвол дэмий шүү гэж занах загнахын завсраар өгүүлсэнд эгдүүцээд тэр. Эсрэгээрээ: Энэ АН-ынхныг улам нэгтгэж байх шиг. Хаврын улс төрийн обьект бүх цаг үеийн хамгийн муугаар тодорч буй Засгийн газар болох шинжтэй. Мөнхүү энэ сарын 27-нд МАН-ын дарга Н.Учрал: -Манай МАН баруун төвийн үзэл баримтлалыг авлаа гэж зарлах нь.
Улс төрийн энэ хоёр ховноос олон юмны учгийг тайлан ойлгож болох юм.
Нэгт: МАН Засгийн газраа буюу Г.Занданшатарыгаа ойрын үед солих бодолгүй байна. Шүд сугалах маягаар 1-2 нэр муутай сайдыг сольж магадгүй. Г.Занданшатарыг -Сайн гээд авч үлдэж байгаа юм огтоос биш, харин оронд нь Н.Учралыг тавьсан ч Засгийн газраа дахиад онхолдуулахаас хамгаалж байгаа хэрэг юм. Намын дарга нь Засгийн газраа тэргүүлж байгаад огцорчихвол ойртож байгаа хоёр сонгуульд МАН дуусаа гэсэн үг.
Хоёрт: МАН үзэл баримтлалаа өөрчлөнх нь. Чоно хонины арьс нөмөрсөнтэй ижил. Бодит байдал дээр: Өнөөдөр Цэгцэлье, Чөлөөлье гээд яваад байгаа дарга нар дандаа л цагтаа: 2050 сайн сайхан гээд явж байсан. Уулаасаа: Энэхүү цэгцэлье, чөлөөлье гэдэг нь 16 оноос хойших дөрвөн сонгуулийн амлалтаас бултаж байгаа заль төдий. Гэтэл нь: Н.Учрал ЗГХЭГ-ын дарга, Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа одоо муулаад байгаа 2050-ынхаа хамтран зохиогч нь байсан юм шдээ. Тиймийн атлаа ингэж буй нь: Ард нийт бол юмыг амархан мартдаг цагаан цаас гэж санадгийн илрэл энэ. Ард нийт амлалт нэхнэ. 16 оноос хойшихыг МАН-аас нэхнэ. Тэрэнд Н.Учрал байна уу, Г.Занданшатар байна уу ялгаагүй. Ямбыг нь авсан бол ялыг нь үүрдэг л номтой.
Ямар ч гэсэн эрх баригчдын хүсэн хүлээсэн цагаан сар өнгөрлөө. Одоо хаврын улс төр эхэлнэ. Эрх баригчид бие биеэ барьж шоронд хийхийг бид харах байх. Тэд энэндээ анхаараад Баялгийн сан, эдийн засаг гэх мэтийг мартсан. Одоо тэгэхлээр МАК нь уу хэн нь үү ялгаагүй, Сингапурт уу Хонконгод уу хамаагүй, орд уу, ордон уу, ер юугаа ч худалдаж авлаа гээд бид энд амаа цууртал гоншгонож ховсоод байх хэрэггүй.
"Хонх" хамтлагийн 30 гаруй жилийн өмнөх:
-Хойд хормойгоо хэсэглэн авч
Урд хормойдоо урлан залгаж
Хоёр идэхгүй ээ, хоосон хонохгүй ээ
Хоног өдрийг өнгөрөөхдөө
Сайн сайн гэв үү, тийм тийм тийм
Муугийн ёс биш Монголын ёс
Сайхан уу гэвэл сайхан гэнэ ээ гэсхийгээд л амьдарцгааж байх уу даа. Уйлаад яахав дээ Цэндцэрэнгүүд минь. Бидний араншин ийм л болж…
Ө.Билэг
ӨДРИЙН СОНИН

"Горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
"Төмөр зам доогуурх нүхэн гарц, ДЦС 5-ын бүтээн байгуулалтын ажил өвлийн улиралд үргэлжилнэ"
ЭЦА: Химийн хортой бодис ашигласан, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан үйлдлийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

Т.Аубакир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэрийг буцаалаа
Самрын нөөц бага байгаа тул түүж, бэлтгэхийг хориглолоо
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Н.Учрал: Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй
Төсвийг мөшгөе: Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад инженерийн бэлтгэл ажилд 2 тэрбум 57 сая төгрөгийг зарцуулна
ФОТО: Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг угтан авлаа
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт ням гарагт дуусгавар болно
Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
М.Нарантуяа-Нара: Өмнө нь урваж байсан учраас Монгол Улс бодлогын яамаа хасаг хүнд хариуцуулмааргүй байна
Т.Аубакир: М.Нарантуяа-Нара фашист үйлдэл хийж байна
Өнөөдөр Дулаан хангамжийн байгууллага үүсэж хөгжсний 67 жилийн ойн өдөр тохиож байна
Б.Жавхланд Ерөнхийлөгчид нэр дэвших эрх байхгүй
Ард түмний гэгддэг Таван толгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай
БАЙР СУУРЬ: Төсвийн тодотголын талаар хэн, хэн юуг өгүүлэв
С.Зоригийн хөшөөг зөөсөн компанийг 1000 нэгжээр торгов
ТАНИЛЦ: Үхрийн цул, хонины мах, нэгдүгээр зэргийн гурил, луувангийн үнэ өсжээ
Фото: Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Цагдаагийн хурандаа К.Женисгүл М.Нарантуяа-Нарагийн асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
Монгол Улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
Эсрэг тэсрэг байр суурь
Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.