2111-р сар, 2026Бямба гараг

Филиппинд баривчлагдсан Монгол “тагнуулыг" Хятадтай ямар ч холбоогүй гэжээ

2 сар 23. 11:301 мин унших

Филиппинд баривчлагдсан Монгол “тагнуулыг" Хятадтай ямар ч холбоогүй гэжээ

Монгол Улсын иргэн, 30 настай Болд-Эрдэнэ Болдбаатарыг Филиппин улсад хууль бусаар тагнуулын мэдээлэл цуглуулсан хэмээн үзэж, баривчилсан тухай мэдээлэл цацагдаад буй.

Түүнийг өөрийн цэргийн намтар, ялангуяа БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн Агаарын цэргийн нисэхийн их сургуулиас авсан сөнөөгч онгоцны нисгэгчийн үнэмлэхтэй гэдгээ нуун дарагдуулсан, Замбалес мужид, цэргийн чухал байршлуудын ойролцоо байсан байдал, үйл ажиллагаа нь түүний тус улсад оршин суух зорилготой нь илт нийцэхгүй байна гэж үзэж буй юм.

 

Ням гарагт Филиппин улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамнаас Иба хот, Замбалес мужид баривчлагдсан Монгол Улсын иргэн нь Хятадын Засгийн газартай ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн байна.

 

“Бидний мэдэж байгаагаар энэ хүн Хятад улстай ямар нэгэн холбоогүй” хэмээн Элчин сайдын яамны дэд хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэлд дурьдсан бөгөөд мөн мөрдөн шалгалт үргэлжилж байхад урьдчилсан дүгнэлт хийх нь үндэслэлгүй бөгөөд бодитой байдлын үндсэн зарчимд харшилна гэж анхааруулсан байна.

 

Н.Отгончимэг

Эх сурвалж: The Filipino Times

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.