
АНУ-ын Хууль зүйн яамнаас хүний наймаа, хүчирхийллийн гэмт хэрэгт буруутгагдан хоригдож байхдаа шоронд нас барсан Жеффри Эпштэйнтэй холбоотой гурван сая файлыг олон нийтэд ил болгосноос хойш дэлхий дахинаа шуугиан дэгдээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Ялангуяа дэлхийн тэргүүн баячууд, томоохон улс төрчид, нийгмийн нөлөө бүхий зүтгэлтнүүд, их сургуулийн профессор, дипломатчдыг хамарсан энэхүү үйл явдал нь олон нийтийн итгэл алдрах нэг томоохон шалтгаан болоод буй. Мэдээж энэхүү жигшүүрт гэмт хэрэгт нэр нь дурдагдсан болгон хамсаатан биш гэдгийг тодорхой дурдах нь зүйтэй. Тиймээс ч Эпштэйний файлуудад нэр нь дурдагдсан хүмүүс олон нийтээс уучлалт гуйж, зарим нь албан тушаалаасаа огцорсон бол зарим нь би огт холбоогүй хэмээн мэдэгдэл хийсээр байна. Гурван сая файл гэдэг маш их баримт учраас мөрдөн шалгах, холбоо хамаарлыг нягтлах ажиллагаа олон улсад үргэлжилсэн хэвээр байна.
Харин өчигдрөөс эхлэн АНУ-ын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Трамптай холбоотой зарим файлууд алга болсон тухай шуугиж эхэлжээ. Тухайлбал, хэд хэдэн томоохон мэдээллийн агентлагийн тоймчид Хууль зүйн яамнаас гаргасан жагсаалтад байсан зарим мэдээлэл алга болсныг баримтжуулан мэдээлж эхэлсэн байна. Харин АНУ-ын Хууль зүйн яамнаас одоогоор энэ талаар албан ёсны тайлбар гаргаагүй байгаа юм. Тэгвэл манай сонин Жеффри Эпштэйний файлд нэр дурдагдсан зарим хүмүүсийн одоогийн нөхцөл байдал болон олон улсад өрнөж байгаа сүүлийн үеийн үйл явдлуудыг талаар товч тоймлон хүргэе.

Хунтайж асан Эндрюг хааны угсаа залгамжлах эрхгүй хэмээн үзэж байна
Их Британийн хааны гэр бүлийн гишүүн, Йоркийн хунтайж асан Эндрюг Жеффри Эпштэйний хэрэгт холбогдуулан хуулийн байгууллагаас түр саатуулаад батлан даалтаар сулласан. Тэрээр Жеффри Эпштэйнтэй холбоотой асуудлаас үүдэн 2022 онд хэргэм зэргээ хураалгаад байгаа ч хаан ширээг залгамжлах эрх нь хэвээр байсан. Тэгвэл сүүлийн үед Английн парламентын гишүүд Их Британийн хаан ширээг залгамжлах эрхтэй хүмүүсийн наймдугаарт бичигддэг Эндрюг жагсаалтаас хасах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх болсон. Ямартай ч Чарльз хаан төрсөн дүүгээ өмгөөлөхгүй, хуулийн дагуу бүх асуудлыг шийдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа энэ үед Эндрю хунтайжийн нэр холбогдсон асуудал хааны удмынхны нэр хүндэд томоохон сорилт болж байгааг шинжээчид дүгнэсээр байгаа юм.
Норвегийн гүнж олон нийтээс уучлал хүссэн
Эпштэйний файлуудад нэр дурдагдсан дээдсийнхний нэрсийн дотор Норвегийн угсаа залгамжлах ханхүү Хааконы гэргий Метте-Мерит багтсан нь хэсэгтээ дуулиан болсон. Гүнж Метте Меритийн Эпштэйнтэй харилцаж байсан олон тооны имэйлүүд гурван сая файлд багтсан бөгөөд ихэнх нь уулзах тов, уулзалтын талаар байжээ. Угсаа залгамжлах гүнж Метте-Мэрит Эпштэйнийг хэрэгт анх буруутгагдсаны дараа ч холбоотой байсан нь Эпштэйн байхгүй үед түүний Палм-Бич дэх байшинд байрлаж байсан баримтаас ил болжээ. Энэхүү шуугиан гарсны дараа олон нийтээс ширүүхэн шүүмжлэл өрнүүлж, Метте Мерит гүнж олон нийтээс уучлалт гуйсан юм.
Нобелийн хорооны дарга асан Эпштэйнтэй холбоотой байжээ
Норвегийн Ерөнхий сайд асан, Европын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан, мөн Норвегийн Нобелийн хорооны дарга асан Торбьёрн Ягландыг авлигын ноцтой хэргийн улмаас яллагдагчаар татагдаад байгаа. Тэгвэл мөрдөн шалгалтын явцад Ягланд болон түүний гэр бүлийнхэн Эпштэйний эзэмшдэг харшуудад зочилж байсан бөгөөд аяллын зардлыг Эпштэйн бүрэн дааж байсныг илрүүлжээ. Мөн зарим цахим шууданд Эпштэйн Ягландыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзуулахаар яригдаж байсныг alijazeera.mn онцлон бичжээ.
Норвегийн дипломатч гэр бүл
Норвегийн нэр хүндтэй дипломат хос болох Mona Juul and Terje Rod-Larsen нар Эпштэйнтэй холбоотой хэргийн улмаас албан тушаалаасаа огцроод зогсохгүй авлигын хэрэгт буруутгагдан шалгагдаж байна. Учир нь Эпштэйн тэдэнд олон сая ам.доллар гэрээслэн үлдээсэн нь ил болоод байгаа юм. Израиль болон Палестины Чөлөөлөх Байгууллагын хооронд байгуулсан Ослогийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүс хэмээн олон нийтэд үнэлэгдэж байсан ч тэднийг энэ хэргийн улмаас албан тушаалаас нь огцруулаад байгаа. Тухайлбал, 65 настай Мона Жуулийг Норвегийн Иордан болон Иракт суух Элчин сайдын албан тушаалаас нь огцруул, Норвегийн Засгийн газар тусгай зөвшөөрлийг нь цуцалсан юм. Харин түүний нөхөр, дипломат асан Терже Рёд-Ларсен нь Олон улсын Энхтайвны хүрээлэнг удирдаж байсан бөгөөд 2020 онд албан тушаалаасаа огцорсон.
Питер Манделсоныг баривчилсан ч батлан даалтаар суллав
Их Британийн дипломатч, АНУ-д суух Элчин сайд асан Питер Манделсоныг Эпштэйний хэрэгт буруутган албан тушаалаас нь огруулаад байгаа. Тэгвэл түүнийг Эпштэйнд нууц мэдээлэл дамжуулсан байж болзошгүй хэмээн үзэж даваа гарагт баривчилжээ.
Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер 2025 онд түүнийг АНУ-д суугаа Элчин сайдаар томилж байсан ч Эпштэйнтэй холбоотой шинэ баримтууд ил болсны дараа Стармер түүнийг томилсондоо олон нийтээс уучлал хүсч үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Манделсон нь Эпштэйнтэй холбоотойгоор баривчлагдсан, албан тушаалаасаа халагдсан, огцорсон болон олон нийтэд уучлал хүссэн нэр бүхий томоохон албан тушаалтнуудын хамгийн сүүлчийнх нь болж байна. Даваа гарагт баривчлагдсан ч тэрээр удалгүй батлан даалтаар суллагдаад байна.
Словакийн Ерөнхйи сайдын зөвлөх огцров
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга асан, Словакийн Ерөнхий сайдын аюулгүй байдлын зөвлөх асан Мирослав Лайчак нь Эпштэйний шинэ баримтуудыг ил болгосны Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалаасаа огцорсон байна. Олон нийтэд ил болоод байгаа цахим шуудангуудад Лайчак болон Эпштэйн нар зуучлуулан уулзахаар тохиролцоод байжээ. Мөн Эпштэйн Лайчакын гэр бүлд Лас-Вегаст болсон нэгэн шоу тоглолтын тасалбарыг өгч байсан тухай баримт сөхөгдөөд байгаа юм.
Эдгээр хүмүүс нь одоогоор Эпштэйнтэй холбоотой хэрэгт буруутггагдан баривчлагдсан болон олон нийтээс уучлал гуйгаад байгаа. Уг материалууд дотроос Монгол Улс болон Монголын улс төрчдийн нэр дурдагдсан хэсгүүдийг шүүж үзэхэд, Гадаад Хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн 219 удаа, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 46 удаа, Ерөнхийлөгч асан Х.Баттулга 81 удаа, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дөрвөн удаа, Либерти Партнерс компанийн захирал Ч.Ганбат 194 удаа тус тус дурдагджээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны есдүгээр сарын 23-нд Эпштейнтэй анх удаа нүүр тулан уулзаж байсан зураг бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж түүнтэй холбоотой мэдээллүүд хөвөрсөөр байна. Тэрээр энэ зурагтаа тайлбар өгчээ. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ Нуух юм юу ч байхгүй ээ. Хувийн зүйл ярихаас аль болох зайлсхийж явдаг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр янз бүрийн хүрээнд олон арга хэмжээ, зоог, хүлээн авалт болно. Тэгэж л албаны хэдэн үг сольсноос өөрөөр нүүр тулаагүй” гэжээ. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан Ч.Ганбат Эйпштэйнтэй емэйлээр тогтмол харилцдаг байсан баримтууд задарсан. Ч.Ганбат нь Ерөнхийлөгч Х.Баттулгын өмнөөс "Тэр танд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж буйг нь дамжуулж өгөөрэй гэсэн. Мафи төрийн эсрэг тэмцэх амаргүй байлаа. Та үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна" хэмээн үгийг нь дамжуулсан байдаг. Харин Эпштэйн "Туслахдаа баяртай байна. Надад мөнгө хэрэггүй" хэмээснээс гадна оронд нь нэгэн эмэгтэйг ус, сэргээгдэх эрчим хүчний салбарт ажилд оруулж өгөхийг хүссэн санал тавьсныг хүлээж авсан байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга ч АН-ын гэрэгэ гардуулах үеэрээ "Би Эпштэйнтэй ямар ч холбоогүй" гэсэн тайлбар өгчээ. Ямартай ч Эпштэйнтэй холбоотой гэх экс Ерөнхийлөгч нар өөрсдийгөө хамгаалсан тайлбараа өгөөд эхэлжээ. Гэхдээ цаашид ямар баримтууд гарч ирэхийг таашгүй. Олон улсын улс төрийн нөхцөл байдал томоохон өөрчлөлт доргилтыг авчраад байгаа Эпштэйний гэх файлууд Монголын хаврын улс төрд ч гал нэмж мэдэхээр байна.
Б.НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 36 (7778)


Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 63.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байжээ
Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
Таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлажээ
Улстөрчдийн хэн юу хэлэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...
М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
ТҮҮХ: Монгол Улсын Төрийн дууллаа орон даяар эгшиглүүллээ
“Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй, шалгаж байна гэв
ФОТО: Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.