2111-р сар, 2026Бямба гараг

Филиппинд баривчлагдсан Монгол иргэний асуудлаар Жакарта дахь ЭСЯ болон Өргөмжит консулаар дамжуулан холбогдох арга хэмжээ авч байгаа

2 сар 23. 12:121 мин унших

Филиппинд баривчлагдсан Монгол иргэний асуудлаар Жакарта дахь ЭСЯ болон Өргөмжит консулаар дамжуулан холбогдох арга хэмжээ авч байгаа

Филиппин улсын Замбалес мужийн Иба хотод тус улсын хууль сахиулах болон тагнуулын байгууллагууд хамтран Монгол Улсын иргэнийг үндэсний аюулгүй байдалд харшилж болзошгүй үйл ажиллагаанд оролцсон гэх үндэслэлээр баривчилжээ. 

Тэрбээр тус улсын нисэхийн сургуульд төгсөх шатны нисгэгчийн оюутан байсан ба албан ёсны тагнуулын мэдээллээр тэрбээр өмнө нь БНХАУ-д сөнөөгч онгоцны нисгэгчээр төгссөн бөгөөд БНХАУ-ын засгийн газартай холбоотой байх магадлалтай гэж сэжиглэгдэж байгаа аж.  

Түүнийг Скарборо Шоал орчмын бүсэд тандалтын нислэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд тэрбээр нислэгийн дадлагынхаа үеэр Иба нисэх буудал болон ойролцоох Палауиг голын орчимд (нисэх буудлаас ойролцоогоор таван далайн милийн зайд) агаараас зураг авалт хийсэн гэх мэдээлэл байна. 

Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад Жакарта дахь Элчин Сайдын Яам болон Филиппин дэх Өргөмжит консулаар дамжуулан холбогдох арга хэмжээ авч байна. Хувь хүний нууцыг хамгаалах хууль болон ар гэрийн хүсэлтийн дагуу дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.  

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.