2111-р сар, 2026Бямба гараг

Экс хотын дарга Э.Бат-Үүл одоогийн даргад ГУРВАН зөвлөгөө өгчээ

2 сар 28. 14:192 мин унших

МАН-ын Бага хурлын II хуралдаан

Нийслэлийн МАН-ын хорооны хурал ирэх сард болох тов гарсан сураг чих дэлсэв. Уг хурлаар намын хорооны даргаа сонгох бөгөөд энэ сунгаанд өрсөлдөж буй улстөрчдийн зөрчил ил, далдаар олон нийтэд мэдэгдэхүйц өрнөж эхэлсэн билээ.  

Тодруулбал, одоогийн нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2024 оны сонгуулийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, сонгогчдод өгсөн амлалтаа  биелүүлэхээр намын хорооны даргын суудлаа хамгаалах бол нөгөө талаас Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд буй. Тэрээр өчигдөр МАН-ын Бага хурлын II хуралдааны үеэр "Нийслэлийн МАН-ын хорооны хурал болох сураг бий. Гадуур намайг нийслэлийн МАН-ын даргын суудлыг авна гэж яриад байна лээ. Би хотын дарга болохгүй гэж хэлсэн. Харин Нийслэлийн МАН-ын даргын санал ирвэл, би болно. Надад тэр ажлыг хийх туршлага бий" хэмээн өөрийн байр сууриа хэвлэлээр дамжуулж илэрхийлсэн юм.

Мөн тэр өөрийг нь шүүмжилсэн нийтлэлч Баабарт хандан "Жинхэнэ монгол эр хүн ач зээгээ хараад, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө юм яриад сууж байх ёстой байтал амьд тролл болж, ийм балай юм яриад сууж байна" гэж ширүүхэн хариултыг өгөөд ч амжив. Харин нийтлэлч Б.Батбаяр буюу Баабар "Би ач зээгээ хараад гэртээ л байгаа шүү дээ. Зөнөхийн хувьд сэтгэцийн талаар төрийн бөөс хуурс болсон энэ луйварчингаас мянга дахин эрүүл саруул" гэх хариуг ч барив. Энэ мэтчилэн нийслэлийн МАН-ын даргын сунгаатай холбоотой хэрүүл олон нийтийн сүлжээнд ил өрнөж буй.

Түүнчлэн экс хотын дарга Э.Бат-Үүл одоогийн нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг дэмжиж байгаагаа өөрийн сошиал хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Тэрээр "Хотын дарга хэл амандаа эрэмгий. Хэрэг нь ч гардаг. Засгаас авсан шийдвэрлэгдээгүй хэдэн ажлыг шийдэх хэрэгтэй.

Нэгд, замын цагдааг хотын мэдэлд авч, түгжрэлийг шийдэх.

Хоёрт, Улаанбаатарын дулаан хангамж болон эрчим хүчийг мэдэлдээ авах.

Гуравт, Богд уулын ойн бүсээс бусад барилгажсан болон барилгажих газрыг хотын мэдэлд авах. Эдгээр ажлыг хийчих. Тэгвэл бүр мундаг шүү" хэмээн зөвлөжээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

490

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

631

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

549

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

792400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

582

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 364


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.