
Хуульч, судлаач Х.Бат-Ялалттай ирэх сарын 1-нд зохион байгуулагдах “Бид итгэхгүй байна” жагсаалтай холбоотойгоор ярилцлаа.
-“УИХ-д итгэх боломжгүй” гэж мэдэгдэж байна. Төрийн эрх барих дээд байгууллагад итгэх итгэл ийм хэмжээнд унасан гэж үзэх бодит шалтгаан юу вэ?
-Үндсэн хуулийн эрхэм зорилго, нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг бодит амьдралтай харьцуулаад үзэх хэрэгтэй. Өнгөрсөн 34 жилд Үндсэн хууль маань хэрэгжсэнгүй, хэрэгжүүлсэнгүй. УИХ-ын гишүүд Үндсэн хуулиа сахиж мөрдөх ойлголт ч алга. Та бүхэн улстөрчдийн мэдэгдэл, яриаг судлаад үз л дээ.
Бид итгэхгүй байхаас гадна УИХ-ын гишүүд өөрсдөдөө итгэхгүй байгаагаа илэрхийлсээр байгаа шүү дээ.
-126 гишүүнээс 71 нь Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэц тогтоосон гэж байна. Энэ нь үнэн бол УИХ институцийн хувьд хууль ёсны чадамжаа алдсаны нотолгоо биш үү?
-Бид Ард нийтийн санал асуулга зохион байгуулах санаачилга гаргах үндсэн шалтгаан бол Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн шийдвэр юм. 71 гишүүн түүнээс 52 гишүүн нь өөрсдөө үйлдлээрээ, 19 гишүүн эс үйлдлээрээ Үндсэн хууль зөрчсөн тогтоол батлахад оролцсон нь энэ 71 гишүүнд итгэхгүй байх бодит үндэслэл мөн. Мөн 13 гишүүн үгсэн хуйвалдаж ерөнхий сайдыг огцруулъя гэдэг санал гаргаад Төрийн байгуулалтын байнгын хорооны санал хураалтад огцруулахгүй гэж санал өгөөд Их хурлын нэгдсэн чуулганы санал хураалтад Ерөнхий сайдыг огцруулна гэж саналаа нэгтгэж зохион байгуулалттай хэлбэрээр ажилласан нь гэмт хэргийн шинжтэй байгаа юм.
-Хэрэв УИХ өөрөө Үндсэн хуулиа зөрчдөг бол ард иргэд хууль дээдлэх ёсыг яаж хүндэтгэх вэ?
-Тийм ээ. Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүд, шат шатны захиргааны байгууллагын алба хаагчид, шүүх засаглалын алба хаагчид гээд тангараг өргөсөн алба хаагчид олуулаа гэмт хэрэгт холбогдож улс оронд учруулсан хохирлын хэмжээ тэрбумаар бус их наядаар хэмжигдэх болсон нь ирээдүйг гэрэлтүүлье гэвэл өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болсныг илэрхийлж байгаа юм.
-Та бүхэн УИХ-ыг тараах үндэслэл хангалттай бүрдсэн гэж үзэж байна уу. Эсвэл энэ бол улс төрийн шахалт уу?
-Энэ бол улс төрийн шахалт биш. Амьдралын бодит шаардлага. 1924 оны Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдийг судлаад үзээрэй. Түүх давтагддаг гэдэг шиг бидэнд хувьсгалын шинжтэй томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Улс нь өртэй, иргэд, аж ахуйн нэгжүүд нь өртэй байсан учраас Ардын хувьсгал хийсэн байдаг. Гэхдээ бид 100 жилийн өмнөх шиг зэвсэгт хувьсгал хийе, дараа нь Үндсэн хууль баталъя гээгүй. Өнөөдрийн нөхцөл байдал өөр. Учир нь бидэнд маш сайн Үндсэн хууль байна. Үндсэн хуулиа хэрэгжүүлэхийг шаардаж, хууль зөрчигч төрийн түшээдийг зайлуулж хариуцлага тооцдог тогтолцоог бүрдүүлэхийн төлөө Ард нийтээрээ саналаа нэгтгэх, ардчилсан ёсоор аливаа асуудлаа шийдвэрлэдэг болохын төлөө ард түмнээ нэгдэхийг уриалж байгаа юм.
-УИХ-д итгэл үзүүлэх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэж байна. Энэ нь эрх баригчдад итгэлгүй болсон та бүхний эцсийн арга хэмжээ гэж ойлгож болох уу?
-Ард нийтийн санал асуулга бол хуультай, хуульчлагдсан асуудал. Түүнээс ард түмний эцсийн арга хэмжээ биш. Монгол төрийн оройд заларсан нөхдүүдийн хэр эх оронч байх, хэр шударга байх, хэр хүний эрхийг дээдлэгч байхаас үр дүн нь хамаарна. Хуульгүй мэт аашилж, эрх мэдэл, эд хөрөнгөөр бүхнийг шийддэг гэж андуураад байвал Монголын ард түмэн өршөөгөөд байхгүй л болов уу.
-Хэрэв эрх баригчид санал асуулга явуулахаас татгалзвал дараагийн алхам юу байх вэ?
-Энэ тухай АНСА хөдөлгөөн удирдах зөвлөлөөрөө хэлэлцэн шийдвэр гаргах болно. Тэмцэх болно. Тухай бүрд нь мэдээлэл өгнө.
-Ард нийтийн санал асуулга улс төрийн тогтворгүй байдал үүсгэнэ гэх шүүмжлэлд та юу гэж хариулах вэ?
-Харин ч улс төр, нийгмийн тогтвортой байдлыг бий болгоно гэж ойлгох хэрэгтэй. АНСА хөдөлгөөний үйл ажиллагааны үндсэн зорилгуудын тэргүүлэх чиглэл нь Сонгогчдын боловсрол юм. Бид сонгууль, эсвэл Ард нийтийн санал асуулгаар нийгмийн суурь өөрчлөлтүүдийг хийх ёстой. Тиймээс ард түмний соён гэгээрэл, эв нэгдэл, хамтын зохион байгуулалт бүхий үйл ажиллагаа Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлын баталгаа болох учиртай юм.
-Та бүхэн энэ хөдөлгөөнөө улс төрийн нам, бүлэглэлүүдээс ангид гэж хэлж чадах уу?
-Бид ашиг сонирхлоос ангид байж гагцхүү Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Таны асуусан асуултыг ойлгож, хариулахад хариултыг үнэлэхэд магадгүй асуугч, хариулагч, уншигчдын асуудалд хандах хандлагаас хамаарах болов уу. Бид чинь маш эв нэгдэлгүй, хардаж сэрддэг. Аливаа асуудлыг сүүдэр талаас нь хардаг болсон нь гамшиг болж байна. Тиймээс бидэнд итгэ гэхээсээ хуулиа судалж өөртөө итгээрэй гэж хэлмээр байна. Үнэхээр эх орондоо эзний ёсоор амьдрахыг хүсвэл бидэнтэй, Үндсэн хуулийнхаа үзэл санааны дор нэгдээрэй.
-Үндсэн хуулийн 11, 19 дүгээр зүйлд заасан төрийн үүргийг УИХ биелүүлээгүй гэж та бүхэн үзэж байна. Яг ямар үйлдэл, шийдвэрүүд үүнийг баталж байна вэ?
-Ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг зөрчил, мөнгө хүүлэлт, авлига, албан тушаалын гэмт хэргүүд гээд нийгмийн асуудлуудыг жагсаагаад байвал хэдэн нүүр сонин болох биз. Мөн та бүхэн сүүлийн 30 жил шинэ жил, цагаан сар, наадам, сонгуулийн үеэр Монгол Улсын удирдагчдын хэлсэн үгнүүдэд дүн шинжилгээ хийгээд үзээрэй. Ганцхан жишээ татахад, иргэнийхээ эдийн засгийн баталгааг хангах үүрэг хүлээсэн төрийн түшээд төрийн эрх мэдлийг өөрсдийн давуу байдал гэж андууран хувийн ашиг хонжоо хөөж иргэдийнхээ боломжийг хулгайлсан маш олон зөрчлүүдийг бид нэрлэж болж байна. Тухайлбал ЖДҮ, 60 тэрбумын хэрэг, Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгай гэх мэтээр бид бүхэн нэрлэдэг болсон байна шүү дээ. Мөн таван шатлалт мөнгө хүүлдэг бодлогыг тогтвортой дэмжиж байгаа гэх мэт эрх баригчдын баримталж буй дотоод бодлогууд маань энэ тухай цаашдаа энэ завхрал, ялзралыг үргэлжлүүлэх үү, зогсоож өөрчлөх үү гэдэг асууллаар ард түмэн шийдвэр гаргах цаг болсныг илэрхийлнэ. Ард түмний хамтдаа шийдвэр гаргах үйл ажиллагааг Ард нийтийн санал асуулга гэж нэрлэж хуульчилсан.
-Хууль тогтоогчид өөрсдөө хууль зөрчсөн нөхцөлд хариуцлага тооцох механизм яагаад ажиллахгүй байна гэж та бодож байна вэ?
-1992 оны Үндсэн хуулинд байгаа хоёр үндсэн алдааны тухай ярих хэрэгтэй болно. Нэгдүгээрт, Ардын хянан шалгах хороо гэдэг нэртэй төрийн үйл ажиллагаанд сахилгын, мэргэжлийн, санхүүгийн хяналт тавьдаг байсан байгууллагуудыг татан буулгаж орлох байгууллагыг байгуулаагүй орхисон. Хоёрдугаарт, шүүх бүрэлдэхүүнд ардын төлөөлөгч ордог байсныг болиулж зөвхөн улстөрчдийн томилгоот шүүгч нар гэм бурууг тогтоодог болсон тогтолцоо зэрэг нь эрх мэдэлтэн, албан тушаалтнууд дураараа авирлах нөхцөлийг бүрдүүлсэн. Тиймээс зургаан төгрөг дутаасан санхүүгийн ажилтан ял авч шийтгүүлдэг нийгмээс их наяд, тэрбумаар хулгайлчхаад ямар ч хариуцлага хүлээхгүйгээр барахгүй эрх мэдэл, албан тушаал ахидаг нийгмийг бүтээсэн. Үүнийг бид тогтолцооны гажуудал гэж нэрлэхээс аргагүй.
-УИХ тарахгүй, хариуцлага хүлээхгүй бол яах вэ?
-Шударга бус, хууль бус явдлыг өөгшүүлж шударгаар хөдөлмөрлөж, амьдарч яваа ард түмнээ авлига, торгууль, шийтгэл, татвар элдэв дарамтаар дараад байх л юм бол ард түмэн өөрийн эрхгүй тэмцэж л таарна шүү дээ. Өт хүртэл өөртөө хүрэхээр өрвөлздөг гэдэг биз дээ. Яагаад бид ийм их газар нутаг, байгалийн баялагтай атлаа өрөндөө, өвчиндөө баригдаад байх ёстой гэж. Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын хууль бус даалгаврыг биелүүлж хууль ёсыг уландаа гишгэж байгаа нь нийгмийг маш ихээр бухимдуулж байгааг ойлгох хэрэгтэй.
Э.МӨНХТҮВШИН
ӨДРИЙН СОНИН

Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй болсон
Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна
П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан
Д.Үүрийнтуяа: АМНАТ-ийг ялгаатай тогтоох юм бол компани, хөрөнгө оруулагч бүрд зориулсан хуультай болох хэрэгтэй

Амралтын өдрүүдэд Энхтайвны гүүрний баруун, зүүн талын туслах авто замыг хааж, засварлана
ЦУОШГ: Голд ороод хөл тулахгүй бол буц. Усны урсгал, нүх, хуйлрал гэнэт хүнийг татаж живэхэд хүргэдэг
Б.Дашпүрэв: Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг иргэд таних тэмдгийн хүрээгээр шатахууныг хязгаарлалтгүй авах боломжтой
ШИНЭ КЛИП: ДУУЧИН Д.БОЛД "БАЯРЛАЛАА"
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
301 цистерн вагон буулгалтад болон замд явж байна
СУИС-ын бүлэг хүчингийн хэргийн хохирогч, тэмцэгч Шинэцэцэг: Сайхан мэдээтэй, намайг хохироосон этгээдүүдийн хэргийг прокуророос шүүх рүү шилжүүлж байгааг сонслоо
Өчигдрийн байдлаар ₮10000 доош дүнгээр шатахууны худалдан авалт хийсэн 1500 баримт бүртгэгджээ
Шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэхээр судалж байгаа
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ноцтой зөрчил гаргасан жолооч Б-д хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлжээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд ГУРАВ хоног үлдлээ
Энэ оны эхний долоон сард нийт 5,202,315 зөрчил бүртгэгджээ
Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө
Эрэн хайж байна
С.Амарсайхан: Орон сууцны залилангаас сэргийлэхийн тулд барилгатай холбоотой бүх мэдээллийг харуулах шинэ цахим систем танилцуулна
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ
Орон сууц, нийтийн аж ахуй, авто зам, тохижилт үйлчилгээний ажилтнуудын ХАРИЛЦАА хандлагатай холбоотой ГОМДОЛ их байгааг дурдлаа
Бариста хийх нь залуусын дунд яагаад трэнд болов
Өмгөөлөгч Б.Оюунбилэг: "Урьхан" Б.Чинбат гэж хүн бизнес хамтрагчаа гүтгэж хууль хяналтын байгууллагаар шалгуулж, торны цаана суулгана гэх мэтээр дарамталдаг
Д.Амарбаясгалан: Шатахууныхаа 97 хувийг нэг улсаас авдаг хараат байдлаа зогсоож, Арабын орнуудаас нийлүүлэх ажлыг сэргээх ёстой
Худалдагч Н.Амарзаяа: Дэлгүүрийн 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг
АИ-92 шатахууны нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж байна
I ангийн цахим бүртгэл энэ сарын 17-ноос эхэлнэ
Үндсэн хууль зөрчсөн Х.Булгантуяа, үндэсний эв нэгдэлд харшилсан М.Нарантуяа-Нара нарт хэзээ хариуцлага тооцох вэ?
Нефть импортлогч компаниуд татварын өртэй байсан ч дансыг нь битүүмжлэхгүй
I хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна
ХЗДХ-ын сайд С.Амарсайхан: Авлигаар авсан хөрөнгийг хурааж, нийгмийн сайн сайхны хөгжилд зориулах бөгөөд үүнийг хэд хэдэн эрх бүхий байгууллагаас санал авна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.