2111-р сар, 2026Бямба гараг

Засгийн газар бонд гаргахаар болжээ

2 сар 24. 10:022 мин унших

шинэ бондоос татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна

Засгийн газар олон улсын HSBC, Morgan Stanley, Standard Chartered Bank банкнуудтай хамтран 2026 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс буюу маргаашаас эхлэн хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж, шинэ бондын талаарх мэдээллийг танилцуулахаар төлөвлөжээ.

Дахин санхүүжилтийн хүрээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 7-нд хугацаа нь дуусах 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.650, мөн 2029 онд төлөх 7.875 хувийн хүүтэй бондуудыг буцаан худалдан авах бөгөөд энэ үйл ажиллагаанд шаардагдах зардлыг шинэ бондоос татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

2026 оны төсвийн тухай хуулиар Засгийн газарт бонд гаргах эрх олгосон. Тодруулбал, 561.2 тэрбум төгрөг хүртэлх дотоодын үнэт цаас, нэг тэрбум ам.доллар хүртэлх гадаадын үнэт цаас гаргах эрхийг Засгийн газарт олгосон. Тэгвэл Засгийн газар 2026, 2027, 2028 онд төлөх бондуудаа дахин санхүүжүүлэхээр шинэ бонд гаргахаар болсон байна.

2020 онд Засгийн газраас гаргасан "Номад" бондын 174.3 сая ам.доллар буюу 656.6 тэрбум төгрөгийг энэ оны дөрөвдүгээр сарын 7-нд төлөх хуваарьтай. Мөн Сенчири-1,2,3 бондын төлөлтүүд 2027,2028,2029 онуудад бий. Тодруулбал, "Сенчири-1" бондын эхний төлөлтийн 420.1 сая ам.доллар буюу 1,436.8 тэрбум төгрөгийг 2027 оны долдугаар сарын 7, "Сенчири-2" бондыг 675.1 сая ам.доллар буюу 2,309.2 тэрбум төгрөгийг 2028 оны нэгдүгээр сарын 19, "Сенчири-3" бондын 351.9 сая ам.доллар буюу 1,203.6 тэрбум төгрөгийг 2029 оны зургадугаар сарын 5-нд төлөх хуваарьтай байна. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна

Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.10.23/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ерөнхий сайд Н.УЧРАЛ: Ногдол ашгийн хэмжээг яг хэдэн төгрөгөөр авах вэ гэдгээ эцэслэн тохиролцож, Монгол Улс хуулиараа баталгаажуулах шаардлагатай. Тиймээс Засгийн газар ирэх оны төсөвт “Оюу толгой” компаниас авах ногдол ашгийг тодорхой дүнгээр тусгаж, юунд зарцуулахыг нь орлого, зарлагын төлөвлөгөөнд суулган батлуулах замаар хуулийн шаардлага тавихыг зорьсон

1 177

435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 21-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. ​​​​​​​ “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ. Ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна

1 182


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.