2111-р сар, 2026Бямба гараг

“102-ын зураг дардаг өвөө” Ү.Ганзориг: Над шиг зураг дардаггүй хүн 6 сая төгрөг авч байхад би 2.4 саяыг авсан

3 сар 2. 17:272 мин унших

“102-ын зураг дардаг өвөө” Ү.Ганзориг: Над шиг зураг дардаггүй хүн 6 сая төгрөг авч байхад би 2.4 саяыг авсан

 

Өчигдөр буюу 2026 оны 03-р сарын 01-ний өдөр Сүхбаатарын талбайд болсон иргэдийн жагсаалын үеэр сүүлийн үед цахим орчинд “102-ын зураг дардаг өвөө” гэх нэрээр танил болоод буй иргэн Ү.Ганзориг оролцон өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Тэрээр: “Ахыгаа бүгд таних байх аа, “102-ын зураг дардаг өвөө” гээд. Би 3 сарын 1-нээс ажиллана гэж хэлж байсан. Өнөөдөр ажлаа эхэлсэн чинь хүнд зодуулчихлаа. Одоо шүүх эмнэлэг рүү явж байна. Хууль ёсны шаардлага тавьдаг, Бат-Ялалтыг анхнаас нь дэмжиж явсан хүн. Би өөрөө дэд хурандаа цолтой. Шударга юм хаана ч алга. Би энэ нийгмийг цэвэршүүлэхийн төлөө явж байгаа хэр нь зураг дарсныхаа төлөө хүнд зодуулж явна. Анх хурал хийхэд нь 1000 хүн цуглах байх гэж горьдсон. Гэтэл тийм байгаагүй.

Хүмүүс нуугдмал, хоёр нүүртэй юм шиг санагддаг. Над шиг ингэж ил гарч ирэх хүн байхгүй. Би цагдаагаас айхгүй. Над шиг өөрийгөө шатаачих ч зоригтой хүн байхгүй. Би Дорнодын буриад цустай хүн. Над шиг эх оронч хүн байхгүй гэж боддог.

Цагаан сараар Монголчуудынхаа мууг үзэхгүй, зураг дарахгүй гэж эхнэртээ амласан. Гэтэл өнөөдөр 3-р сарын 1, би ажлаа хийж байна. 30 машины зураг дарсан байна. Энд бүх зүйл луйвар юм шиг санагддаг. Зураг дарсан хүмүүст улсаас, Х.Нямбаатараас 125 сая төгрөг гаргасан. Тэр мөнгөнөөс би 2.4 саяыг л авсан. Над шиг зураг дардаггүй хэр нь 6 сая төгрөг авсан хүн ч байна. Тэр хүн яаж зураг дарсан юм бэ? Би зураг дардаг хүмүүсийг бүгдийг нь танина.” гэлээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

554

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 365

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

675


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.