2811-р сар, 2026Бямба гараг

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

2 сар 24. 12:572 мин унших

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Иймд Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээг барихаар төлөвлөснөөс эхний ээлжинд Дэлхийн банкны санхүүжилтээр есөн байршилд нийт 102.72 км үерийн хамгаалалтын суваг байгуулна. Энэхүү төсөлд шуудуу ухалгүйгээр шугам шинэчлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй. Өөрөөр хэлбэл, 200 мм-ийн голчтой бохир усны шугамыг "Pipe Bursting" аргаар 250 мм болгон өргөтгөснөөр дамжуулах хүчин чадал 22.3 л/с-ээс 52.5 л/с болж, 2.3 дахин нэмэгдэх юм.

“Багц-1” болох дээрх ажлуудын ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлын явц 90 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд оролцогч талуудын саналыг тусгасан баримт бичгийг эцэслэн, магадлалд оруулахаар хүлээгдэж байна.

Харин “Багц-2”-ын хүрээнд 150-300 мм-ийн голчтой, нийт 40 км урт бохир усны шугамыг сэргээн засварлана. Ингэхдээ 300-400 мм-ийн голчтой шугамыг "Close Fit" болон "CIPP" аргаар доторлон шинэчилсний дараа хүчин чадал 64.8 л/с-ээс 85.6 л/с болж, 32 хувиар өссөн нь гидравлик загварчлалаар баталгаажсан байна.

Нийслэлийн татан зайлуулах бохир усны хэмжээ 2040 он гэхэд хоёр дахин өсөж, хоногт 377 мянган м.куб-д хүрэх төлөвтэй байна. Иймд дээрх шинэчлэлүүд нь хотын ирээдүйн өсөлтийг даахуйц хүчин чадалтай дэд бүтцийг бүрдүүлэх стратегийн ач холбогдолтой юм. Мөн Улаанбаатарт тохиож болох үерийн эрсдэлээс хамгаалж, аюулгүй өнгөрүүлэх түвшинд, дамжуулах хүчин чадлыг м.куб/сек нэгжээр тооцон төлөвлөж байгаа нь нийслэлийн аюулгүй байдлыг урт хугацаанд хангах чухал үүрэгтэй төслүүд юм.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ТОДРУУЛГА: Луйврын зараар ОХУ-ын дайнд ачигдсан иргэдээ татан авахаар ажиллаж байна гэв

Монгол иргэд “ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу бүртгүүлж, гэрээ байгуулан очтол дайнд дайчлагдахаар ирсэн байна гэдгээ мэджээ. Энэ талаар нэгэн иргэний ар гэр олон нийтэд мэдээлснээр ил болсон юм. Харамсалтай нь энэ нь залилангийн нэг хэлбэр болж буйг холбогдох байгууллагууд ч анхааруулан мэдээлж эхэлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагаас тодруулахад, ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу холбогдсон Монгол Улсын иргэн дайнд дайчлагдсан тухай мэдээллийг тухайн иргэний ар гэрийнхэн олон нийтийн сүлжээнд байршуулсан. Түүнчлэн ар гэрийнхэн нь өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны яаманд албан хүсэлт гаргасны дагуу Монгол Улсад суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайдын яам болон ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдсон. Тодруулбал, ОХУ-ын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалах яам руу холбогдож, Монгол Улсын иргэний талаарх мэдээллийг өгсөн

1 452400256365b9db8d707224

Хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авч, хилээр нэвтрүүлэхийг завдсан “Д” гэгч хэн бэ?!

“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг оролдсон талаар өчигдөр бид мэдээлсэн билээ. Тэгвэл "Д" гэгч хэн болохыг хотын дарга олон нийтэд цацлаа. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва "Улсын хилээр барьцалдуулагч бодис нэвтрүүлэхийг завдсан талаарх мэдээлэл ирсэн. Энэ бол маш ноцтой, эмзэг асуудал. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн захирал Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө

12.1K


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.