2111-р сар, 2026Бямба гараг

Өнөөдрөөс төрийн өмчийн музейнүүд үнэгүй үйлчилнэ

3 сар 1. 14:212 мин унших

Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт уламжлал болгон зохион байгуулдаг

Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт уламжлал болгон зохион байгуулдаг “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ энэ жил гуравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд улс орон даяар болно. Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2018 оноос хэрэгжиж эхэлсэн уг арга хэмжээ нь төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд, залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээлснээр “Музейн нээлттэй өдрүүд 2026”-ийн хүрээнд нийслэл болон 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей байнгын үзүүллэгийн танхимаараа иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Энэ жилийн арга хэмжээ түүхэн ой, тэмдэглэлт үйл явдлуудтай уялдсанаараа онцлог юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан Агданбуугийн Амарын мэндэлсний 140 жил, Монгол Улсын Ерөнхий сайд асан Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жил, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан тусгай үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, лекц, уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн “Гэр бүлийн аялал”, хүүхэд, эцэг эхийн хамтарсан танин мэдэхүйн тоглоом, бүтээлч ажил, соёлын өвийг таниулах хөтөлбөр, музейн тайлбарлагчтай аялал зэрэг олон нийтийн оролцоонд тулгуурласан арга хэмжээг зохион байгуулна. Үүнээс гадна музейн сан хөмрөг дэх дурсгалуудын хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалт, судалгааны ажлын ач холбогдлыг сурталчлах ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх юм. “Музейн нээлттэй өдрүүд 2026” нь соёлын өвийг олон нийтэд илүү ойртуулсан томоохон арга хэмжээ болох юм.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

554

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 365

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

675


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.